Шилдэг уралдаанч Г.Ганжаргал: ХҮҮХЭД БУРУУ УНАВАЛ МОРЬ АЙРАГДАХГҮЙ

Хонгор нутгийн уралдаанч хүүхдүүдийн буухиа үргэлжилсээр байгаа билээ. 2013 оны шилдэг уралдаанч Г.Ганжаргалын ярилцлагыг хүргэж байна.
-2013 оны шилдэг уралдаанчаар шалгарч байж. Тэр жил ямар амжилт үзүүлсэн бэ?
-Гурван сард Богд суманд болсон уралдаанд соёолонгоо түрүүлгэж, хонгор халзан хязаалангаа гурваар давхиулсан. Баян-Өндөр суманд болсон уралдаанд буурал соёолонгоо аман хүзүүдүүлж, хүрэн азаргаа тавлуулсан. Дараа нь Баацагаанд хул шүдлэнгээ хоёроор, Баянговьд хүрэн азаргаа гурваар, хул үрээгээ таваар давхиулаад Эрдэнэцогтод хүрэн азаргаа гуравлуулсан.
-Сумынхаа баяр наадамд морь унасан уу?
-Унасан. Их наснаас бусад таван насны морь унаж буурал соёолонгоо түрүүлгэн, хул үрээгээ аман хүзүүдүүлээд, хонгор хязаалангаа дөрөвлүүлж, даагаа айрагдуулсан.
Азарганаас бусад насыг түрүүлгэж, айрагдуулжээ?
-Тэгсэн. 2013 онд хоёр түрүү, арван айраг хүртэж сумынхаа шилдэг унаачаар шалгарсан.
Хэдэн жил хурдан морь унаж байгаа билээ?
-Дөрвөн настай анх ааваараа морь унахыг заалгаад, таван настай хурдан морь унасан.Түүнээсээ хойш 22 түрүү, 30-аад айраг авсан байна лээ. Хамгийн анх Богд суманд болсон уралдаанд соёолон гурваар давхиулж байсан. Манайд надаас өөр морь унадаг хүүхэд байхгүй болохоор аав бид хоёр наадамд цуг явдаг. Намайг морио сайн унахаар аав ээж маань шагнадаг.
-Унасан морио түрүүлгэж, айрагдуулан амжилт гаргахын тулд юун дээр анхаарах ёстой вэ?
-Морь айрагдаж, түрүүлэх нь хүүхдээс их шалтгаалдаг. Буруу унавал морь айрагдахгүй. Тийм болохоор уяачийнхаа хэлснийг сайтар дагаж, юу юугүй шахалгүй хашир явах хэрэгтэй.
Танай ангид хурдан морь унадаг хүүхэд олон уу?
-Долоон хүүхэд байгаа. Одоогоор хамгийн өндөр амжилттай нь би. Манай сумын хамгийн сайн унаач бол Бямбабазар. Одоо морь унахаа больчихсон, 10-р ангид сурдаг юм.
Хүүхдээр морь унуулахгүй байх тухай асуудал яригддаг болсон. Ийм шийдвэр гарвал яаж хүлээж авах вэ?
-Хүлээж авахгүй ш дээ. Морь унуулахгүй болчихвол муухай. Харин хүүхдүүдээ болгоомжтой унаарай гэж захих ёстой.
Тэр ч тийм шүү. Том болоод ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Уяач болно. Тэгэхийн тулд эхлээд Сүхбаатараас сайн адуу авна даа.
Амжилт хүсье. Мөрөөдлөө биелүүлээрэй.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна