“Унаган сүмбэр” галын гишүүн, уяач Г.УРАНЦЭНГЭЛ: Аав бид хоёр азаргаар голдуу нааддаг

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул, "Унаган сүмбэр" галын гишүүн, уяач Г.Уранцэнгэлийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан морьтой холбогдох болсон түүхээс яриагаа эхэлье?
-Би 1995 онд найм төгсөөд аавынхаа туслах уяачаар уяж байгаад бие даан морь уяад зургаа долоон жил болж байна. Анх аймгийн баяр наадам хонгор хязаалан үрээ айрагдуулж байлаа. Сум овооны жижиг наадмын арваад айрагтай.
-Хаанахын удам угшилтай адуу байх уу?
-Аавын аймагтаа гурав түрүүлэн Их хурдад явж байсан Дэлгэрэхийн банди угшилтай цагаан азарганы төл. Эх нь аавын Галшараас авчирсан зээрд азарганы төл зээрд гүү. Даагандаа уралдаагүй, шүдлэндээ аймагт зургаалж, хязааландаа дөрөвлөөд, тэрнээс хойш соёолондоо гурав зургаалсан. Энэ жил хавчиг морь цагаан сараар Алтан ишигний эзэн Энхжаргалын уралдаанд дөрөвт орсон.
-Сумын баяр наадмаас хичнээн айраг, түрүүтэй вэ?
-2015 онд Шивээговь сумын ойгоор шар хээр хязаалангаа аман хүзүү, хээр соёолонгоо таваар давхиулсан. Баянтал сумандаа шар хээр үрээгээ мөн тавд хурдлуулан, Угтаалын наадамд хээр азарга түрүүлгэн, Шивээговь суманд хээр азаргаа аман хүзүүдүүлсэн.
-Таны яриад байгаа адуу өөрсдийн унаган адуунууд уу?
-Дээд тал нь Говьсүмбэрийн Алтанширээ чигийн угшилтай, манай унаган адуу. Аав бид хоёр азарга голдуу уяж амжилт үзүүлдэг.
-Азарганы уяа ямар онцлогтой юм бэ?
-Азарга болгон янз янз. Жишээ нь манай хоёр азарганы нэг нь их хатуу уяатай. Дэлгэрэх гаралтай цагаан азаргыг аймгийн баяр наадмын өмнө сунгаанд азарганд аман хүзүүдээд ирэхэд аав дахиад соёолонд явуулсан нь дөрөвт ирсэн. Нэг өдөрт хоёр сунгачихаж байгаа. Би туслах уяач байсан. Дотроо ингэж хоёр сунгаж болохгүй дээ гэж бодож байлаа. Тэгсэн нөгөөдөр нь аймгийн баяр наадамд хол түрүүлж байсан. Тэр цагаан азарга их хатуу уяатай, өдөр болгон ажил хийнэ, өнжөөж болдоггүй. Ганц өдөр өнжөөчихөөр нурмайчихдаг. Хээр азарга болохоор хөлс их авна. Нэг их тар өгөхгүй, жаахан амралттай, олон давхар уяа даана. Хоёр гурав уралдчихад тоохгүй. Тэгэхээр өөрт нь тааруулж уядаг юм. Гүү багатайхан шиг байлгавал азарганы амжилтанд дээр юм болов уу гэж боддог. Манайх найм орчим л гүү өгнө, заримд нь арваад гүү өгнө.
-Гэхдээ бага нас уяна биз дээ?
-Уяна аа. Аав бид хоёрын бага адуу олон айрагдаж байсан. Манай нэг азарга даагандаа гурав аман хүзүүдээд, нэг дөрвөлсөн юм. Нэг удаа Банзар гуайд “олон гялаан юман дотор нэг бүгээн юм байж болно ш дээ” гэж аав тохуурхаж байсан. Даага, азарга хоёрыг ер нь сайн уяна.
-Аавтайгаа хамт явж байсан наадмын дурсамжуудаас хуваалцаач?
-Цагаандэлгэрт болсон Боржигоны ойгоор 1994 онд аав Өвгөн зээрд азаргаа айргийн тавд, шүдлэн бор үрээгээ аман хүзүүдүүлээд, хүрэн даагаа түрүүлгээд буцсан юм. Тэр л надад их дурсамжтай санагддаг. Хүүхэд байхад би өөрөө унаад, заримдаа ажлыг нь хийгээд сүүлд хүнддээд уяаны ажлыг нь хийгээд туслах уяачаар их явсан. Их хурдад аавын туслах уяачаар явсан, сайхан наадам болсон. "Их хурд-2"-т нь 2001 онд аймагтаа хоёр түрүүлчихээд явсан. Их хурдад очиж уралдаад дараа жил нь аймагтаа гурав дахь түрүүгээ авсан.
-Яг өөрөө бие дааж орсон хамгийн том чансаатай наадам гэвэл хаана байсан бэ?
-Өмнөговь аймгийн Тавантолгой трансын наадамд хоёр бага адуутай очиж уралдсан. Шүдлэн үрээ наймд, нэг хязаалан үрээ гуч гаргаад ирсэн. Бусад нь дандаа аймгийн наадам, Боржигон наадамд уяж байсан даа.
-Сумын сайн малчин гэхээр мал олон байх. Залуу хүн одоохондоо хүүхэд бага найр наадам гээд явахад хэцүү, морь уяхад одоохондоо сайн төвлөрөхгүй байна уу?
-Тийм. Цаг зав, хонь мал харах хүн гээд. Манай том охин зургаан настайгаасаа 12 хүртлээ морь унасан. 2013 оны шилдэг унаач, олон айраг, түрүү авсан. Хадуурдаг барьдаг тэр бүх л азаргануудыг унадаг байсан. Тэрнээс өмнө эгчийн хүү унадаг байсан. Одоо том 20-н хэдтэй оюутан залуу болсон. Тэгээд том охин унаад, дунд охин маань унахгүй, бага хүүгээ унах байх гэж бодоод л байж байна. Хүү надаас салахгүй, зунжингаа морины ажил хийгээд мотоцикль дээр хамт явна. Моринд их дуртай болохоор энийгээ л унах байх гэж горьдох юм.
-Хэдэн онд сумын сайн малчин болов. Ямар болзлыг биелүүлсэн хүн сайн малчин болдог юм бэ?
-Би 2014 онд сайн малчин болсон. Орон нутагтаа малжуулах төсөл хэрэгжүүлсэн. Мал цөөн иргэдэд малаа түрээсээр буюу 100 хонь юмуу, 100 ямаа төллүүлээд өгөхөд 50 хувийг нь өгдөг. Би өөрөө 50 хурга юм уу, 50 ишиг авна нөгөө хүнд илүү авсан ч хамаагүй. Жил болгоод л төллүүлээд намар хурга ишиг салгахад 50 хурга, 100 хоньтойгоо авчихна. Үлдсэнийг нь тэр хүн авна. Ийм маягаар гурав, дөрвөн жил болоход таван айлыг 400,500-аад малтай болгосон. Үүгээрээ л сумын Сайн малчин болсон. Өөрөө хоёр азарга адуу, бог голцуу 2000-аад малтай.
-Залуу малчдад тулгарч байгаа ямар асуудал байдаг вэ?
-Нийгмийн даатгал, төр засгаас малын түүхий эдийг үнэлээд, малчдын банкны зээлийг зохицуулж өгөх хэрэгтэй юм болов уу. Тэрнээс биш хуучнаа бодвол хөдөө сайхан болж байна. Унаатай, гэрэлтэй гэгээтэй, бүх сувгийг үзэж байна. Төв бараадах нь манай энд арай гайгүй. 2008 оны зуднаар төв рүү орсон залуучууд эргээд хөдөө гарсан. Хэдэн малтай үлдсэн нь тэрийгээ сайхан арвижуулаад явна. Залуу малчид манай орон нутагт харьцангуй их. Нийгмийн байдал янз янзын юмнаас шалтгаалаад хөдөө байх нь илүү дээр байна гэж боддог болж. Ойрын хэдэн жил цас зудгүй мал нь өсөөд сайхан байлаа. Хөдөө байгаа залуучууд ихэнхи нь л морь уяна. Ямар ч байсан өөрийн ганц, хоёр морь тэжээгээд хүүхдээрээ унуулаад уралдуулчих жишээтэй. Дан ганц хөдөө хонь хариулахдаа биш, хэдэн морь уяж сэтгэлээ баясгах нь залуучуудыг хөдөө байлгах гол хөшүүрэг болж байгаа юм уу даа.
-Тэгэхээр морин уралдааныг орон нутагт идэвхитэй явуулбал малчид хөдөө байгаад байна л гэсэн үг үү?
-Тийм. Сүүлийн үед хүүхдийн эрх зөрчигдөж байна гээд байгаа. Монгол хүн багаасаа л морио унаж өссөн. Аавын туслах малчин залуу хоёр хүүхэдтэй. Тэр хүүхдүүдээрээ морь унуулаад л, өөрөө ганц хоёр юм оролдоод явж байна. Морь л уяхгүй бол тэд чинь хөдөө байна гэж байхгүй. Ямар насаараа хонь, үхэр хариулаад явалтай биш. Энэ ч утгаараа морин спортыг хөгжүүлэх, ММСУХ-ны үйл ажлыг дэмжиж байх юм бол залуу хүн хөдөө тогтох, малаа маллахын үндэс, шалтгаан нь болох болов уу гэж бодож байна.
-"Унаган сүмбэр" галын гишүүн. Хэзээнээс энэ галд орсон бэ, галынхаа талаар яриач?
-Манай багийн морь уядаг залуучууд нийлээд гал байгуулаад хоёр жил болж байна. Арав гаран тэргүүлэгч гишүүнтэй. Манай гал уяа бас амжилт ихтэй. Галын дарга Энхжаргалын хязаалан Боржигонд түрүүллээ. Аймгийн алдарт, сумын алдарт залуу уяачид олон байна.
-Гал уяанд нэгдээд орохоор уяанд өөрчлөлт гарч байна уу?
-Гарч байна. Хонь хонин дээрээ ганц нэг морь уяад, гэртээ эргэж очиж нэг нийлсэн болоод л уралдахад арай дутмаг. Галаараа нийлээд морь хөдлөхөд тар нь танигдаж байна. Зарим нь арай дээр, зарим нь ингэмээр юм байна гээд гал болж уях их ашигтай юм. Тэгж л морь онгойж, амжилт ч их гарах юм байна лээ.
-Танайх өмнөх жилээсээ ахисан байна уу?
-Ахилгүй яахав, манайх энэ жил Боржигон бүсийн уралдаанд хязаалангийн түрүүг авлаа. Хэрлэнбаян-Улаан, Далан тойроод галаараа очиход дандаа л айрагдана. Үүнтэй зэрэгцээд Чойрт давхар морь уралдуулахад галын хүүхдүүд бие биенийхээ морийг унана. Би жишээ нь галынхаа нэг хүнд морио өгөөд явуулахад Чойрт манай хүүхэд унаж айрагдуулж байхад, тэнд манай галын хүүхэд миний морийг унаад өөр газар аман хүзүүдэж байх жишээтэй. Гал гэдэг чинь цаг заваас гадна янз янзын хүүхэд гуйхгүйгээр нэг нэгэндээ дэм болоод ашиг тустай юм.
-Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Говьсүмбэр аймгийн тусгай дугаар. 2015 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна