Уралдаанч Б.Энхмөнх: САЙН УНААЧ САЙН УЯАЧ БОЛДОГ ГЭЖ ААВ ХЭЛСЭН


Баянхонгор аймгийн Өлзийт сумын уралдаанч Б.Энхмөнхийн ярилцлагыг хүргэж байна.
-Баянхонгор аймгийн “Шигшмэл хурд” уралдаанд хязаалан түрүүлгэсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Бууцагаан суманд болсон “Шигшмэл хурд” уралдаанд Оонон бор үрээгээ унаж түрүүлгээд медалиар шагнуулсан. Аавыг том аяга 500,000 төгрөгөөр шагнасан.
-Шигшмэл хурд чиний оролцож байсан хамгийн том наадам уу?
-Тийм. Гэхдээ аймгийн наадамд бас оролцож байсан.
-Ингэхэд хэзээнээс хурдан морь унаж байгаа юм бэ?
-Зургаан настай морь унаж сураад долоон настайгаасаа эхлээд хурдан морь уралдсан. Одоо гурав дахь жилдээ уралдааны морь унаж байна. Хамгийн анх би Баянзүрх хайрханы тахилга наадамд Оонон борыгоо унаж түрүүлгээд ахиад хоёр наадамд зургаад давхисан. Дараа жил нь Өлзийт сумынхаа наадамд гурваар давхиад, Гурванбулаг суманд болсон аймгийн бүсийн уралдаанд ахиад гурвалсан. Дараа нь Загийн ойд түрүүлээд, шигшмэл хурдад түрүүлээд , аймгийн наадамд зургаалсан.
-2016 он гарсаар уралдсан юм уу?
-Баянбулаг суманд болсон хангайн бүсийн уралдаанд соёолон унаж гурваар давхисан.
-Олон газар уралдаж байв уу?
-Гурванбулаг, Заг, Өлзийт, Бууцагаан, Галуут, Эрдэнэцогт, Баянбулаг гээд олон суманд очсоон.
-Морь унахын хамгийн сайхан нь вэ?
-Түрүүлж, айрагдах нь гоё. Бас газар үзэх нь гоё.
-Хүндрэлтэй зүйл нь юу вэ. Санаа зоволтгүй хэлээрэй.
-Туугдаж явах л хэцүү. Морь хөөрөөд авч явчих гээд байдаг.
-Энхмөнх хэддүгээрийн ангийн сурагч вэ. Ямар дүнтэй сурдаг вэ?
-Өлзийт сумын дунд сургуулийн гуравдугаар ангид сурдаг. Хичээлдээ гайгүй ээ.
-Минутанд хэдэн үг уншиж байна вэ?
-95, 96 үг уншдаг. Гэхдээ би унших бичихээс илүү биеийн тамир, дүрслэх урлагийн хичээлдээ дуртай.
-Том болоод ямар мэргэжилтэй болъё гэж боддог вэ?
-Би уяач болно. Тэгэхийн тулд одоо морио сайн унах хэрэгтэй. Сайн унаач сайн уяач болдог гэж аав хэлсэн.
-Сайн унаач ямар байдаг юм бэ?
-Сэргэлэн, ухаантай, морио сайн унадаг, зоригтой.
-Чамд тэр шинжүүд байна уу?
-Тал нь байгаа. Морь унахдаа сайн. Бас би гайгүй сэргэлэн, авхаалжтай./инээв/
-Тэгвэл сайн уяач болох нь. Чамд өөрийн гэсэн морь бий юу?
-Байгаа. Нэг байдас байгаа. Аав өгсөн юм. Тэр маань хар унага гаргасан.
-Улсдаа нэртэй мундаг уяач болоорой. Амжилт хүсье.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна