МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Ч.ЛУВСАНЦЭРЭН: АЙМАГ ЦААШЛААД УЛСАД УРАЛДАНА ГЭЖ БОДОЖ НУТГИЙН АДУУГАА САЙЖРУУЛЖ БАЙНА

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул, Цагаан-Уул багийн харьяат, Монгол улсын Алдарт уяач Чулуунбатын Лувсанцэрэн гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Ч.Лувсанцэрэн нь 1941 онд Цэцэг нуур багийн нутаг Бидан хөндий хэмээх газар айлын гурав дахь хүүхэд болон мэндэлжээ. Тэрээр:
Хөдөлмөрийн хүндэт медаль
Алтангадас одон
АХ-ын 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медаль
Чингисийн 800 жилийн ойн медаль
Говь-Алтай аймгийн хүндэт жуух бичиг
Говь-Алтай аймгийн 70, Эрдэнэ сумын 90 жилийн ойн медалиудаар шагнагдсан.
-Удам судар, угсаа гарлынхаа талаар эхлээд хуучлаач. Алдартын дээдчүүл энэ нутгийн улс уу?
-Миний өвөг аав баян Луузан гэж мал хуй ихтэй хүн байсан гэдэг. Түүний хүү Чулуунбат гэж миний аав. Манайхны дээдчүүл тэр үеийн Ёст бэйсийн хошууны Толь гүний нутаг буюу одоогийн энэ Эрдэнэ сум, Цэцэг нуур багт үе дамжин амьдарч байсан улс. Өвөөгийн гүүн зэлний хоёр том чулуу өдгөө Гүү бариачийн хоолойд байдаг. Манай хөгшин ээжийн ах баян Дамбадаржаа гэж Баянтооройгоор нутагладаг мөн л олон тэмээтэй хүн байсан гэнэ лээ. Тэр хүн 200 гаруй аттай, түүнийгээ жинд ээлжээр явуулдаг байсан тухай нутгийн хөгшчүүл ярьдаг байсан.
-Морь мал уядаг хүн байсан болов уу?
-Тэр тал дээр харин үгүй гэнэ лээ. Манай аав эцэг эхээс дөрвүүлээ. Бид эцэг эхээс тавуулаа. Манайхнаас би л ганцаараа морь уядаг юм.
-Багадаа хурдан морь унаж л байсан байлгүй. Тэр үеийнхээ дурсамжаас хуваалцаач?
-Бидний үеийнхэн цөм л морь мал унадаг байлаа. Миний хувьд найман настайгаасаа эхлээд 16 хүртлээ хурдан морь унаж айраг, түрүү ч авч л байсан, 10,20 дотор ч давхиж байсан.
-16 хүртлээ унасан гэхээр бие багатай хүүхэд байжээ дээ?
-16 хүрч тэр үеийн залуучуудын адилаар халимаг үсээ морины согсоо шиг боочихоод бөхийн аманд гарна гэсэн том санаатай явтал нэг шар хүн ирээд ханцуйнаас хөтлөөд явдаг юм. Яав ийв гээд асуусан “миний морь жаахан долгиун юм. Миний дүү унаад өг” гэнэ. Би томдох байлгүй дээ гэсэн “хамаагүй, хамаагүй” гээд нэг бор морин дээр мордуулаад явуулчихлаа. Тэгээд бор морь бид хоёр зургаагаар ирсэн. Надаас хөнгөн хүүхэд тавьсан бол айрагдчихаар л морь байсан байна лээ.
-Тийм бололтой. Хэний ямар хурдан морьдыг унаж байв?
-Улсын сайн малчин Чулуун гэж хүний хонгор, сартай хээр, хонины хамар цагаан хээр зэрэг морьдыг унаж хамар цагаан хээрээс бусдыг айрагдуулсан. Мөн Аварга малчин Гажаа гэж хүний хар соёолонг унаж айрагдуулж байлаа.
-Уяачийн түүх хэдий үеэс эхэлдэг вэ?
-Дөрөвдүгээр анги төгсөөд сургуулиас гарч, Дэндэв, Эрдэнэ зэрэг нутгийн мундаг уяачдад тусалж жаал жуул юм сонссоны буянд өдий зэрэгтэй явна даа. Тэр Дэндэв гуай бол морь таньдаг сайн уяач байсан. Хурдан бор морь нь байнга л сумын наадамд айрагддаг. Эрдэнэ гуай ч ялгаагүй шарга, харлаг морьдоо түрүүлгэж, айрагдуулна. Тийм хүмүүсийн дэргэд байж морины уяаны талаар гадарлахтайгаа болмогц 1960-аад оноос өөрөө идэвхтэй морь уяж эхэлсэн дээ. Хээр морь маань говийн бүсийн уралдаанд дөрвөн удаа түрүүлсэн.
-Баянхонгор, Говь-Алтайн говийн зургаан сумд нийлж шилжин явах цомтой бүсийн уралдаан хийдэг байсан гэдэг. Та тэрийг ярьж байна уу?
-Тийм, тийм. Хоёр аймгийн 10-н сум нийлж говийн бүсийн даншиг наадмыг хийдэг байсан юм. Тухайн үеийнхээ хамгийн томд тооцогдох тэр наадамд миний хээр морь дөрөв түрүүлсэн. Миний хээр морь өөрийн болон зэргэлдээ сумдын наадамд очсон болгондоо түрүүлж, айрагддаг буянтай хүлэг байсан. Дөрөв түрүүлж, 11 айрагдсан юм шүү дээ. Үүнээс гадна гурван жил дарааллан гурав дээр давхисан алаг морь байлаа. За бас борлог, халиун хоёр азаргатай байсан. Халиун нь голдуу түрүүлж, борлог нь айрагддаг. Энэ мэтчилэн түрүүлж, айрагдаж байсан адуунуудаа дурдвал олон доо. Би одоо 78 хүрч байна. Алтан тууртын сүүл боосон 60 гаруй жилийн хугацаандаа давхардсан тоогоор 170-аад морь уяж, 98-г нь түрүүлгэж, айрагдуулсан байдаг юм. Тэр үед одоотой адил тэжээл гэж байсангүй. Аль дуртай газар луугаа ачаад явж болдоггүй байлаа. Өөрийнхөө боломж нөхцөл бор зүрхээрээ морь уяж тэрхүү амжилтаараа 1997 онд улсын Шилдэг уяач болж, 2001 онд МУ-ын Алдарт уяач цолыг хүртсэн. Ах нь морио түрүүлгэж айрагдуулъя гэдгээс гадна сум орныхоо адуун сүргийг чанаржуулах, үүлдэр угсааг нь сайжруулах, өөрийнхөө сум багт байгаа уяачдын арга туршлагыг нэмэгдүүлэхэд анхаарч өөрийн мэддэг чаддаг бүхнээ харамгүй хуваалцсаар өдий хүрлээ.
-Энэ чанарыг нь л бид өв соёл гээд байгаа юм шүү дээ.
-Нас өндөр боллоо, сумандаа жаахан хэрэгтэй юм хийж бүтээе гэдэг үүднээс арван хэдэн удаа хүүгээ Сүхбаатар, Дорнод руу явуулж 83 адуу авчран нутгийнхандаа хүртээлээ. Түүнээс манай хоёр хүүд тус бүр тав зургаа нь бий байх. Бусад нь цөм энэ нутгийн уяачдад очсон. Ер нь гайгүй адуунууд аваад ирсэн болов уу гэж боддог. Яагаад тэгж хэлж байна вэ гэхээр би нэг жил сумынхаа баяр наадмаас есөн айраг, түрүү хүртэж байлаа.
-Зүүн талаас авчирсан морьдоо уралдуулаад...
-Тийм. Нэг жилийн баяр наадмын 30 айраг, түрүүний есийг нь дангаараа авна гэдэг ховорхон тохиох амжилт шүү. Хамгийн гол нь айраг, түрүүндээ бус гайгүй адуу олж ирж дээ гэж бодохоор сэтгэл өег байдаг юм билээ. Дан ганц уях морьд бус удам угсаагаа сайжруулах үржил селекци хийх азарга, байдсан гүүнүүд ч авчирсан. Энэ тухайд манай сумын уяачдын холбоо, манай сумын уяачид их талархалтай ханддаг юм.
-Дөрөв түрүүлж, 11 айрагдсан хээр морь тань энэ нутгийн адуу юу?
-Цагаан-Уул багийн адуу. Миний хээр морины эцэг нь Сайн шар хээр гэж суманд айрагдаж байсан нэгдлийн азарга. Эх нь шар хээр гүү байсан. Тэр Сайн шар хээрийн төл эх ондоотой гурван бор морь гарч бүгд л айрагдаж байсан.
-Та хээр морио хэдтэйд нь авч байсан юм бэ?
-Шүдлэн үрээ 234 төгрөгөөр худалдан авч байлаа. Тэгэхэд даага 40 төгрөг л байсан.
-Нэгдлийн шүдлэн адуу арай хямд баймаар юм?
-Нэгдлийн адуу хариулдаг улсдаа “гайгүй хурдлах адуугаа арай жаахан үнэтэй зараарай” гээд үүрэг өгчихдөг байсан юм. Өөрөөр хэлбэл өөрсдөд нь ашигтай байхаар тооцож нэгдэл адуундаа үнэ тогтооно. Тэгээд надад бага адуу юм 234 төгрөгөөр ав даа гэж байсан.
-Уралдах бүдүүн бол илүү үнэтэй байх нь ээ?
-Тийм, Лхагваа гэдэг хүн хүрэн морь 500 төгрөгөөр авч л байсан.
-Хэдий үеэс уралдаж эхэлсэн юм бэ?
-Шүдлэндээ сумынхаа наадамд гуравлаад хязааландаа тавласан. Хязаалан жил нь зоог нь авчихаад жаахан зассан болоод одоогийн аймгийн Алдарт уяач Мөнхбатыг тавиад явуулсан айрагдаж байсан юм. Түүнээс 24 хүртлээ уралдахдаа хамгийн муудаа 10 дотор ирдэг байсан даа хөөрхий. Хамгийн сүүлд 2002 оны гамшгийн жил 24-тэй уралдаад айрагдаж байсан гэхээр ясны хурдан адуу байсан байгаа биз.
-Ёстой л ястай адуу байжээ?
-Миний хээр морь уяан дээр хөлөө сойж назгайрч зогсдоггүй. Жаахан догшин, омголон. Би одоо ингээд ажиж байхад ямар ч морь хөлөө сойгоод л зогсож байдаг. Миний тэр хээр морь нэг удаа хөлөө сойж байгаагүй. Өнгөртлөө шүд нь хэвээрээ байсан гээд бод доо. Гэсэн ч хөөрхий насны эрх, байгалийн хатууг давж өвөл нь зуданд үхчихсэн юм.
-Хоёр азаргаар сайн наадаж байсан гэсэн. Тэднийхээ талаар жаахан дэлгэрүүлээч?
-Энэ нутгийн л азарганууд. Баянтооройн 10 жилийн ойд Баянхонгор болон говийн бүсийн сумдын морьд ирэхэд миний халиун азарга тасархай түрүүлж байлаа. Баянхонгор аймгийн Баянцагаан суманд болсон говийн бүсийн даншиг наадамд хээр морь маань тавлаж, борлог азарга хоёрлоод, алаг морь 10-т давхиж байлаа. 1997 онд Дэлгэрт болсон даншиг наадамд борлог азаргаа 16-д давхиулсан. Тэр наадамд манай уяаны Мөнхбатын бор морь наймд давхиж байсан. Дараа нь 1999 онд 10-аад залуучууд дагуулаад Баянхонгорын Ламын Гэгээний даншигт очиж 20-иод хоног морио уяад уралдуулж байлаа. Говийн адуу хангайд очихоороо хоол унднаас эхлээд таарахгүй юм билээ.
-Баянхонгорт яаж наадсан бэ?
-Цуг явсан хүүгийн хонгор морь 12 дээр ирсэн. Миний өөрийн уясан морь бол доохно давхисаан. 1008 морь уралдахад таны уясан морь 12 дээр ирлээ шүү гээд аймгийн уяачдын холбооноос ярьж байсан юм. Мөн манай сумаас очсон жороо морь долоод давхиж байсан юм.
-Сүүлийн үед та хонгор мориор наадаад байна уу?
-Миний хонгор морь суманд хоёр удаа түрүүлж, дөрөв, тав айрагдсан.
-Зүүн талын адуу билүү?
-Сүхбаатарын адуу. Хөлд нь жаахан согог суучихсан байсан юм билээ. Гэхдээ би аргалж байгаад уралдуулаад байгаа. Одоо ч уягдаж л байна. Наана нь Дорнодоос авчирсан цоохор морь бий. Соёолондоо Дорноддоо айрагдчихаад ирсэн. Энд ирээд Чандмань, Баян-Өндөр болон Эрдэнэ сумандаа хэд хэдэн удаа айрагдлаа. Түрүүлж чадаагүй ээ. Дорнодоос даагандаа ирсэн ногоон азарга миний хүү Золжаргалын нэрээр уралддаг. Дааганаасаа хойш айраг, түрүү алдаагүй. Өнгөрсөн жил Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд болсон зуны баруун бүсийн уралдаанд аман хүзүүдлээ.
-1997 онд улсын шилдэг уяач болж байсан гэсэн. Тэр талаараа жаахан дэлгэрүүлээч?
-Манай суманд болсон баруун бүсийн даншиг наадмаас би гурван айраг авсан юм. Тэгсэн тэр үеийн уяачдын холбооны дарга байсан Даржаагийн Пүрэвдорж хот руу тодорхойлолт явуулсан юм билээ. Би өөрөө ч мэдээгүй. Цагаан сараар радио чагнаад сууж байсан чинь “Говь-Алтай аймгийн Лувсанцэрэн улсын шилдэг уяач боллоо” гээд ярьсан. Сумыг нь ч хэлээгүй. Зун нь манай сумын Иргэдийн хурлын дарга 70.000 төгрөгний аяга шүү гээд МУ-ын Шилдэг уяач гэсэн бичигтэй мөнгөн аяга авчирч өгсөн.
-2001 онд МУ-ын Алдарт уяач цолыг хүртсэн байдаг. Тэр үед хэдэн айраг, түрүүний амжилтаар улсын цол хүртэж байсан бэ?
-Тухайн үед аймаг, сумын амжилтаар улсын цол олгодог байсан. Аймгийн наадмаас 10 түрүү, 20 айраг хүртсэн бол улсын Алдарт уяач цол олгодог. Би 10 түрүүг нь авч чадаагүй л дээ. Тав түрүүтэй, 27 айрагтай байсан. Түүнийг харгалзаж үзээд болзол биелсэн хэмээн үзэж 2001 онд МУ-ын Алдарт уяач цол хүртээсэн юм.
-Та нэгдэл нийгмийн үед ямар мал маллаж байсан хүн юм бэ?
-Би 20 жил багийн дарга хийлээ. Багийн дарга хийж байхад тэр болгон чөлөөтэй морь уяад, ийш тийшээ нисээд байж болохгүй бас чанга л үе байлаа шүү дээ. Гэхдээ аргалж байгаад морио уяж аймаг, сумдын наадамд оролцсоор ирсэн.
-Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон хүртэж байж. Тэр үеийн шагнал үнэ цэнэтэй байсан биз?
-Хөдөлмөрийн хүндэт медалийг нь 1981 онд бригадын дарга хийж байх үедээ авсан. Тэр үед манай Говь-Алтай аймаг 67 бригадтай. Би таван жил дарааллан өөрийнхөө бригадыг айргийн тавд шалгаруулж чадсан. Түүнийг маань үнэлж аймгийн Хүндэт жуух бичгээр шагнаад цааш уламжилж Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байсан юм. Би чинь аймгийн Иргэдийн хуралд хоёр удаа сонгогдож байсан хүн. Сумынхаа малыг сайжруулах зорилгоор Дорнодоос илүү нугаламтай 30 хуц, Баянхонгорын Жинстээс 40 ухна авчруулж байлаа. Мөн ноолуурын гарц сайтай 40 эм цагаан ямаа авчруулсан. Энэ мэтчилэн өөрийнхөө чадлаар сумынхаа малын чанарыг сайжруулахаар зүтгэдгийг үнэлж Алтангадас одонд олон удаа тодорхойлсон л доо. Арван хэдэн жил хойшлогдож байж саяхан ирээд байгаа юм.
-Алдартын адуунаас гадагшаа гараа л байлгүй. Яаж давхиж байна гэнэ. Сураг ажиг байна уу?
-Баянхонгорын Баян-Өндөрийн Төрөө гэж залууд нэг үрээ өгсөн, өнгөрсөн жил гурав айрагдсан гэнэ лээ. Мөн Чандмань руу хамар цагаан хээр үрээ өгсөн нь бас л айрагдлаа гэж дуулдсан. Энэ жил Дорнодоос авчирсан сартай азаргыг Чандманийн нэг залуу аваад явсан айрагдсан гэсэн. Баянхонгорын Баян-Өндөр, Баянцагааны уяачид надаас ирж их юм асуунаа. Баянцагааны дарга гээд нэг залуу ирэхээр нь хүүхдэд нэг борлог даага өгсөн азарга тавьсан гэнэ лээ. Бас л айрагдаж байгаа гэж байсан. Түүний дараа Баян-Өндөрийн уяачдын холбооны дарга Баяраа гэж хүн ирэхээр нь бас нэг даага өгсөн. Түүнээс харин сураггүй л байна. Сумандаа бол олныг өгсөн дөө.
-Холын улс үг дуулах гээд ирж байхыг бодоход ойрын залуус бол байнга л асууж зөвлөнө биз?
-Асуунаа, асууна. Зөвхөн манай Цагаан-Уул багаас гэхэд миний шавь нараас 10 хүн аймгийн Алдарт уяач болсон байна. Түүний хоёр нь миний хүүхдүүд. Ер нь өөрийн мэддэг чаддаг, сонссон дуулснаа залуустаа харамгүй хэлнэ шүү .
-Эрдэнэ сумын адуу ер нь ямар онцлогтой вэ?
-Манай сумын адуу ерөнхийдөө бие жижигтэй, нэлээд махлаг. Энэ газар оронд дасан зохицсон ч гэсэн уралдуулахад зүүн талын адууг гүйцэхгүй тул цус сэлбэх нь зүйтэй хэмээн бодсон юм. Бид цаашдаа зөвхөн сумандаа уралдаад байхгүй аймаг цаашлаад улсад очиж уралдана шүү дээ.
-Аль баг нь илүү хурдтай вэ?
-Дээр үеэсээ Цагаан-Уул арай илүү. Сумын наадмын 30 айраг түрүүний 10,20-иодыг нь Цагаан-Уулынхан дангаараа авчихдаг байсан. Одоо бол эн тэнцүү авч байна.
-Энэ нутгийн нэр усыг гаргаж байсан дээхнэ үеийн мундаг уяачдыг нэрлээч?
-Ядамдашийн гоодон цоохор гэж сүүлгүй цоохор морь энэ сумын наадамд 11 удаа түрүүлж, айрагдсан байдаг. Тэрний дараа Нанжигийн Дэндэвийн бор морь орно. Тэрний араас Эрдэнийн шарга, харлаг морьд орох байх.Олон удаа түрүүлж, айрагдсан. За тэгээд Сангийн далай бригадын Шонхорын цоохор морь орох байх.
-Дунд үеийн буюу тантай хамт морь мал уядаг байсан уяачдаас?
-Надтай хамт морь уяж байсан гэвэл МУ-ын Алдарт уяач Шамгайг хамгийн түрүүнд нэрлэнэ. Бид хоёр олон жил цуг морь уясан. Арга байхгүй сайн уяач. За тэгээд аймагт ч морь нь айрагдаж байсан Гомбо гэж сайн уяач байлаа. Сүүлийн үед Ганбаатар гэж залуу морь сайн уяж байна. Ингээд яриад байвал олон доо.
-Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе. Хамгийн бахтай сайхан наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-Хамгийн сайхан наадам нь шилдэг уяач болж нэг жил бүсийн уралдаанаас нэг түрүү, хоёр айраг хүртсэн нь юм шив дээ. Их нас, хоёр соёолон айрагдуулж байсан юм
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-За их баярлалаа. Миний хүүгийн ажил үйлс өөдрөг, ургаараа урт насалж удаан жаргаж, мориныхоо ажил номыг сайн сурталчилж, улс орондоо нэр цуугаа гаргаарай гэж ерөөе.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар







0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна