НЭРТ УЯАЧ ДАМБЫН ДОРЖСҮРЭН, ТҮҮНИЙ ХУРДАН ХАЛТАР

2017 оны 12-р сарын 08 -нд

Баянхонгор аймгийн түүхэнд хамгийн олон түрүүлсэн азарга бол Баян-Овоо сумын уугуул Дамбын Доржсүрэнгийн буюу “Санаачлага” нэгдлийн хурдан халтар юм.1969 оноос эхлэн Баянхонгор аймгийн баяр наадамд долоо түрүүлж, зургаа айрагдсан энэ хурдан азарганы эцгийг 1956 онд Байдрагийн сангийн аж ахуйд ирсэн эрлийз хээр азарга хэмээдэг бол эх нь алаг гүү байсан гэдэг. Бага насандаа уягдаагүй халтар үрээ хавчиг жилээ буюу 1969 оны аймгийн баяр наадамд айргийн дөрвөөр хурдалж, амжилтын гараагаа эхлээд 1970,1971,1972, 1973 онуудад дараалан завсаргүй дөрөв түрүүлж, 1974 онд айргийн дөрвөөр хурдлаад 1975, 1976, 1978 онд түрүүлж, 1979 онд дөрөв, 1980 онд гурав, 1982 онд тав, 1984 онд дөрвөөр тус тус хурдалж байжээ.
Халтар азарга эцэг талаа дуурайсан биерхүү адуу байсан бөгөөд нэлээд хөөрүү. Тиймдээ ч Д.Доржсүрэн уяач өөрөө байнга гаргаж өгдөг байж. Тухайн цаг үедээ босоо байсан халтар азаргатай хурд хуваан өрсөлддөг нь Галуут сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Нанжидын Ядамын хурдан хээр азарга юм. Нэгэн удаа насны мялаалганд хоёулахнаа уралдаж Д.Доржсүрэнгийн халтар түрүүлэхэд Ядам Алдарт “аргагүй хурдан адуу юм” хэмээн шогширч байсан гэдэг. Уралдсан болгондоо түрүүлж айрагддаг хурдан халтарыг нэгэн үе “асман” хэмээн ярьдаг байсан ч холбогдох хүмүүс азарга гэдгийг нь баталдаг аж.
Д.Доржсүрэн уяачийн хүү Дагвачүлтэмийн яриагаар халтар азарганы төл хоёр ч үрээ ихэд хурдалсан байна. Түүний нэг нь дааган цагаас хязаалан хүртлээ аймгийн наадамд түрүүлсэн халтар үрээ. Харамсалтай нь хязаалан жилээ засаагаа даалгүй эндсэн гэдэг. Харин нөгөөх нь түүний дүү хүрэн азарга. Баттулгын хүрэн хэмээн алдаршсан энэ хурдан азарга мөн л аймгийн наадамд түрүүлж байжээ. Түүний төл Галуут сумын Жигжидсүрэн гэдэг хүнд байдаг гэх.
Сайн хүлэг эзнээ алдаршуулдгийн нэгэн жишээ нь Дамбын бага хүүд биеллээ олсон нь энэ. Хурдан халтарын эзэн 1932 онд Баян-Овоо сумын 3-р багийн нутагт малчин Дамбын бага хүү /тав дахь хүүхэд/ болон мэндэлжээ.Бага насаа тэр үеийн багачуулын нэгэн адил малын захад өнгөрөөсөн Д.Доржсүрэн зүүн хязгаарт цэргийн алба хааж ирээд, Сандагийн Пүрэв гэгч бүсгүйтэй гэрлэн найман хүүхдийн эцэг эх болсон байна. Д.Доржсүрэн нэгдлийн адуу малладаг байсан бөгөөд морь сайн унадаг байсан гэдэг. Уяачийнхаа гараагаа 1954 онд эхэлж төрсөн ах Готовын /айлд өргөгдсөн/ ягаан морийг уяж аймгийн наадамд анх түрүүлгэж байжээ. Ийнхүү нэгэн насны амьдралаа хүлгийн хийморьт сүсэглэж өнгөрүүлсэн Д.Доржсүрэн 1985 онд бурхны орноо одсон агаад нэг хүү нь удам залган уяа эвлүүлдэг аж
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
103.57.92.146
Өвөөгийн маань алдар намтарыг дэлгэсэн эрхэм танд талархал илэрхийлье Баярлалаа танд
Reply