Шилдэг уралдаанч А.Цэрэнтогтох: Хурдан морь унасан, шилдгээр шалгарсан

Баянхонгор аймгийн уралдаанч хүүхдүүдийн түүчээг Жаргалант сумын шилдэг уралдаанч А.Цэрэнтогтохын ярилцлагаар үргэлжлүүлж байна. Таалан болгооно уу.
-2015 онд сумынхаа шилдэг уралдаанчаар шалгарсан юм байна. Тэр жилийнхээ амжилтаас хуваалцаач?
-2014 оны хавар Ембүү хүрэнгээ унаж Заг сумын хаврын бооцоот уралдаанд дөрвөөр давхиулаад сумандаа түрүүлгэсэн. Зун нь сумынхаа баяр наадамд түрүүлгээд Галуут суманд болсон хангайн бүсэд түрүүлгээд, Заг сумын 90 жилийн аман хүзүүдүүлсэн. Дараа нь Ламын Гэгээний ойд таваар давхиулсан. 2015 онд болохоор хаврын уралдаанд Ембүү хүрэнгээ түрүүлгэж, шарга үрээгээ айргийн гурваар давхиулсан. Дараа нь хоёрдугаар багийн их сорилго уралдаанд их насны морь есөөр оруулаад, азаргаа аман хүзүүдүүлж, соёолон, даага, шүдлэн тус тус гурав, хязаалан дөрвөөр давхиулсан.
-2016 онд яаж наадсан бэ?
-Баянбулаг суманд болсон хангайн бүсийн уралдаанд Ембүүгээ аравт оруулсан.
-Ингэхэд хэдэн жил хурдан морь унаж байгаа юм бэ?
-2012 онд есөн настайдаа морь унаж сураад, 2013 онд хурдан морь унаж хоёрдугаар бригадын наадамд азаргаа 10, соёолонгоо 11-р давхиулсан. Тэгээд дараа жил нь олон айраг авч оны шилдэг унаач болсон.
-Мундаг юмаа. Уралдааны өмнө хэр догдолдог вэ?
-Маргааш уралдана гэхээр гоё санагдсан хэрнээ бас зүрх түгшээд байдаг юм. Миний унаж байсан морьдоос хамгийн хурдан нь Ембүү хүрэн. Ембүүгээ унаад мордохдоо түрүүлгэнэ дээ гэж боддог. Тэгээд тархинд гараад тасарчихвал тоос, шороо өлийнөөс холуур захлаад явчихдаг юм.
-Чиний мэдэх Баянхонгорын хамгийн хурдан нь?
-Манай Ембүү хүрэн, Далбан хээр, Баацагааны Энхтөрийн Дэгдээхий хээр, Баян-Овоогийн Бүрэнтөрийн хүрэн халзан, Пүрэвсүрэнгийн Шодон буурал, Жаргалсайхан гуайн бор азарга.
-Морь унахаас бусад чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Хааяа бөмбөг тоглоно. Бас зураг зурна. Би Ембүү хүрэнгээ зурсан ш дээ./инээв/
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Шүдний эмч болно. Яагаад гэхээр ээжийн маань шүд их өвддөг байсан болохоор тийм өвчтэй хүмүүсийг эмчилье гэж боддог.
-Мөрөөдлөө биелүүлж сайн эмч болоорой. Амжилт хүсье.
-За баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна