Сумын Алдарт уяач Л.Батболд: Саарал алагийн маань төлүүд энэ хавиар их тарсан даа

Уншигч та бүхэндээ Увс аймгийн Цагаанхайрхан сумын хийморилог уяачдын төлөөллийг танилцуулж байна. Энэ удаад сумын Алдарт уяач Л.Батболдын ярилцлагыг хүргэе.
-Анхны айраг, түрүүг хаанахын наадамд ямар мориор хүртсэн бэ?
-Надад ах дүү бидэртэй, бидэргүй хоёр хул морь байсан. 1999 онд сумын наадамд бидэргүй хул түрүүлж бидэртэй хул нь айрагдсан. Тэр үед хоёр хул соёолон, хязаалан байсан. Би 1997 онд 14 настайгаасаа эхлэн морь уясан. Манай аав нэгдлийн адуу хариулдаг байсан ч хурдан морь нэг их сонирхдоггүй, ганц, хоёрхон морь уядаг байсан. Бидэртэй, бидэргүй хоёр мориноос гадна надад алаг үрээ, бор үрээ, бор даага бий.
-Хоёр хул морь тэрний дараа хэрхэн уралдсан бэ?
-Түүнээс хойш нэг, хоёр жил өнжөөд их насанд нь тэр хоёрыг уясан бидэртэй нь долоо, бидэргүй нь дөрөвт ирсэн. Тэр үед ийш тийшээ явдаггүй, сумандаа л тавидаг байсан. Нас нийлсэнээс нь хойш хоёр, гурван жил л уяж гурав, гурван хишиг хүртсэн.
-Энэ хоёрын дараа ямар морь давхисан бэ?
-Манайд бас том, бага хоёр хул алаг морь байсан. Дааганаас нь хавчиг хүртэл нь уягдахдаа хоёр, хоёр удаа айрагдсан.
-Хавчигаасаа хойш яаж уралдсан бэ?
-Тэр үед улсын наадмаас өөр уралдаан байхгүй,наадам цөөн болохоор уяхаа больсон. Хул алагуудын дүү хонгор морийг дааганаас нь уясан. Шүдлэндээ сумын наадамд тавд, хязааландаа түрүү, соёолондоо мөн тав, тэрний хойд жил дөрөв, долоотой өнжин наймтайдаа Завхан аймгийн Сонгино сумын ойд есөөр давхисан. Тэр нь миний гадагшаа наадах гараа болсон. Сонгины наадмаас хойш хонгор морины уяа нэг ч сайн таараагүй, тэгээд ноднин тогоо тосолсон.
-Хонгорын дараа ямар мориор наадсан бэ?
-Бас л алагуудын удамтай хоёр бор үрээ сумынхаа баярт уясан. Нэг нь олигтой ч давхиагүй. Нөгөөх нь шүдлэндээ сумын баярт айргийн гуравт давхиад хязаалангынх нь хавар нь би морио хулгайд алдчихсан. Тэгээд бас л хул алагийн удам хул даага уясан нь овоо хурдалсан. 2011 онд соёолондоо сумынхаа 80 жилийн ойд түрүүлсэн. Соёолон хүртлээ 15, 6-н айраг, түрүү аваад алдсан, сураг нь ер гараагүй.
-Бор соёолонгоо алдчихаад 2011 оноос хойш яасан бэ?
-Тэгээд би хар алаг даага уясан нь сумынхаа наадмаас хоёр, гурван айраг авсан. Тэгээд чононд идүүлсэн. Ингээд хурдан хурцаа алдаад байхаар заримдаа урам хугарчихдаг боловч угийн моринд хорхойтой болохоор уяхгүй байж чадахгүй юм даа.
-Хул алагууд чинь хаанахын ямар удам угшилтай вэ?
-Миний аавын унаган адуу. Эцэг нь хонгор азарга нь хурдалж байгаагүй. Эх нь хурдны удамтай саарал алаг гүү байсан. Тэрнээс дандаа л хул алаг адуу гарсан нь эндээ нилээн тарсан.
-Сумын алдарт уяач хэдэн онд хүртсэн бэ?
-2013 онд сумынхаа хамгийн залуу сумын Алдарт уяач болсон.
-Аав чинь морь уядаг байгаагүй гэл үү?
-Миний аав хурдан морь уядаггүй ч адуунд дуртай, сайхан мориор гангардаг, адууг хатгаж засдаг байсан. Хараад л тэр нь тэгчихсэн байна гээд хатгадаг. Аавынхаа ханаж хатгах арга, мал маллах ухааныг өвлөн өдий зэрэгтээ явна. Аав морь уядаггүй ч “уяан дунд энийг нь ингээд хатга, тэжээл, хоолыг нь ингэж тааруул” гэх мэт олон зүйл заасан. Мөн аав морийг их л сайхан унаж эдэлдэг, тэрийг нь хэрэгжүүлэх гэж хичээдэг. Морио байнга унадаг, өвөлдөө тэжээж, намар нь гүйлгэдэг.
-Батболд яагаад морь уядаг болсон юм?
-Би багадаа хурдан морь их унасан болохоор моринд их хорхойтой. Миний төрсөн ах Идэр аавын морийг уядаг байлаа. Ахын хээр морь, хээр алаг үрээ нь сумандаа түрүү, айрагт хурдалсан. Тэр хээр алаг үрээ Зүүнхангайд айрагдсан хурдан буян. Ах морь уяхаа болиод аавын гурван хүүгээс надаас өөр уяа тааруулж байгаа хүн байхгүй. Би хоёр хүүхэдтэй, том нь гуравдугаар анги, ямартаа ч унаачийн зовлонгүй л байгаа юм.
-Хонь жил гарсаар наадав уу?
-Наадсангүй ээ. Цагаанхайрханд маань нэг их уралдаан болдоггүй. Аймгийн чанартай сумдын хаврын бүсийн уралдаанд оролцох гээд амжсангүй, морь арай бэлэн биш, тэжээгээд л байна. Энэ жил аймгийн наадамд даага, мөн Сүрэнхорлоо гэж авга ахынхаа хээр морийг уях санаатай байна.
-Ах дүү нарынхаа морь уяад байна уу?
-Тийм. Ноднин нэг хавчиг морь сумандаа аман хүзүүдсэнийг ахын нэр дээр цоллуулсан.
-Ярилцсанд баярлалаа. Морьдоо сайн уяарай. Амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна