Аймгийн Алдарт уяач Д.Сумъяасүрэн: Ихэнх хурдан адуу эцгийнхээ хурдыг, эхийнхээ бие галбирыг дуурайсан байдаг


- Төрийн баяр наадамд шүдлэн үрээ айрагдулсан танд нийт наадамчдын өмнөөс баяр хүргэе?
-Баярлалаа. Энэ жил улсын баяр наадам зохион байгуулалт сайтай, дэгтэй сайхан боллоо. Эрлийз, монголоор нь ялгаж уралдуулсанд хөдөөгийн хөх уяачид бид баяртай байна.
Миний хувьд өмнө нь 1998, 1999 онд улсын баяр наадамд морьд мордуулсан ч хараахан амжилт гаргаж чадаагүй.
- 1998, 1999 он гэдэг чинь Яармагийн дэнжид уралддаг байсан үе. Тэр үеийн наадмыг одоогийнхтой харьцуулахад давуу болоод дутагдалтай тал нь юу байна?
- Талбай, зам засалт гэх мэт наадмын бэлтгэл ажил болоод зохион байгуулалт сайн хийгддэг болжээ. Тэр үед бүх зүйл нь байгаагаараа, монгол маягаараа л наадчихдаг байлаа.
- Тэр үед монгол, эрлийз холиод уралдуулчихвий гэсэн айдас бол байгаагүй байх, тиймээ?
-Тийм шүү. Одоо бол монгол, эрлийзээр ялгах асуудал их хүнд байна. Зайг нь жаахан холтгоод хольж уралдуулбал яадаг юм бол гэсэн бодол ч төрж л байна.
- Та ямар мэргэжилтэй билээ?
-Зоотехникч.
- Ер нь эрлийз монгол адууг ялгах буюу үүлдэрлэг байдлыг тогтооход гол ажиглах ёстой зүйл нь юу юм бол?
-Шанаа, хошуу хоншоор, аман хүзүү эд нар бол шал өөр. Гэхдээ монголжчихсон шинэ цагийн монгол адуу гэж байна. Энэ бол монгол эхийнхээ талыг давамгай барьсан шинжүүдтэй учраас монгол адуунаас ялгарах юм байхгүй. Гадаад үзэмжээр нь ялгах ямар ч арга байхгүй. Ерөнхийдөө ихэнх хурдан адуу бол эцгийнхээ хурдыг, эхийнхээ бие галбирыг авчихсан байдаг юм. Энэ ч утгаараа манайхан одоогоор бүрэн дүүрэн ялгалт хийж чадахгүй байна л даа.
- Шүдлэн наснаас хамгийн олон буюу 198 үрээ хасагдсан. Энэ дунд олон монгол адуу хасагдчихлаа гэсэн яриа гарч байна. Та ингэхэд хэдэн насны адуутай төрийн наадмаа зорьж ирсэн бэ?
-Би ганц л шүдлэн үрээтэй ирсэн. Энэ даага, шүдлэнгүүдийн ялгарах шинж нь их тодорхой л доо. Тиймээс ч сайн ялгагдаж байгаа хэрэг. Мөн шүдлэнг сайн ялгачихсаны дараа хязааланг ялгахад хялбар болчихож байгаа юм. Харин даага, соёолонгийн хувьд уяачид өөрсдийн хүслээр эрлийзүүдээ мордуулалгүй үлдээх тохиолдол олон гарсан.
- Хамгийн гол нь сэрвээний өндөр ч юмуу. Ямар нэгэн үзүүлэлт заагаад уралдуулчихъя гэхээр адуугаа сайжруулж, эрлийз адуутай болж амжаагүй хөдөөний уяачид уралдах боломжгүй болно гэсэн тайлбар хийдэг л дээ. Та орон нутагт морио уяж байгаа хүн. Бодит байдлыг хамгийн сайн мэдэж байгаа байх?
-Хөдөөгүүр бол адууныхаа цусыг сайжруулж, эрлийзжүүлэх ажил эхлэл төдий л байна даа. Харин нэлээд сайн хольчихсон хүмүүс бол Улаанбаатар хотыг тойроод л амьдарч байна. Хөдөөгийн уяачдаас дан адуугаар дагначихсан, адууныхаа цусыг сайжруулаад, эрлийзжүүлчихсэн хүн ганц, хоёр л байгаа. Гэхдээ гурав, дөрвөн жил ялгаж байгаад аяндаа ялгаж чадахаа болих байх. Учир нь, монгол талаа давамгай барьчихсан адуунууд олширч байна. Одоо ч гэсэн намхан биетэй, монгол адуу шиг гадаад төрхтэй хэрнээ эрлийз цустай адуунууд хурдалж л байна шүү дээ. Тийм адуунууд явах км-ийг нь уртасгасан ч адилхан л уралдана. Энэ ч утгаараа ялгалтын асуудал тун удахгүй сонин биш болно доо.
- Дундговь бол улсын баяр наадамд сүүлийн жилүүдэд давамгай амжилт үзүүлж байгаа аймаг. Энэ нь Дундговийн адуу эртнээсээ чанаржуу, тэр чанараа одоо ч алдаагүй хийгээд уяачид нь ч өндөр мэдлэг мэдрэмжтэй байгааг илтгэж байна. Ингэхэд танай адуунд өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн унаган адуунууд голчилж байна уу, эсвэл авмал адуунууд зонхилж байна уу?
-Өвөг дээдэс маань морь дагнан уяж байгаагүй ээ. Миний үеэс л эхэлж уяж байна. Хүүхдүүд маань зүүн, баруун, төвийн бүсээс олон адуу авч ирсэн. Миний хувьд мэргэжлийн үүднээс энийг ямар гүүтэй нийлүүлбэл хурдан адуу гарах вэ гэх мэтийг зохицуулах ажлаа хариуцаад л явдаг юм. Манай аймгийн хувьд эртнээсээ л адуу сайтай, одоо ч тэр сайхан хурдан буянгуудын удам тасраагүй үргэлжилж байна. Говийнхон их ажилсаг хүмүүс байдаг юм. Тэр ч утгаараа мориндоо, мориныхоо ажилд түлхүү анхаардаг, сайн хөдөлмөрлөдөг учраас улсын хэмжээний уралдаануудад тогтмол амжилт үзүүлж байгаа болов уу гэж боддог.
- Та хэдий үеэс өөрийн нэртэй морьдоо наадамд мордуулж эхэлсэн бэ?
-Би төрд алба хашиж байгаад 2004 оноос ажлаа жаахан хөнгөлөөд, орон нутагт өөрийнхөө нэр дээр морьд уралдуулж эхэлсэн юм.
- Сум, аймгийн баяр наадмын нийт хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Би аймаг, улсын чанартай наадмаас 12 айраг, нэг түрүүтэй. Гурван жилийн өмнө аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
- Үүнээс өмнө улсын чанартай уралдаанд морь айрагдуулж байв уу?
-Тийм. Бүсийн уралдаануудаас гурван ч айраг хүртсэн. Тодруулбал, Өвөрхангай аймгийн хангайн бүсийн уралдаанаас хоёр айраг хүртэж байлаа. Мөн 2012 онд билүү дээ, Морины шүтээний ойн наадамд Өсгий цагаан хул морь айрагдуулсан. Мөн “Говьшанхын хурд 2015”-д өсгийн цагаан хээр даага айргийн таваар давхисан. Өвөрхангайд би дандаа их насны мориор л айраг, түрүү хүртээд байдаг юм.
- Энэ жил аль бүсийн уралдаанд морьд мордуулав?
-Говийн бүсийн уралдаанд шүдлэн үрээ аман хүзүүдлээ. Бусад эрлийз, монголууд нь бүгд айргаас мултарсан.
Баярлалаа, сайхан наадаарай.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
12 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
13 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
14 цагийн өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
15 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
15 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
16 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
17 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
19 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
19 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
21 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
17 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
13 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
12 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
19 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
21 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
16 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
19 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
15 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
15 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
14 цагийн өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна