“Увсын хурд” МСУХ-ны тэргүүлэгч П.Лхагважав: ЗҮҮН ЗҮГИЙН УЯАНЫ АРГА БАРИЛД СУРАЛЦАЖ БАЙНА


-“Увсын хурд” МСУХ-ны отгон тэргүүлэгч. Холбооны удирдлагын багт орж ажиллах саналыг хэн дэвшүүлсэн бэ?
-Аймгийн МСУХ-нд гишүүнээр элсээд нэлээд хэдэн жил болж байна. Хэдхэн хоногийн өмнө холбооны тэргүүн Төгсжаргал ах маань залуучуудын төлөөлөл болж, тэргүүлэгчээр ажиллах саналыг тавьсан. Аймагтаа морин спортыг хөгжүүлэхэд залуучууд бидний оролцоо ч чухал учраас саналыг нь хүлээн авсан. Аймгийн МСУХ-ны тэргүүлэгч болохоос өмнө Улаангом сумынхаа уяачдын холбооныхоо тэргүүлэгчээр мөн ажиллаж байсан.
-Багадаа хурдан морь унадаг байсан тухай аав тань ярьсан. Морь уяхын тухайд ажил төрөл гэсээр нэлээд хожуу эхэлсэн бололтой юмаа даа?
-Тиймээ. Би багын л хурдан моринд сонирхолтой хүүхэд байсан. Манай аавын хамгийн том ах Нүүдэл гэж хүн Тариалан сумандаа төдийгүй Увс аймагтаа нэртэй , сайн адуучин байлаа. Би хүүхэд байхдаа зун амралтаараа тэр ахындаа очиж, морь малных нь ажилд тусалж, уясан морийг нь унадаг байсан юм. Дээр нь манай аав бас морь уядаг. Аавынхаа уясан морийг бас унана. Тэгж байгаад 1985 онд Тариалан сумынхаа “Туяа” нэгдлийн 40 жилийн ойд соёолон морь уяж, өөрөө унаад арав гаргаж давхиулж байлаа. Тэгэхэд 80 гаруй морь уралдсан юм.
-Уяачийн гараагаа дунд сургуульд байхаас эхэлжээ дээ?
-Тиймээ. Дунд сургуулиа төгсөөд их сургуульд явж, төгсч ирээд бизнес эрхлэн 20-иод жил зав, зай тааруу байлаа. Миний хамгийн бага дүү Отгонжаргал, аймгйин Алдарт уяач Агваандорж, Батбуян нартай хамтарч морь уядаг. Сүүлийн хоёр гурван жил тэр дүүгээ түшиглэн морь уяж байна. Ямартаа ч эхний ээлжинд аавынхаа адууг сайжруулъя гэж шийдээд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат олноо “Өндөр” хэмээн алдаршсан Чулуун гуайн хүү Гантөмөр гэдэг залуугаас нэг даага авсан. Мөн Ховд аймгийн Алдарт уяач Төмөр-Очироос хоёр гурван адуу авлаа. Хөвсгөлийн Ганболд гэж найзаасаа бас адуу авсан. Ер нь олон газраас адуу авсаан.
-Гүү нэлээд цуглуулж байна уу?
-Сүхбаатар аймгийн Мөнххаан, Уулбаян, Увсын Тэсээс гүү авсан. Сүхбаатар аймгийн Уулбаян суманд Дорждэрэм гээд академид хамт сурч байсан найз маань байдаг юм. Нондин тэр найзаасаа хоёр шүдлэн үрээ ноднин аваад, сая сумандаа болсон бооцоот уралдаанд нэгийг нь таваар давхиуллаа. Нөгөө нь аймгийн төвийн бүсийн уралдаанд долоогоор ирлээ. Энэ мэтчилэн өвөг дээдсийнхээ агтыг сайжруулж, сум орон нутгийнхаа нэрийг гаргая гэсэн зорилгодоо дөхөж л явна.
-Анхны айргаа хэзээ авсан бэ?
-Ноднин /2014 онд/ сумынхаа наадамд шүдлэн үрээ гурваар давхиулж анхны айргаа авсан. Морь уях гэдэг цаг хугацаа, хөрөнгө, мөнгө, дадал туршлага шаарддаг нарийн ажил шүү дээ. Одооноос л мориндоо цаг зав гаргадаг болоод байна. Энэ жил манай сумын 90 жилийн ой болно. Бас аймгийн 90 жилийн ой давхцаж байгаа. Хоёр ойд зориулаад нэг насанд 2, 3 адуу уяж бэлтгэж байна. Орон нутагтаа болж буй том наадамд амжилттай оролцчихвол олон хүний магнай тэнийх байлгүй дээ.
-Тэгэлгүй яахав. Залуу уяачийн чадварыг шалгах шалгалт ч байж мэднэ?
-Зүүн зүгээс адуу авчрахаас гадна уяаны арга барил талаас нь бас судалж байна. Төв болон зүүн талын уяаны арга барил манай эндэхээс тэс өөр, арай илүү нарийн байдаг. Тэр ч утгаараа морьд нь илүү амжилт үзүүлдэг байх. Товчхондоо төв халхын уяагаар уях гээд хичээж байна. Сая аймгийн төвийн бүсийн уралдааны өмнөхөн Сүхбаатараас нэг ах маань ирж морьдын хоол тааруулж, заавар зөвлөгөө өгсөн. Зун дахиад ирж зөвлөх юм.
-Зүүн талын адуу нэлээд үнэтэй болсон гэлцдэг. Адууны дундаж ханш ямар байна вэ?
-Сүхбаатар аймгийн адуу бусдаас арай илүү үнэтэй. Битүү даага дунджаар гурван саяын ханштай бол ганц нэг айрагдчихсан адуу 20-30 сая төгрөгөөр үнэлэгдэх жишээтэй. Харин хараахан айрагдаж чадаагүй 7, 8-аар давхисан морь бол арав гаруй сая төгрөгийн ханштай байх юм билээ. Мэдээж энэ нь дан ганц уралдааны амжилт бус удам угшил зэрэг нь бас хамаатай. Миний хувьд хамгийн үнэтэй нь гэвэл 12 сая төгрөгөөр нэг морь авсан. Түүнийгээ хотод өвөлжүүлээд өнгөрсөн 4 сарын сүүлээр нутагтаа авчирлаа. Одоо аймгийнхаа 90 жилийн ойд уралдуулах гээд уяж байна.
-Аймгийн 90 жилийн ой, баруун бүсийн наадам гээд уяачид зөвхөн морь бус, эдлэл хэрэгсэлдээ ч гэсэн нэлээд ач холбогдол өгч байгаа бололтой. Таны хувьд энэ тал дээр хэр анхаарч байна вэ?
-Би хэдэн жилийн өмнө нэг сайхан Баяд эмээл хийлгэсэн. Манай нутгийнхан Баяд эмээлээрээ гангардаг. Сумдаар тойрч явахдаа анзаарсан байх.
-Анзааралгүй яахав. Бүүрэг нь хоёр янзын хэлбэртэй юм билээ?
-Тиймээ. Морь унаж, морь уяж байгаа хүн сайхан эмээл, хазаартай байх хэрэгтэй. Ер нь морь уяхаар их олон зүйлийг анзаарч ач холбогдол өгдөг болдог юм байна. Энэ ч нь бас зөв л дөө. Чингис хаан дэлхийн талыг агт мориороо эзэлж явсан. Мянган дамнан дуурсагдаж байгаа тэр баатарлаг түүх бол энэ сайхан хүлэг морьтой холбоотой. Тэр утгаараа монгол эрчүүд морио дээдэлж явах учиртай юм.
-Санал нэг байна. Яриагаа хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе?
-2005 оны баруун бүсийн наадам манай сумын нутаг Шарбүрд гэдэг газар болж байсан юм. Хэдийгээр миний морь айрагдаагүй ч нутагт болсон том наадам гэдгээрээ одоо хэр нь санаанаас гардаггүй. Тэр наадамд манай дүү Батбуянгийн азарга арван хэдээр давхиж, Төмөр-Очир найзын маань шарга азарга айрагдаж байлаа.
-90 жилийн ой, баруун бүсийн наадамд таны нэртэй хүлгүүд цулбуур өргүүлэх болтугай. Ярилцсанд баярлалаа.
-Манай нутагт ирж олон уяачидтай уулзаж ярилцан Увс аймгийн уяачид, хурдан хүлгийг алдаршуулж буй та бүхэндээ мөн баярлалаа, ажилд нь амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна