Уралдаанч Г.Жанчив: МОРЬТОЙГОО ЯРИХААР ИЛҮҮ САЙН ДАВХИДАГ
А.Тэлмэн Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уралдаанч Г.Жанчивтай ярилцсанаа хүргэж байна.
-Дөрвөн жил дараалан шилдэг уралдаанчаар шалгарчээ. Хэдэн жил хурдан морь унаж байгаа билээ?
- Таван настай анх морь унаж сураад, зургаан настайдаа өөрийнхөө алаг морийг унаж уралдсан. Гэхдээ айрагдуулж чадаагүй ээ, зургаа долоогоор л давхиулж байсан. Дараа жил нь долоон настайдаа хүрэн азаргаа унаж галынхаа наадамд аман хүзүүдүүлээд, Ариун ахын бор соёолонг сумандаа болон Бүрдийн наадамд түрүүлгэсэн. Харин жилийн дараа Ариун ахын бор азарга, өөрийнхөө хээр соёолонг унаж сумандаа түрүүлгэсэн. Бас Дамдин ахын хонгор шүдлэнг унаж түрүүлгэсэн.
-Нэг дор гурван түрүү хүртжээ дээ?
-Тийм. Бас хоёр айраг авсан. Ойр зуурын багийн өдөрлөг болон бага наадмаас айраг, түрүү алдаагүй ээ.
-Дараа жил нь хэрхэн наадсан бэ?
-Манай сумын ой болоод хонгор шүдлэнгээ түрүүлгэсэн. Тэр жил хонгор үрээ тэр хавиараа их олон түрүүлсээн. Ламын Гэгээний ойд 25-аар давхиж, өнгөрсөн жил “Хонгорын шигшмэл хурд”-д аман хүзүүдэж, Баянбулагт түрүүлэн, сумандаа дөрвөөр давхиад, Говь-Алтай аймгийн Гуулин тосгоны наадамд очиж 10-т орсон.
-2016 он гарсаар уралдав уу?
-Баянбулаг суманд болсон хангайн бүсийн уралдаанд хонгор үрээ хойхнуур, хээр азарга 26-аар давхисан.
-Хурдан морь унаснаасаа хойш гаргасан амжилтаа тоолж байсан уу?
-18 түрүү, 27 айраг авсан байна лээ.
-Олон газрын наадамд оролцож байв уу?
-2013 онд Завхан аймагт болсон бүсийн наадамд очиж Ариун ахын бор азаргыг 32-т оруулсан. Мөн Говь-Алтай аймгийн Чандмань, Дэлгэр, Гуулин зэрэг сумдад наадаж байсан.
-Аль морио унах дуртай вэ?
-Миний унах дуртай, хайртай гурван морь бий. Нэгд нь аймгийн Алдарт уяач Ариунболд ахын бор азарга. Соёолон байхаас нь би унаж байгаа. Манай ээжийн ахынх нь унаган азарга байгаа юм. Хоёр дахь нь манай өөрийн хээр морь. Би бас л соёолонгоос нь унасан. Гурав дахь нь хонгор үрээ.
Бор азарга гараа муутай ч газрын дунд хүрээд хөлс нь гарчихвал гүйцэгдэхгүй. Тийм болохоор нь би гараа руу явах замдаа жаахан ширүүхэн явж биеийг нь халаагаад хөлөргөчихдөг юм. Хээр морь болохоор гараа сайтай ч өнгөнд гарахаараа хадуурчихаад байдаг.
-Аргагүй л шилдэг унаач мөн дөө?
-Морины хүүхэд бусдаас цовоо байхгүй бол болохгүй шүү дээ. Дээр нь морио хайрладаг байх ёстой. Зарим хүүхдүүд морио айрагдсангүй гээд харааж зүхээд байдаг. Би бол тэгдэггүй. Айрагдаагүй байсан ч дараагийн наадамд сайн давхинаа хоёулаа гэж хэлдэг. Намайг тэгж хэлэхээр морьд маань арай илүү давхиад байх шиг санагддаг юм. /инээв/
-Би ч гэсэн адуу хүний хэлийг ойлгодог гэж боддог?
-Уралдааны замд жаахан суугаад ирэнгүүт нь цээжийг нь илээд “за одоо яваарай сууж болохгүй шүү” гэхээр жаахан амарч байгаад л хөдөлж эхэлдэг.
-Морио хайрладаг мундаг хүүтэй ярилцах таатай байлаа. Хурдан хүлгийн хийморьт ивээгдэж яваарай. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна