АЛТАЙ НУТГИЙН АЛДАРТ УЯАЧ, АХМАД ДАЙЧИН ДЭЛГЭРИЙН ТУВААНЖАВ

2017 оны 12-р сарын 04 -нд

Дөрвөн туурайн гишгэгдэл нь цэцэгт буусаар тэнгэрийн тоостой өрсөлдөн цахилж ирэх хулангийн удамт хурдан хүлгийг уяж, сойж уралдуулна гэдэг хэн хүний хийж чадах ажил биш ээ. Уясан ажнай хүлгүүдээрээ нэгэн жарны турш нутаг усныхандаа шагшигдсан Дэлгэрийн Туваанжав хэмээх буурал Халиун сумын тулгын чулууг тавилцсан хүмүүсийн нэг.
Улсын Алдарт уяач Д.Туваанжав 1920 онд тэр үеийн Засагт хан аймгийн гол хошуу өнөөгийн Говь-Алтай Халиун сумын Дунд голын аманд тайж Дэлгэрийн хүү болон төрж адууны салхинд боргошсон хүн. 10 настайгаасаа хурдан морь унаж, эцэг эхдээ туслан мал маллан, тариа тарьж явсан тэрээр 1941 онд цэргийн албанд мордож Завханы 32 дугаар морьт хороо, Матадын 8 дугаар морьт дивизэд тус тус алба хаан салааны туслах, хүнд пулемётын тасгийн дарга хийж байжээ. Улмаар 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, Долнуур чиглэлээр давшин Хятадын Цагаан хэрэм хүртэл байлдаж явсан ахмад дайчин юм. Түүний эх орны чөлөөлөх дайнд оролцсон гавьяа зүтгэлийг үнэлэн Зөвлөлт-Монголын “Бид ялав” медаль, Байлдааны Гавьяаны улаан тугийн одон болон бусад медалиар шагнагдаж явжээ.
Ийнхүү хорин хэдхэн насандаа эх орныхоо төлөө бие сэтгэлээ зориулж явсан Д.Туваанжав монгол ямааг янгиртай эрлийзжүүлэн шинэ үүлдэр гаргаж авах судалгааны ажилд Гомбын Базартай хамтран ажиллаж явсан бөгөөд Г.Базарыг биологийн ухааны доктор цолыг хүртэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Ерөөс тэр хийсэн бүтээсэн үлдээх мөртэй явсан хүн. Алдарт уяач цолыг 1994 оны 7 сарын 9-нд аймгаасаа анх удаа хүртжээ. Олондоо “Оожоо” хэмээн авгайлагдсан энэ хүний уясан шандаст олон хүлгүүд аймаг, сумандаа түрүүлж, айрагдаж хурдалж явсан удаатай.
Оожоогийнх хурдан удмын 20 гаруй адуутай. Тэрээр морьдынхоо тухай хуучлахдаа:
Манай хээр морь анх Халиун сумын “Коммунизмын төлөө” нэгдлийг байгуулагдсаны баярт зориулсан их насны морьдын уралдаанд түрүүлсэн.
Хээр морийг одоогийн философийн ухааны дэд доктор, дипломатч Ч.Даваадаш унаж уралдуулсан юм даа. Халиун сум ажил амжилтаараа олондоо гайхагдсаны нэгэн адил миний хээр морь энэ баярт торгон жолоо өргүүлснээс хойш аймгийн наадамд гурав түрүүлж, дөрвөн удаа айрагдсан хэмээн хуучилж байсан удаатай. Буурал Алдарт амьд сэрүүн ахуйдаа /1996 онд/аймгийнхаа сонинд өгсөн ярилцлагыг уншигч танаа сийрүүлэн хүргэж байна.
МОРЬ УЯНА ГЭДЭГ ТАНИХААС ЭХЭЛДЭГ
-Таны нас сүүдэр хэд хүрч байна. Хэдэн жил морь уяв даа?
-Гал хулгана жилийг 77-ны нас сүүдэр зэрэгцэж угтлаа. Жаран жил морь уяж, хөлсийг нь хусав шив дээ. Одоо ч зөвлөгөө өгдөг хүн болж хувирлаа.
-Таны адуу хаанахын угшил вэ. Хурд олонтой юу?
-Манайх өөрийн унаган адуутай айл. Гэхдээ хүмүүсээс хурдан адуу худалдаж авна аа. Нийтдээ хурдан удмын 20 гаруй адуутай. Хурдална гэж бодож байгаа дөрвөн морь бий. Голдуу бага насных л даа.
-Уржнан танай суманд таны нэрэмжит бага наадам болоход их насны морьдын уралдаанд аман хүзүүдсэн хүрэн морийг таных гэж байсан...
- Тийм ээ. Урд нь огт уяж үзээгүй морь л доо. Ноднин аймагт уясан чинь аравт хурдалсан шүү.
-Танай хээр морийг жараад онд аймагт хоёр түрүүлсэн гэж бичсэн байна лээ. Гэтэл гурав түрүүлсэн гэлцэх юм. Энэ ямар учиртай вэ?
-Хээр морь аймгийн наадамд гурав түрүүлж, дөрөв айрагдсан л даа. 1963 онд түрүүлснийг нь будилуулаад байх шиг байгаа юм.
-Яагаад будилсан юм бол оо?
-Тэр жил манай аймгийн наадамд Завханаас морьд ирсэн юм. Манайх л болсон хойно гадны морьдыг гадуурхаж түрүүлүүлэхгүй санаатай байхгүй юу. Гэтэл манай хээр морь түрүүлээд ирлээ. Тэгсэн чинь морь баригчид манай хээрийг Завханы морь гэж андуураад зориуд будлиулсан юм байна лээ. Тэр үедээ бөөн л юм болж байсан. Уг нь түрүүлсэн морины пайзыг манайх авсан байсан л даа. Тэр үед одооных шиг медаль гэж байсангүй. Заримдаа үнэмлэх өгнө, заримдаа өгдөггүй байсан үе шүү дээ.
-Хээр морио сумандаа уяж хурдлуулж байв уу?
-Гурван удаа уяхад гурав түрүүлсэн. Нийтдээ найман удаагийн түрүү авсан морь байгаа юм. Анх нэгдэл буй болоход түрүүлсэн. Дараа нь Цээл суманд таван сумын фестиваль гэж болоход сум бүрээс таван морь ирснийг 40 км-т уралдуулахад түрүүлж байлаа. Манай хээр морь гараагаараа л явна. Ер нь гараа сайтай морины гарааг хорьдог буруу. Ааш зан сайхан, хөөрнө гэж байхгүй. Хөөрнө гэдэг уяа нь таарахгүй байгаагийн шинж.
-Аймаг сумын наадамд хээр мориноос өөр хурдалсан ямар, ямар морьд байна вэ?
-Нэг халиун морь аймагт гурван насанд айрагдсан. Их насанд сумандаа гурав түрүүлж, дөрөв айрагдсан. 1986 онд Цээл сумын ойд түрүүлсэн. Бас нэг морь бага насандаа хоёр айрагдаж байлаа. Шагай хээр, халтар сайн давхидаг, айрагддаг морьд байсан. Тэр жил би аймгийн наадамд хээр морио уяж түрүү авчихаад ирсэн чинь сумын наадамд саарал морь минь түрүүлчихэж. Хамгийн сонирхолтой нь манай хөгшин уясан юм. Энэ үеэр Туваанжав гуайн гэргий С.Жавзан ярианд оролцож:
-Миний морь уях гэж юу байх вэ. Манай хүн“ саарал морь аймагт нэмэргүй” гээд орхичихсон юм. Тэгэхлээр нь гаднаа аргамжиж байгаад наадмын урд орой хүмүүст өгөөд явуулсан чинь түрүүлчихдэг байгаа гэв.
-Та сумын төвд алба хашдаг байсан хүн. Төв суурингийнханд морь уях чөлөө хэр олддог байв?
-Чөлөө олдохгүй, олдохгүй. Харин Хөдөлмөрийн баатар Г.Лодойхүү нэгдлийн дарга байхдаа “Туваанжав хурдан морьтой хүн” гээд надад чөлөө өгдөг байсан юм. Би нярав, агент зэрэг ажил голдуу хийсэн дээ. Сумандаа бас гайгүй анчинд тооцогддог гадаадынханд зуучилдаг байлаа.
-Таныхаар бол хурдан морины шинж ямар байх ёстой вэ. Нууц биш бол гол гол шинжээс нэрлэхгүй юу?
-Эхлээд толгойг нь харна. Хатингир толгойтой, чихний уг бүдүүн, үзүүр хурц, чамархай хонхор, арьс нимгэн, сагаг богино, хөл нарийн, шөрмөсний хий гүнзгий, салтаа уужим, борви эгц, шингэн үстэй, хавирга нь бөөрөнхий бөгөөд олон, хамар уужим, эргүүлэг олонтой, эгц өмнөөс нь харахад тойг нь урд хоёр хөлийнхөө гадуур гарч харагддаг. Бас дотрын шинж гэж бий. Мэдээж уушиг сайтай байж таарна. Зүрх сайтай морины нүд хар буюу хүрэн улаан байдаг.
-Уяач хүнд морь уяж байхдаа цээрлэх зүйл гэж байх уу?
-Байна аа. Хүмүүстэй маргах, ан гөрөө хийхгүй, айл хэсэх архи уух хориотой.
-Танай хүү “Ентүм” компанийн захирал Т.Гантөмөрийн хүрэн морь 1994 онд аймгийн наадамд түрүүлсэн. Ер нь хэр зэрэг хурдан морь вэ?
-Манай сумын Чацаргана багийн Жамсрангийн унаган адуу үнэхээр хурдан хүлэг. Би даага байхад нь авах гээд чадаагүй юм. Хязааландаа билүү, аймгийн 50 жилийн ойд түрүүлсэн. Манай хүү авч нас нийлсэн жилээ аймагт торгон жороо өргүүлсэн дээ. Өнгөрсөн жилийн Сар хайрханы наадамд найдлага тавьж байсан.
-Хурдан удам гүүгээ дагадаг уу, азаргаа дагадаг уу?
-Адуу эх талаа илүү дагадаг. Тэгэхээр сайн гүү олж авах хэрэгтэй юм билээ.
-Өөр аймагт ч юмуу Улаанбаатарт очиж наадаж байв уу. Улсын нэртэй, цуутай уяачдыг хэр таних вэ?
-Аймгаасаа гадагш гарч үзээгүй ээ. Сайн уяач, шандастай хүлгийн талаар сонсож дуулах л юм. Уулзаж учирч байсангүй. Харин Алдарт уяач Гэсэрваанийг танина. Манай сумын хүн төдийгүй, манай хөгшинтэй ах дүүгийн хүүхэд.
Галшар, Тэсийн унагыг хурдан гэлцэх юм. Бигэрийн Д.Пүрэвдоржийн Галшар удмын хүрэн азарга /Сар хайрханы наадамд азарганы уралдаанд айрагдсан/-ийг харсан. Ай даа, мөн сайхан амьтан байдаг шүү.
-Жилийн дөрвөн улиралд хурдан морийг яаж арчлах ёстой вэ?
-Өвөл унах онц биш. Гэм согог суусан бол хөлдөөнө гэж бий. Харин хавар ногоонд цатгаад унана. Гэхдээ хангай, говийн онцлог гэж бий. Өөрөөр хэлбэл байгаль цаг агаар өөр, идэш нь ондоо шүү дээ. Говийн морийг хангайд уявал давхина. Харин хангайн морь говьд гавихгүй. Гэхдээ уяачаас шалтгаална. Морь уяна гэдэг морио танихаас эхэлдэг. Сайн морь гээд таамгаар уявал аварч ч мэднэ, алж ч болно. Би намар морь уях дургүй, өвөл бүр ч уяхгүй.
-Та өвөл морь унах онц биш, түүгээр ч барахгүй уяхгүй гэлээ. Гэтэл өвөл морь уралдуулах боллоо. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Өвөл морь уралдуулдаг ёс байдгийг мэдэхгүй. Харин уядаггүй морьдоо ойр зуур үсэргэж хийморио сэргээж болох. Гэхдээ нутаг нутгийн онцлог гэж байлгүй яахав. Манай энд өвөл морь уях хэцүү.
-Зүүн аймгийн морь улсад уралдаж байна. Баруун аймгийн морьд очвол хэр зэрэг давхих бол?
-Монгол орны хаана хурдан морь байна вэ гэдгийг олж болно. Өөрөөр хэлбэл хэдэн км-т хэдэн минут, хэдэн секунд давхив гэдгийг мэдэхэд болно. Түүнээс Улаанбаатарыг тойрсон хэдэн аймаг, хэдэн сумын морь жил бүр улсад түрүүлж айрагдсанаар монголын хурдан хүлгийн баримжааг тооцно гэвэл өрөөсгөл санагддаг.
-Танд баярлалаа урт удаан наслахыг ерөөе.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна