2014 оны шилдэг уралдаанч Л.Ганбагана: Дарга болоод сайн морь авна

Баянхонгор аймгийн уралдаанч хүүхдүүдийн төлөөллийг цувралаар хүргэж байгаа билээ. Өнөөдөр Баянцагаан сумын сурагч, 2014 оны шилдэг уралдаанч Л.Ганбаганатай ярилцсанаа хүргэж байна.
-Шилдгээр шалгарсан 2014 оны уралдаануудынхаа талаар ярьж өгөөч?
-Хавар нь “Алтантэвшийн Алтанжолоо” галын нэрэмжит наадамд уяачдын холбооны тэргүүн байсан Энхтөр ахын бор морийг унаж түрүүлгээд, зун нь Баацагааны 90 жилийн ойд дахиад түрүүлгэсэн. Бас сумынхаа баяр наадамд түрүүлгэсэн.
-Бор морио юу?
-Тиймээ, сумынхаа наадамд бас түрүүлээд аймагт очиж Ламын Гэгээний даншигт дөрөв дээр явж байгаад сууж гуч гаргаж давхисан. Түүний дараа Өмнөговь аймгийн Гурвантэс суманд болсон уралдаанд бас өнгөлж яваад сууж арав гаргаад давхисан.
-Ганцхан бор морио л унасан юм уу?
-Өөр зөндөө олон морь унасан. Алтангинж ахын Соёмбо хүрэн соёолонг унаж Баацагааны ойд арав гаргаж давхиулаад Соёмбо галын уралдаанд аман хүзүүдүүлсэн. Бас нэг даага унасан. 2014 онд нийтдээ долоо найман түрүү, тав зургаан айраг авч сумынхаа шилдэг уралдаанчаар шалгарсан.
-Ганбагана хэдэн жил хурдан морь унаж байгаа вэ?
-Дөрөв дэх жилдээ унаж байна. Тав, зургаан настай өвөөгөөрөө заалгаж морь унаж сураад, 11-тэй хурдан морь унасан. Манай өвөөг Нацагдорж гэдэг. Аймгийн Алдарт уяач цолтой.
-Өвөөгийнхөө уясан морийг унадаг байсан уу?
-Үгүй ээ. Энхтөр ахын морийг унасан. Тэдний морийг унадаг байсан Мянгаа бид хоёр морин хуурын дугуйланд хамт явдаг байсан юм. Тэгээд надад “би моринд хүндэдчихлээ, чи унаад өгчих” гэсэн. Надаас биеэр том л доо. Түүнээс өмнө Галаа ахын хээр морийг унаж хойхнуур давхиулаад, нэг даагыг нь айрагдуулсан байсан.
-Баацагааны ой өтгөн болсон дуулдсан. Олон морь уралдсан уу?
-Тэгсээн. Би бор морьтойгоо өнгөнд гараад амыг нь дарж зургаа, долоо дээр хэсэг явсан. Тэгж байгаад хоёр гурав руу ороод, Баацагааны Саранбаатарын Пээдэг хээрийг нэхсэн. Тэр морь ганцаараа тасраад явчихсан байсан юм. Би араас нь хөдөлгөөд ойртсон хүмүүс “яахын, яахын” гээд. Тэгээд дарж байгаад яг үзүүр дээр нь дайрч түрүүлгэсэн.
-Унасан морио түрүүлгэх уралдаанчийн хамгийн бахдалт агшин байх. 2016 он гарсаар ямар амжилт үзүүлээд байгаа вэ?
-Морио түрүүлгэх хамгийн сайхан байлгүй яахав. Гэхдээ энэ жилийн хувьд түрүү авч чадаагүй байна. Хавар Баянговь суманд болсон говийн бүсийн уралдаанд бор морио 15-аар, Болдбаатар ахын соёолонг 16,17-гоор давхиулаад Шинэжинстэд болсон уралдаанд бор морио таваар давхиулсан.
-Шилдэг уралдаанч ирээдүйгээ хэрхэн төсөөлж байгаа вэ? Өөрөөр хэлбэл ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Гоё мэргэжилтэй болно.
-Гоё мэргэжил гэдэг нь юу байхав?
-Дарга болоод сайн морь авна.
-Тэгвэл одооноос сайн сурах хэрэгтэй юм байна даа. Амжилт хүсье?
-Баярлалаа. Тэгнээ.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна