МАНЛАЙ СУМ ЭЕТЭЙ БЭЙЛИЙН ХОШУУНААС ҮҮСЧЭЭ

Өмнөговь аймгийн Манлай сумын үндэс одоогоос 290 шахам жилийн тэртээ тавигдсан гэж түүхч, судлаачид үздэг. Түүхийн хуудас сөхвөөс, Монгол Улс Манжийн захиргаанд орсоны 30 дахь жил буюу XII жарны хар хулгана жил Мэргэ вангийн хошуу ноён Догшин хунтайжийн эхнэр Авай дагины долоон хүүгийн нэг болох сул тайж Сүндэв 20 настайдаа Өөлдийн дайнд явж гавьяа байгуулжээ. Түүний гавьяаг шагнаж, Гүнгийн зэрэг олгон, Засаг тэргүүнд өргөмжлөн Жун ван Мижиддоржийн хошуунаас хошуу тасдан захируулсан байна. Ингээд тэрхүү хошууг Түшээт хан аймгийн Эетэй бээлийн хошуу хэмээн нэрийдэж, 70 лан мөнгөөр бүтээсэн барын дүрс бүхий бариултай, “Халхын умард замын Зүүнгарын дундад зүүн этгээдийн хошууг захирагчийн тамга” гэсэн зургаан мөр бичигтэй тамга олгожээ. Энэхүү тамганы дардас өдгөө Орон нутгийг судлах музейд хадгалагдаж буй.
1732-1922 он хүртэл тус хошууг есөн ноён үе залгамжлан захирсаар Ардын хувьсгалтай золгосон гэдэг. Богдхан уулын аймгийн төлөөлөгчдийн 1924 оны есдүгээр сарын 6-ны өдрийн анхдугаар хурлын тогтоолоор Түшээт хан аймгийн Эетэй бээлийн хошууг Богдхан уулын аймгийн Хоёр-Өлзийт уулын хошуу хэмээн нэрлэхээр тогтоосон байна. Хоёр-Өлзийт уулын хошуунд гурван сум байгуулагдсаны нэг нь Манлай сум бөгөөд анх 261 өрх, 26 арван, зургаан багтайгаар 1924 оны есдүгээр сарын 10-нд байгуулагдсан гэж түүхэн сурвалжуудад тэмдэглэн үлдээжээ.
МАНЛАЙ СУМЫН ЕСӨН ОНЦЛОГ
Монгол орон байгалийн үзэсгэлэнт төрх цогцолсоноос гадна аймаг, сумд нь хүртэл газар зүйн байрлал, ургамал, амьтдаасаа эхлээд өөр өөрийн өвөрмөц онцлогуудтай. Байгалиас заяагдсан энэхүү өвөрмөц сайхан онцлогуудаа хүн зон нь ч ажил хөдөлмөр, авьяас чадвар, гавьяа зүтгэлээрээ баяжуулсаар байдаг билээ. Тэгвэл Манлай сум аймгийнхаа бусад сумдаас юугаараа онцгойрдогийг товчлон сонирхуулъя.
Газар зүйн байрлалаараа: Манлай сум нь баруун болон зүүн талаараа хоёр хос буюу нийт дөрвөн “Хоёр Өлзийт”, хойд талаараа домог түүхэнд “Ноён” хэмээх нэрээрээ мөнхөрсөн “Буурал угалз” хэмээх хөндлөн уулсаар хүрээлэгджээ. Мөн сумын урд хилийн дотор талд урт нь 70 гаруй км, өргөн нь 10 гаруй км тэгш талын хойно байрлах босго, харуул болсон Сүм Суварга хэмээх сүрлэг хадан уул бий. Эдгээр уулсаа тахидаг учир дөрвөн талаараа тахилгат хайрхануудаар “дархлагдсан” сум хэмээн онцолж болно.
Байгалийн ховор олдвороороо: 1955 онд Молго дэрсэнэ усны ойролцоогоос 95 см урт, 40 см өргөн, 25 см зузаан, 166,8 кг хүнд жинтэй дицэт төмөр солир олдсон байна. Уг олдворыг Улсын төв музейд “Манлай” нэрээр хадгалж байгаа бөгөөд 1961 онд Аргалант зуухны орчмыг архелеогич Х.Пэрлээ газар дээр нь ирж үзээд чулуун ба хүрэл зэвсэг үйлдвэрлэж байсаныг нотолсон байдаг.
Түүх соёлын дурсгалаараа: Тус сумын нутагт оршдог Могойтын дэл уулын ард загасны наалдац бүхий өвөрмөц чулуу байдаг бөгөөд судлаачид үүнийг 112-220 сая жилийн настай гэдэг. Харин Шар цаваас олдсон Үлэг гүрвэлийн мөрийг 60 гаруй сая жилийн тэртээгээс хадгалагдаж ирсэн 5-6 төрлийн 13 орчим мянган мөр байна гэж Шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэд тогтоожээ.
Сумын дарга нараараа: 90 жилийн түүхэнд Дорноговь аймгийн Мандах болон Өмнөговь аймгийн давхардсан тоогоор нийт 30 суманд Манлай сумын уугуул 16 хүн сумын занги, сумын дарга, сум нэгдлийн дарга, сумын Засаг даргын алба хашжээ. Мөн өөрийн суманд Манлай сумын уугуул 20 гаруй хүн дээрх албуудыг хашиж байсан байна.
Ардын баатруудаараа: Богд хаант Монгол Улсын үед Богд хааны зарлигаар улсын хэмжээнд 101 хүнд баатар цол хүртээсний дөрөв нь өнөөгийн Өмнөговь аймгийн уугуул хүмүүс байжээ. Тодруулбал, Босоо хэмээх Санги нь Ноён сум, Ц.Мааньзав, Д.Нанзад, М, Ярин нар нь Манлай сумаас төрсөн Ардын баатрууд юм.
Спортлог байдлаараа: 2002 онд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Тэмээн поло” тэмцээнийг Монголд анх удаа санаачлан сумандаа тоглуулж эхэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш жил бүр УАШ тэмцээн зохион байгуулдаг уламжлал тогтсоны үр дүнд уг тэмцээн нь жилээс жилд цар хүрээгээ тэлсээр олон улсын чанартай болон өргөжөөд байна.
Мал сүргээрээ: 2002 оноос хойш 15 жил дарааллан адуун сүргийн тоогоороо аймагтаа тэргүүлж байна.
Ардын баатруудаараа: Богд хаант Монгол Улсын үед Богд хааны зарлигаар улсын хэмжээнд 101 хүнд баатар цол хүртээсний дөрөв нь өнөөгийн Өмнөговь аймгийн уугуул хүмүүс байжээ. Тодруулбал, Босоо хэмээх Санги нь Ноён сум, Ц.Мааньзав, Д.Нанзад, М, Ярин нар нь Манлай сумаас төрсөн Ардын баатрууд юм.
Монгол бөхөөрөө: Говийн гурван аймгаас анх удаа Улсын баяр наадамд түрүүлж, улсын Арслан цол хүртсэн Гомбо-Аюушийн Дэмүүл нь 1935 онд Манлай сумын Хярын Гурван Алтгана гэдэг газар төржээ.
Спортлог байдлаараа: 2002 онд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Тэмээн поло” тэмцээнийг Монголд анх удаа санаачлан сумандаа тоглуулж эхэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш жил бүр УАШ тэмцээн зохион байгуулдаг уламжлал тогтсоны үр дүнд уг тэмцээн нь жилээс жилд цар хүрээгээ тэлсээр олон улсын чанартай болон өргөжөөд байна.
Хөдөлмөрч уламжлалаараа: Өмнөговь аймгийн хамгийн олон “Аварга малчин”-тай сум бол Манлай. Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймгийн 14 сумаас “Улсын Аварга малчин” нийт 63 төрөн гарсаны 13 нь Манлай сумынх байв.
"Тод магнай" сэтгүүл Өмнөговь аймгийн Манлай сумын тусгай дугаар



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна