МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ САМПИЛЫН ГЭСЭРВААНЬ

БУРХАН БУУДАЙН ХҮҮ
Монголын анхны Манлай уяачдын нэг Сампилын Гэсэрваань 1924 онд Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн нутагт айлын хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Түүний бага нас малч удмын монгол хөвгүүдийн нэгэн адил өнгөрч, 1945 онд эр цэргийн албанаа татагдан одон тэмдэгт тусгай хорооны байлдагч болсон байна. Сургуулийн сурагчаас эхлээд том багагүй арьсны /тарвага, зурам/ норм биелүүлдэг байсан цагт ангийн тарваганы арьсны норм биелүүлэх анч цэргийг тодруулахад буу барьж үзээгүй шахам С.Гэсэрваань өөрийн мэдэлгүй “би” хэмээн дуугарчихсан байсан гэдэг. Энэ тухайгаа хожим “ миний хувь заяа л байх. Түүндээ хөтлөгдөөд л Эрдэнэд ирсэн дээ” хэмээн дурсдаг байжээ. Үүрэг хүлээсэн цэрэг эр арга сүвэгчилж эрж сурсаар нутагтаа анчаараа алдаршсан Нанзадынхыг олж танилцан орж гарах болж, улмаар тэдний охин Дариймаад сэтгэл алдарсан байдаг. Ингээд албаа хаасны дараа Алтай нутгаа зорьсонгүй Эрдэнэ сумнаа суурьшиж гал голомтоо бадраажээ. Монголын хурдан морины түүхэн дэх тод оддын нэг Сампилын Гэсэрваанийн уяачийн түүх чухам эндээс эхэлдэг.
АНХНЫ АЛТАН МЕДАЛЬТ ИХ ХҮРЭН
1958 он. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат хөх хэмээх Манал цэргийн алба хаагаад нутаг буцах болж. Хөл дүүжлэх унаагүй тул Эрдэнэ суманд ирж эрж сурсаар Харзтайн сэрүүн булгаар нутагтай халзан хэмээх Батынд ирлээ. Энэ хүн бол адуу мал олонтой, нутагтаа чинээлэгт тооцогдох нэгэн. Чухам тиймийн учир Манал эрж сурсаар эднийд ирж “хөл дүүжлэх унаа хайрла. Таныг л тус болно хэмээн улс хэллээ” хэмээж. Өөрийн гэх үр хүүхэдгүй, гэргийтэйгээ хоёулахнаа амьдардаг Бат монгол хүний сайхан сэтгэлээр холын хүний хэргийг бүтээж эмээл, хазаартай морь өгч хөл залгуулсан байна. Хойтон жилийнх нь зун Манал улсын наадмыг зорихдоо Бат өвгөний эмээл, хазаартай морийг нь хүргэж өгөөд “ядарч зүдэрч явахад эцэг эхээс минь өөрцгүй сайхан сэтгэлээр тусалсан танд гялайлаа. Дүү нь хурдан адуутай. Улсын наадамд явж байна. Та манай уяан дээр очиж харж байгаад нэг азарган үрээ ав. Надад өөрт ч бодчихсон адуу бий” хэмээгээд уяан дээрээ дагуулан очжээ. Тэгээд хүрэн зүсмийн соёолон азарган үрээг заасан байна. Маналын зүсэлсэн адуу өвгөний сэтгэлд үл нийцэж “би ийм хээлтэй байдас шиг юм хүнээс бэлгэнд авахгүй ээ” хэмээн түс тас хэлж, Манал ч “за ах голж байгаа бол яая гэхэв” хэмээгээд улсын наадмыг зорьжээ. Хүний сайныг ханилж, хүлгийн сайныг унаж таньдагчлан гологдсон хүрэн төрийн наадмын түрүү хүлгээр тодорч. Энэ бол АХ-ын 38 жилийн ой буюу 1959 он юм. Хэзээний сүйхээтэй Бат өвгөн энэ тухай дуулчихаад “дүүгийн бэлгийг авъя” гэтэл Манал “би танд бэлгэнд өгөхөд голсон. Одоо бол гурван адуугаар худалдаж ав” хэмээж Бат ч хэлснийг нь өгөөд хүрэн соёолонг өөрийн болгосон байна. Гэхдээ өөрөө морь мал уядаггүй тул Шохой цагаан булгаар нутагтай шар Даваа гэгчид дамжуулан заржээ. Даваа хүрэн азаргыг хэдэн жил уяад хурдыг нь гаргаж чадсангүй. Дээр нь нас өндөр болсон тул моринд элэгтэй хүнд өгчихмөөр байна гэсээр 1964 оны зун Хөөрөгийн Баянбулагт зусч байсан Гэсэрваанийг дуудуулжээ. Адуунд эвтэй, морь уях сонирхолтой түүнийг онцолж дуудаад “миний бие муу байна. Хүрэн азаргыг чи ав. Авсан үнэ өртгийг чи өөрөө мэдэж байгаа” хэмээж. Нутгийн буурлын хүлээлгэсэн тэр их итгэлийг хөсөрдүүлэх зориг яахан байх билээ. С.Гэсэрваань 1500 төгрөгөн дээр хазаарын морь өгч хүрэн азаргыг өөрийн болгожээ. Хурдны булаг болсон Их хүрэн эзэндээ ирсэн түүх энэ билээ. Их хүрэн эзэндээ арван настай ирсэн байдаг. 1965 онд уяаны арга барилаа олоогүй юу улсад ирсэнгүй. Дараа жил нь 1966 онд /их үеийн жил/ төрийн наадмыг зорьж түмэн эхээр тодрон, анхны алтан медалиар амгаа юугаа мялаалгажээ. Ийнхүү Их хүрэн азарга долоон жилийн дараа төрийн наадмын хоёр дахь түрүүгээ хүртэж, дахиад гурван жилийн дараа айргийн таваар хурдалж байсан агаад С.Гэсэрваань Манлай амьд сэрүүн ахуйдаа “Их хүрний төл 60 гаруй азарга байдаг” хэмээн ярьж байсны хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Манлайн Дунд хүрэн юм.
ДУУРСАХ АЛДАРТАЙ ДУНД ХҮРЭН
1966 онд Их хүрэн улсын наадамд хоёр дахиа түрүүлсэн жил Манлайн өмчний ганц гүүнээс эцгийгээ дуурайсан эр хүрэн унага гарсан нь хожмын цуут хурдан хүлэг Дунд хүрэн. Хүрэн азарга даагандаа 1967 онд Ардын Хувьсгалын 46 жилийн ойд түрүүлж, 1969 онд хязааландаа аман хүзүүдснээс хойш төр түмний их баяр цэнгэл наадамд дөрвөнтөө айрагдсан байдаг.
1975 онд АХ-ын 54 жилийн ойд аман хүзүү
1976 онд АХ-ын 55 жилийн ойд айргийн тав
1977 онд АХ-ын 56 жилийн ойд айргийн тав
1978 онд АХ-ын 57 жилийн ойд айргийн гуравт тус тус хурдалсан Дунд хүрний эх нь хадам аав Нанзадынх нь харималдуухан хүрэн гүү гэдэг билээ.
МӨЛҮҮ ХҮРЭН, ХУРДАН ХОНГОР
Дунд хүрэн мөн л үр төл сайтай азарга байсан гэдэг. Түүний төлүүдээс илүүтэй амжилт нь гаргасан нь улсын наадамд хоёр айрагдсан бага хүрэн буюу Мөлүү хүрэн, нэг айрагдсан хонгор азарга юм.
АХ-ын 62 жилийн ойд айргийн тав,
АХ-ын 66 жилийн ойд айргийн дөрөвт тус тус хурдалж байсан Мөлүү хүрэн азарганы эх нь Эрдэнэ сумын харьяат олноо “Шар” хэмээн алдаршсан Найдангийн адууны хонгор гүү. 1987 онд АХ-ын 66 жилийн ойд даагандаа төрийн наадамд айргийн гуравт хурдалж байсан хонгор үрээ Мөлүү хүрний төрсөн дүү./Эцэг эх нэгтэй/ С.Гэсэрваань морь уяхын зэрэгцээ Эрдэнэ сумын ойн хамгаалагчаар /ойн цагдаа/ ажиллаж байсан агаад анчдын нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга байсан
ММСУХ-ны анхны Ерөнхийлөгч, МУ-ын Алдарт уяач Буяндэлгэртэй дотно нөхөрлөдөг байжээ. Дээдсийнхээ буян заяаг түшиж, үйл хэргийг нь үргэлжлүүлэхээр морь уях төрийн хэрэгт шимтсэн Алдарт амжилтын өм нээхээр хуурай ах С.Гэсэрвааниас төрийн наадамд айрагдсан хонгор үрээг нь авч азарга тавьсныг морь сонирхогчид эчнээ мэдэх бизээ.
АДУУНД БҮХНЭЭ ЗОРИУЛЖ ЧАДСАН ХҮН Л УЯАЧ БОЛДОГ
Ийн аав хүү гурван хүрэн азаргаар одтой сайхан наадаж Монгол эр хүний, морины эрдэнийн хийморийг өргөсөн тэрээр адуунд үнэн зүрхнээсээ хайртай нэгэн байв. Чухам энэ л чанараараа нутгийн бууралд тоогдон хүрэн азаргаа өөрийн болгож байсан түүнийг Мөнхийн Данзанням, Ганжуурын Сундуй, Дорнойн Сундуй зэрэг тухайн цаг үедээ нэртэй, төртэй явсан уяачид “Жудагтай, онгироо сагсуу зангүй, даруу, хүнлэг. Адууг хүн шиг хайрлаж уяж чаддаг. Тарган торгон ирэн дээр нь уралдуулдаг” хэмээн ил цагаан үнэлдэг байсан гэдэг. Магтаалд ташуурч сагаагүй эгэл боргил С.Гэсэрваань өөрийн үр хүүхэд, ач зээдээ “уяач хүн хамгийн гол нь адуунд дуртай байх ёстой. Дургүй хүн бол мянган сайн адуу байгаад ч давхиулж чадахгүй. Дээр нь идэвхи, зүтгэл, эрмэлзэлтэй, хичээнгүй нямбай байх ёстой. Нойр хоолоо хасч бүхнээ адуунд зориулж чадсан хүн л уяач болдог” хэмээн зөвлөдөг байсныг үр хойч нь сахин дээдэлсээр байна. Азарганы уяанд гаршсан Манлай “Нүдний хараа салгахгүй нямбай маллан уяж чадвал хамгийн амархан ивлэдэг адуу азарга юм” хэмээн сургадаг байсны үрээр өдгөө галын зээ аймгийн Алдарт уяач Гэрэлт-Од нь азаргаар аатай сайхан наадаж байгааг дуулгахад таатай байна.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна