Сумын Алдарт уяач Д.Баатар: Жилдээ ганц болдог монгол наадамдаа заавал морь мордуулдаг

Хэнтий аймгийн Батноров сумын харьяат сумын Алдарт уяач Данзангийн Баатарыг уншигч танаа танилцуулж байна. 1961 онд Идэрмэг суманд төрсөн тэрээр 30 гаруй жил морь уях эрдэм шамдан нутгийн наадмаа чимж яваа юм. Нутгийн шилмэл угшлаар адуугаа сайжруулсан Д.Баатар Алдарт монгол адуугаа эрхэмлэн дээдэлдэг нэгэн билээ.
-Хан Хэнтий нутаг хэзээнээсээ хурдны абшигтай. Баатар Алдарт хэзээнээс хурдан хүлгийн уяа эвлүүлж, хурд ирлэж байгаа вэ?
-1982 оноос нутгийн тулхтай буурлуудыг даган морь уяж эхэлсэн. Дугаржавын Сундуй, Азаан Чоймбол гэж хоёр мундаг хөгшнөөс би анх морь уях эрдэм ухааныг суралсан. Харин адууны удам угшлын тухайд энэ нутгийн хурдан хүлгүүдийн нэг Идэрийн хүрэн азарганы удмын хээр азарга авч түүгээрээ анхны айраг, түрүүгээ авч байлаа.
-Хэдэн онд вэ? Анхны айраг түрүү гэдэг уяачийн хувьд мартагдашгүй дурсамж үлдээдэг байх?
-Хамгийн анх Идэрийн хүрэн азарганы төл Сандуй гуайн адууны гүүнээс гарсан хээр даагаа Бэрхийн уурхайн наадамд айрагдуулж байлаа. Түүнээс хойш хурдан тууртын буянаар айраг, түрүү олныг авч монгол эр хүний баяр бахдалыг эдэлж явна даа. Миний адууны гол цөм нь Санжноровын адуу болдог юм. Энэ айлын адуу эртнээс сайн давхиж ирсэн түүхтэй. Би ер нь нутгийн сайн адуугаар цус сэлбэж адуугаа чанаржуулсан хүн байгаа юм. Холоос ирсэн адуу гэвэл цавьдар морь маань байна. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын адуу. Даагандаа бэлгэнд ирсэн юм.
-30 гаруй жил хурдан морь уяжээ. Энэ хугацаанд хичнээн айраг, түрүү хүртсэн байдаг юм бэ?
-Жилдээ ганц болдог монгол наадамдаа заавал морь мордуулдаг хүн. Олон аавын хөвгүүд наадаж байгаа юм болохоор зарим жил морь айрагдана, зарим жил айрагдахгүй. Айрагдахгүй байлаа гээд бухимдах юмгүй. Морь, хүүхэд мэнд сайхан наадлаа гээд сэтгэл тэнэгэр буцдаг. Ерөөсөө л монгол наадмын чинь хамгийн сайхан нь тэр шүү дээ. Би 30 гаруй жил морь уяхдаа сумын наадмаас 20-иод айраг, түрүү хүртсэн байна лээ. Тэр амжилтыг маань үнэлж 2014 онд сумын Алдарт уяач цол олгосон. Нутаг орон маань ийнхүү миний олон жилийн хөдөлмөрийг үнэлсэнд баярлаж гурван Түмэн адууны баяр, аймгийн зүүн бүсийн уралдааны хязааланг байлсан юм. Тэр үеэр мөн надад ММСУХ-ны
20 жилийн ойн медалийг гардуулсан. Энэ бүхэн морины л буян шүү дээ.
-Таны уяж хурдлуулж байсан хүлгүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь...?
-Миний ногоон морь л юм даа. Дааган цагаасаа эхлээд л түрүүлж, айрагдсан.
-Унаган адуу юу?
-Тиймээ. Эх нь дээд талаараа Сампил гуайн адууны угшилтай сайхан хонгор гүү. Эцэг тал нь миний өөрийн ногоон азарганы маань төл байгаа юм. Даагандаа сумынхаа наадамд ороо хийгээд, шүдлэндээ хоёр айрагдсан.
-Ороо хийнэ гэдэг нь юуг хэлж байгаа юм бэ?
-Арав дотор давхихыг хэлж байгаа юм. Шүдлэндээ Батноров сумынхаа наадам 80 жилийн ойд аман хүзүүдсэн. Уг нь бараг түрүүлсэн юм л даа. Гэтэл аман хүзүүнд барьчихсан. Тэгээд хязаалан, соёолондоо сумандаа айрагдаад, хавчиг морь өнжиж, долоотой Бэрхийн уурхайн наадамд дөрөвт орж байлаа. Ер нь есөн нас хүртлээ айргаас мултраагүй морь байгаа юм. Манай сум Бэрхийн уурхай хоёр наадмаа зөрүүлж хийдэг. Хоёуланд нь очиж уралдаад айрагдчихдаг байсан. Тэгээд би естэйд нь хүнд зарчихсан юм.
-Тэр хүнд очоод хэд түрүүлж, хэд айрагдсан бэ?
-Дорнодод нэг наадаад ахиж амжилт үзүүлээгүй гэнэ лээ. Базаахгүй л юм дуулдаад байгаа.
-Харамсалтай юм. Хээр азарга тань ямар амжилт үзүүлсэн билээ?
-Хээр азарга багадаа аятайхан хурдан байсан. Хавчиг жил нь намайг эзгүйд ах уяад хөлийг нь жаахан болиочихоод тэрнээс хойш уралдаж чадаагүй. Хээр азаргыг залгаад цавьдар морь хурдалсан. Өвгөн ноёны наадмын сунгаанд 410 гаруй морь уралдахад 70-н хэдээр ирж байсан. Сум орон нутагтаа бол хэд хэд айрагдсаан.
-Аймгийнхаа наадамд оролцож байв уу?
-Чадаагүй ээ.
-Нэгэн үе нутгийнхаа буурлуудаар уяаны эрдэм заалгаж байлаа. Харин одоо өөрөө зааж байгаа байх?
-Бидний үеийн уяа, одоогийн цагийн уяа ондоо болсоон. Орчин цагт будаа тэжээлээр морь уяж байна. Бидний үед байгалийнх нь өвсөөр уядаг байлаа. Үүнээс болоод уяаны асар их ялгаа гарч байна. Гэхдээ яахав өөрийн мэддэг чаддагаа харамгүй хэлдэг ээ. Авахыг нь аваад хаяхыг нь хаяна биз. Зөвхөн уяа сойлго ч биш уралдаан наадам нь ч өөр болж байна.
-Юугаараа тэр вэ?
-Эрлийз хурлийзаар нь ялгаад зарим нэгийг нь уяад үлдчихэж байна. Дүрэм журам нь тийм болохоор тэгдэг л байх. Гэхдээ цаана нь уяачийн хөдөлмөр үнэгүйдэж, унаач хүүхдийн урам зориг мохно шүү дээ. Тэгж бодох юм. Бидэн шиг адуугаа эрлийзжүүлээгүй цэвэр монголоор нь хадгалж байгаа улс ойлгодоггүй ч байж мэднэ.
-Нутгийн сайн угшлаас цуглуулж адуугаа чанаржуулсан гэсэн. Адуу малын наймаа арилжаа хэр хийж байна вэ? Гадагшаа гарсан адуу хурдалж байна уу?
-Би адуу малын наймаа арилжаа хийдэггүй ээ. Нэлээд дээхнэ үед манай ах Хэнтий аймгийн харьяат Лувсансамбуугийн Төмөр гэдэг хүнд манай адууны ногоон үрээ өгсөн байсан. Тэр нь Бэрхийн наадамд түрүүлж, Хэнтий аймагт аман хүзүүдсэн байна лээ. Мөн Баян-Адарга руу манай адууны угшилтай нэг үрээ очиж нэлээд сайн давхисан. Бас Баян-Адарга, Норовлин руу нэг азарга гараад сайн давхиж байгаа дуулддаг ч авсан эзэн нь эргэж холбоо барихгүй л байна.
-Ярилцлагаа таны хамгийн баяр бахдалт сайхан наадмын дурсамжаар өндөрлөе. Тийм бахдалт наадмууд олон биз?
-Цавьдар морио хязаалананд нь Бэрхийн наадамд аман хүзүүдүүлэх л хамгийн сайхан санагдсан даа. Тэгэхэд би хар азарганыхаа уяаг алдаад жаахан гутаг суулгачихсан байсан юм. Тэгээд хязаалангаа мордуулахдаа охиндоо “за миний хүү өнөөдөр зээрд морио өнгөнд гаргаад уралдчихаарай” гэж хэлсэн юм. Удалгүй үзүүрийн хоёр морь нэлээд тасарчихсан гарч ирээд холбоотой явсаар цавьдар морь маань ташааг нь дэрлээд л аман хүзүүдсэн. Тэгэхэд өөрийн эрхгүй нүдний нулимс гардаг юм билээ. Охиндоо “миний хүү түрүүлсний дайтай аман хүзүүдлээ” гэж хэлчихээд морио хусч байсан нутгийн хүмүүс ирээд “ чи зээрд морио хамаагүй эрт шахчихлаа. Тэгээгүй бол хол түрүүлэх байсан юм” гэсэн. Гаднаа зүгээрээ гэсэн ч дотроо “уг нь түрүүлэх байж дээ” гэж бодсон. Уяач хүн алдаан дээрээсээ суралдаг гэдэг. Би тэгж л баараггүй түрүүлэх морио айрагдуулсан хүн дээ.
-Хүүхдүүд морь уяж байна уу?
-Би ганц охинтой. Миний охин долоон настайгаасаа эхлээд хурдны морь унасан. Адуунд эрэмгий, моринд дуртай хүүхэд байгаа юм. Удахгүй
зээ маань морь унах байлгүй дээ.
-Морь уях төрийн хэрэгт оролцож буй танай гэр бүлийнхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна