АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ П.СОВД: Уяачийн бус, эр хүний жудаг гэж ярих хэрэгтэй

Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий багийн харьяат, аймгийн Алдарт уяач Пүрэвийн Совдын сонирхолтой хуучийг уншигч танаа хүргэж байна. 1942 оны намар Хадан хонд хэмээх газар эхээс мэндэлсэн тэрээр:
АХ-ын 70, 80 жилийн ойн медаль
Уяачийн Алдар одон
ММСУХ-ны 20 жилийн ойн медаль
ХХААЯ-ны Тэргүүний Ажилтан цол тэмдэг
Манлай сумын 90 жилийн ойн медалиар тус тус шагнагдаж байжээ
-Хоёулаа ярилцлагаа говийн анхны бүсийн уралдаан буюу 1999 оны даншиг наадмын дурсамжаар эхлэх үү. Тэр наадамд Манлай сумынхан амжилттай оролцож, нас болгоноос айраг авсан байдаг. Харин таны хээр их насанд нь айрагдсан шүү дээ?
-Тэр наадамд манай сумын есөн адуу айрагдсан. Хойноос ирсэн тэжээл, тарианы адуутай манай нутгийн өвсний адуу уралдаж айрагдсан гэж бодохоор одоо ч бахтай сайхан санагддаг шүү.
-Цөм нутгийн адуу байсан уу?
-Айрагдсан адуунуудаас морин тойруулгын цавьдар халзан гээд Аюушийн үрээнээс бусад нь манай сумын унаган адуунууд байсан. Ер нь манай Манлай сум чинь эрт дээр үеэсээ хурдан адууны эх үүсвэртэй. Тэр дундаа манай Хярын гурван алтгана бол жинхэнэ адууны орон. Олон хүн “сайн адуу төрнө” гэж хэлдэг байсан. Энэ газрын зүүн толгод дээр Нацаг гэдэг хүн гараад өвсийг нь барьж үзсэнээ “Ийм газар сайн адуу гарахгүй ч яах вэ дээ” гэж хэлж байсан гэдэг. Яг тэр толгод дээр миний хээр морь эхээс унасан.
-Хурдны абшигтай газар эхээс унажээ. Говьшанхад айрагдахдаа нэлээд харьчихсан байсан гэдэг. Хэдтэй байсан юм бэ?
-15-тай. Хээр морь маань дааганаасаа эхлээд бага дөрвөн насандаа завсаргүй түрүүлсэн. Миний хээр шиг бага дөрвөн насандаа дарааллан түрүүлсэн адуу байхгүй гэж манай нутгийнхан ярьдаг юм. Ортой л байх. Соёолон жил нь манай сум наадам хийгээгүй болохоор Цогт-Овоод очиж уралдаад түрүүлж л байлаа.
-Соёолонгоосоо хойш яаж давхисан юм бэ?
-Хэдэн жил өнжөөсөн. 1990-ээд оны үеэр манай энүүгээр зуд турхантай хүндхэн байлаа. Дээр нь унах хүүхэдгүй өнжөөчихсөн юм.
-Уг нь ид үе нь байж дээ?
-Харин тийм. Есөн наснаас нь хойш ид үе дээр нь хүүхэд ч эвийг нь олохгүй, би ч өөрөө хүүхдэдээ зөв үг захиж чадахгүй бас нэлээд будилсаан. Тэгж байгаад 12 настайдаа уурхайн 30 жилийн ойгоор 200 гаруй морь уралдахад түрүүлсэн. Тэгэхдээ уяа нь дутуу байсан юм. Миний хээр морины тухай МУ-ын Алдарт уяач С.Гомбо-Очир “Даншигт гурав түрүүлсэн миний саарал морьтой уралдсан ганц морь бол Манлайн Совдын хээр” гэж ярьсан байна лээ. Яагаад тэгж хэлсэн бэ гэхээр дөрвөн ч үсэргээн дээр миний хээр Гомбо-Очирын саарлын өмнө ирсэн. Саарал морь дундуур гараад өнгөнд ирдэг адуу. Гэтэл миний хээр дөрвөн удаа тархилсан даа.
-Их хурдад уралдаж байсан уу?
-1998 оны анхны “Их хурд”-д хөлөөр нь авч очоод айлын бага хүүхдээр унуулсан юм. Гэтэл эвгүй хөдөлгөсөнөөс болоод уралдуулж чадаагүй. Уг нь тэр жил уяа нь үнэхээр сайхан таарсан байсан юм.
-Яагаад уралдуулж чадаагүй юм бэ?
-Хөтөлж явсан хүүхэд нь бүүр сүүлд, адуу гарсан хойно гаргасан байгаа юм. Тэрнээс болоод амжилт үзүүлж чадаагүй дээ. Харин хойтон жил нь 15-тайдаа Говь шанхад уралдаж, урд жил нь өмнөө нэг ч гишгүүлээгүй Гомбо-Очирын сааралтай 20 км уралдаад сууж, арын морьдын чимээнээр дахин сэргээд, одоогийн Манлай уяач, цэргийн Хурандаа Цэрэндоржийн Баастын улсад олон айрагдаж, соёолондоо түрүүлсэн хонгор халзанг дийлэн дөрвөлсөн дөө.
-Говь шанхад айргийн дөрвөөр давхиснаас хойш ахиж уралдсан уу?
-Үгүй. Говь шанхын дараа зодог тайлсан.
-Танай нутагт зодог тайлах тусгайлсан ёслол хийдэг үү. Эсвэл уралдуулахаа болихыг тэгж нэрлэж байна уу?
-Бараг тийм юм хийдэггүй дээ. Одоо чинь зодог тайлж байгаа морийг наадамд аваачиж цоллодог ч юм уу, айраг сүү дусаадаг учиртай болж. Харин би тэгээгүй.
-Хээр морь тань хэд хүрсэн бэ?
-Дараа өвөл нь зуднаар эндчихсэн.
-Хээр мориныхоо удам угшлын талаар яриач?
-Агь өвгөн гэж сайн санаатай, сайхан буурал байсан юм. Тэр өвгөн Занданбалын Доо-гийн удам, Босоогийн удам хоёрын дундаас гарсан нэгэн шүдлэн байдсыг 1971 онд хөтөлж явахад нь би аваад Өндөршилийн Агиагийн цавьдар гэж цуутай хурдан азаргатай нийлүүлсэн. Тэр цавьдар азарга Дундговийн зүүн талд 1964 онд бүсийн том наадам хийхэд түрүүлж байсан шүү дээ. Тэр хоёрын дундаас миний хээр морины эх сайхан хээр гүү төрсөн. Уяачид ярьдаг шүү дээ. Алтан савтай гүү гэж. Миний тэр хээр гүү тийм мал байсан. За эхийнх нь тухайд энэ. Харин эцэг нь болохоор манай хойд талд Хөдөлмөрийн баатар Цэнд гэж Гүрийн угшилтай сайн бор азаргатай хүн байлаа. Би тэр бор азаргыг яагаад сайн гэж байна вэ гэхээр ийм учиртай. Тэр айлын хүүхэн нь төрөх гээд өвдөв өө. Өвгөн ч бор азаргаа барьж, гадаа уяж хоноод хойшоо 60 км давхиж очоод түргэн дуудсан байгаа юм. Тэгээд түргэний УАЗ-469-тай уралдсаар архан талд нь ирж байсан гэж байгаа. Тэр мундаг бор азарганы төл миний хээр морины эцэг байгаа юм. Миний хээр морь багадаа эрлийз гэмээр том бие хаатай байж билээ. Ул таваг нь яг л хадны адуу шиг. Хаана ч уяад очсон хээр морины уяан дээр 3-4, заримдаа 10-аад хүн зогсож байдаг. Соёлын гавьат зүтгэлтэн, яруу найрагч Цэндийн Чимэддорж хүртэл миний хээр морины дэргэд олон хоног зогссон доо.
-Ц.Чимэддорж гуай хээр моринд чинь шүлэг зохиож өгсөн үү?
-Үгүй ээ. Гэхдээ Ц.Чимэддорж сүүлд халхын цуутай хурдан адуунууд дотроос хээр адуунуудыг түүж бичсэн байдаг юм. Хардэл жанжин бэйсийн Элбэг хээр, Идэр хээр, Гуулин хээр, Партизаны Доржсүрэнгийн хээр, Маарын хээр, Төв аймгийн Дашнямын хээр гээд дараа нь миний хээрийг нэрлэсэн байдаг.
-Ховорхон заяах буян байжээ?
-Тийм шүү. Ах нь насаараа адууны төлөө яваад хоёр сайн адуутай л таарсан хүн.
-Нөгөө нь юу билээ?
-Хээр морины төрсөн ах хар морь. Эцэг эх нэгтэй тэр хар морийг би хязаалан, соёолонд нь сумандаа айрагдуулаад, дахин уяж чадаагүй юм.
-Хар морь бие хаагаар хээрдээ хүрэх үү?
-Манай суманд Лувсанцэрэн гэдэг сайн уяач байлаа. Тэр нэг удаа “Энэ чинь хурдан юм байна” хэлж байсан удаатай. Хачин сайхан том морь байсан юм. Хээр мориноос дутахааргүй гоё. Цогт-Овоо руу явахын өмнө гаднаа барьж уячихаад байж байтал Чойрын Цог Магнай гэдэг аварга манайд ирснээ “Чи эгэл жирийн биш хар адуу уячихаад байгаа хүн юм аа” гэж байсан.
-Тэр хоёрын дүү гэж уячихаар үрээ гараагүй юм уу?
-Байсан. Миний тэр алтан савтай гүү хязааландаа анх унагалж эр хээр унага гаргаснаар нь би азарга тавьж, Амь хээр гэж нэрлэсэн. Яагаад гэхээр тухайн үед нэгдлийн олон адуутай байсан болохоороо амины адуу гэдгээр нь ялгаж байгаа ухаантай. Амь хээр мах муутай азарга байсан. Тийм азарганы охин төл сайн гэдэг нь үнэн юм билээ. Олон сайхан гүүнүүд гарсан.
-Анхны төл нь Амь хээр азарга. Дараагийнх нь...?
-Тэр хээр гүү жил өнжиж унагаладаг. 1979 онд Амь хээр гараад, 1981 онд нэг эр хар унага гарсан. 1983 онд болохоор цагаан бор унага гарсан ч үрээнд хүүхэд унаж байгаад хөлийг нь доголуулчихсан юм. Түүний дараа 1985 онд миний хээр морь гарсан. Тэр жил эх нь 10 настай байсан. Хүмүүс 10 настай гүүнээс сайн төл гардаг гэлцэж байсан нь оргүй биш юм билээ. Дашдаваагийн хурдан цагаан азарга ч бас 10 настай гүүнээс гарсан.
-Ингэхэд таны дээдчүүл хурдан морь уяж байв уу?
-Огт уяж байгаагүй. Харин миний өвөг эцэг хүний адуу малладаг, олондоо “адууны өвгөн” нэртэй хүн байсан. Түүний хүү нь миний эцэг Пүрэв. Үнэнч, шударга сайхан хүн. Намайг ухаан ороход манайх олон сайхан зээрд морьдтой айл байсан. Миний хувьд 1974 оноос морь уяад 1984 онд анх хар хязаалангаа айрагдуулж байлаа. Дараа жил нь хар үрээгээ Дундговь аймгийн Өлзийт сумын наадамд айрагдуулаад, 1986 онд хээр морио дааганд нь түрүүлгээд амжилтын гараагаа эхэлсэн дээ. Миний хээр чинь жигтэй амьтан шүү дээ. Хадуураад огт үсэргэж болдоггүй. Тэгээд очоод уралдахаар л шууд түрүүлж байдаг. Шүдлэндээ ч мөн хадуураад байсан. Мөн уралдах болохоороо л түрүүлчихдэг. Уралдахдаа нэг ч удаа хадуураагүй, шулуун уралддаг, ганц ч удаа бүдэрч үзээгүй. Манай Алтгана хавь үлий ихтэй. Тэгтэл барагтаа бол үлийн дээгүүр харайгаад л гарна. Нэг их хол харайдаг морь байсан. Тэгээд гарч чадахааргүй үлий бол өөрөө зогтусаад л хажуугаар нь гараад явна. Бүр зориулалтын уяаны юм шиг.
-Таны хийморийг сэргээсэн өөр ямар хурдан хүлгүүд байсан бэ?
-Үст хар гэж азарга даагандаа айрагдаад , хязааландаа хол сайхан түрүүлж, нийлсэн хойноо хоёр гурав айрагдсан. Энэ мэтчилэн яриад байвал бий бий.
-Сумын баяр наадмаас нийт хэдэн айраг, түрүү авсан бэ. Тоолж байв уу?
-Сумын баяр наадмаас 11-12 түрүү, 20 айрагтай.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн билээ?
-1999 оны цагаан сараар аймгийн Алдарт уяач болсон. 1999 онд Говь шанхад айраг хүртсэн бүх хүнд аймгийн Алдарт уяач цол өгсөн юм.
-Алдартын шийрийг хатаах залуус бэлтгэгдэж байна уу? Өөрөөр хэлбэл таны хүүхдүүд моринд хэр эвтэй байна вэ?
-Ах нь хань ижил, үр хүүхэдгүй ээ. Харин дүү хүүхний хүү Адъяабаатар гэж залуу морь уядаг. Сая гэхэд л шарга азаргаа таваар давхиуллаа. Тэр шарга азарга бага насандаа 10 айрагдсан. Энэ жил 11 дэхээ айрагдаад байгаа юм.
-Энэ сум, орон нутгийн нэрийг гаргаж байсан сайн уяачдыг нэрлээч гэвэл...?
-Цэрэндоржийн Занданбал гэдэг хүн байна. 82-тойдоо хүн нас барсан. Их ухаантай хүн байсан. Бүр дээр үед гэвэл Со сайд гээд манай хошууны ноён байсан юм. Тэр ноён хувьсгалаар цэргийн яамны орлогч сайд болоод 16-тай хүү Галсандаржаадаа зэрэг залгуулж өгчихөөд явсан байгаа юм. Тэр хүн яг л одоогийн пүүс компанийн эзэд шиг морь худалдаж аваад түрүүлүүлдэг байж. Түүний халзан азарга улсад хоёр түрүүлж, олон айрагдсан. Харин 16-тай хүү Галсандаржаа нь хошууны ноён болоод удалгүй хэлмэгдсэн. Тэр хүн бол адууны жинхэнэ мэргэжилтэн уяач хүн байсан гэдэг. Чойрын жолооч нар, Хэнтийнхэн хүртэл “Манай Хардэл жанжин бэйсээс яасан ч дутахгүй адууны талын их мэдлэгтэй Галсандаржаа гэж жинхэнэ сайн хүн байсан” гэж сурагладаг байлаа.
-Дунд үеийн төлөөлөл гэвэл...?
-Дэнзэнгийн Лувсанцэрэн, Лувсан-Иш гэж хоёр сайн уяач байлаа. Одоо ч нэг нь байна. Лхамхүү гэж сайн уяач байсан. Өөр сайхан уяач буурлууд байна даа. Бас Балдоржийн Маамаа байна. Манай энэ усны Дандар байна. Одоо Лхамхүүгийн хүргэн нь хээхэн Бандгаа, Батхүү гэж сайн уяач байна даа.
-Уяачийн ёс зүй, жудаг сүүлийн үед их бүдгэрчээ гэж ярих болсон. Үүнээс болж монгол наадам, морин уралдаанд сөрөг үзэгдэл олон гарч байна гэж хүмүүс ярьдаг. Таны хувьд уяач хүн ямар зан чанартай, юуг эрхэмлэдэг, юуг цээрлэх ёстой вэ?
-Жудаг гэдэг чинь монгол эр хүний жудаг гэж ярьдгийг уяачид оруулж хэлж байгаа байх. Түүнээс уяачийн жудаг гэж тусад нь ярихгүй.
-Монгол эр хүний жудагт юу орох вэ?
-Үнэнч, шударга зан юм даа. Хамгийн гол нь үнэнч, шударга, бусдыгаа хүндэлж байх учиртай. Ер нь газар газрын уяачид жаахан атаархуу чанар байдаг. Жаахан дээш гарснаа доошлуулах гэдэг. “Сүлд” телевизээр манай том уяачид ярьж байна билээ. Морины хор, уяачийн хор, хүүхдийн хор гарна гээд. Тэр чинь л ухаандаа жудаг гэдэгтээ орж байгаа юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх, урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүл. Манлай сумын тусгай дугаар
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
122.201.31.138
Манай ах өвгөн шулуун шудрага зарчимч ийм л хүн. Сайн ярьвал олон олон том амжилтууд байгаа өөрийгөө дөвийлгөх бодолгоүй хүн болохоор даруухан ярилцлага өгч ээ. Ер нь бол улсын алдартын эрэмбэтэй л уяач гэж боддог доо. Аархаж уралддаг аархаж онгирч байвал морь нь ч сайн давхидаг байсан даа.
Reply