Монгол адууны генфондыг хамгаалахaд анхаармаар байна. Бас ...


Сүүлийн жилүүдэд адууны хөгжил шинэ түвшинд хүрч, цаг үеийн хөгжил шаардлагаар уяаны арга барил өөрчлөгдөн, залуу уяачид олширч байгаа энэ үед өөрийн санаа бодлоо хэлэх гэсэн юм. Үүнд:
1. Сүүлийн үед манай зарим малчид, морь сонирхогчид хаа нэгтэйгээс хурдны угшил удамтай гэсэн азарга, гүү авчирдаг болж, бас цэвэр цусны адуугаар ямарч бодлогогүй, дур зоргийн эрлийзжүүлэг явуулж байна. Энэ байдал нь тодорхой хугацааны эцэст өөрийн орны байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицсон монгол адууны генефонд алдагдаж эцэсдээ манай улсад “монгол банхар” үгүй болсон эмгэнэлт жишгийг давтах бий дээ гэсэн болгоомжлол төрүүлэхээс гадна бидний мэдэх мэдэхгүй элдэв өвчин эмгэг дамжин тархах нөхцөлийг бий болгож байна. Энэ талаарх баримтыг дурдахад, олон адуутай айл нийт азарганыхаа бараг 80 шахам хувийг эрлийз болгосон учир хаа газрын ямар ч уралдааны үед доод гурван насыг эрлийз, монголоор нь ялгахад бэрхшээлтэй болсныг малын эмч, мал зүйчид, морины комиссынхон, уяачид анзаарч л байгаа байх. Иймд мэргэжлийн холбогдох байгууллага санал санаачилга гарган адуун сүрэгт шилэлт сонголт хийж шилмэл хээлтүүлэгч, хээлтэгчийн удам гарвалын гэрчилгээтэй болгон бүртгэлжүүлэх нь чухал байна. Хойшид нэгдсэн бодлого зохицуулалтаар элдэв өвчин дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, ямар үүлдрийн хэддүгээр үеийн эрлийз адуугаар сүргийн хэдэн хувийг эрлийзжүүлэх талаар мэргэжлийн байгууллагууд ажиглагчийн байр, сууриас бус, гардан хариуцаж зохион байгуулах. Мөн гаднаас авч ирж байгаа цэвэр, эрлийз адууг тодорхой хугацаанд хорио хяналтанд байлгаж, дамжин ирж болзошгүй өвчний шинжилгээнд бүрэн хамруулсны дараа үндсэн сүрэгт нь нийлүүлж баймаар юм. Цаашид эрлийз адуутай малчдын адууг улирал тутамд үзлэг шинжилгээнд оруулж байх ажлуудыг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулж хийхгүй бол монгол адууны генефонд нэг л мэдэхэд алдагдахад хүрнэ шүү.
2. Манай улсад ардын уламжлалт селекцийн аргаар гарган авсан хурдны удмын 10 гаруй хэвшил уламжлагдан хадгалагдаж ирсний дээр сүүлийн үед шинэ монгол адуу бий болсныг шинжлэх ухааны үндэстэй судлан баталгаажуулах ажил хийгдээгүй, зөвхөн уламжлагдан ирсэн ардын аман баримтаар тогтоогдсоныг үндэслэн, улмаар хяналт зохицуулалтгүйгээр олон адуу идээшиж дассан нутгаасаа гадагш зарагдан монгол нутгаар тархаж удмын үндсэн нутагт нь уг хэвшлийн адуугүй болоход хүрээд байна. Иймд эдгээр хурдны хэвшлийн адууны одоогийн тархалт, байршлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд орон нутгийн хүч туслалцаатайгаар судалгаа шинжилгээ хийж албан ёсны гэрчилгээ, патент олгож аль аймгийн, ямар сумын, хэнийх гэдэг айлын адуун сүрэгт хурдны ямар хэвшлийн адуу байгааг тодорхойлж, үнэн зөвийг нийтэд зарлан мэдээлж хурдны хэвшлийн адууны цөм сүргийг хадгалах, хамгаалах үржлийн ажлыг зохион байгуулах нь нэн шаардлагатай ажил болоод байна.
3. Засгийн газрын шийдвэрээр Их хурд, улс, бүсийн наадмуудаас гадна жил бүр аймаг, сум, байгууллагын ой, мянгат малчны болон элдэв цол хэргэмтний мялаалга, овоо тахилга зэрэг олон наадам зохион байгуулагдаж, айрагдсан морь болгонд медаль, батламж, өргөмжлөлийг ямар ч чанарын ялгаагүй өгч, зарим наадам нь бай шагналын хувьд ч аймаг, сумын төрийн наадмаас илүү байгаа нь зарим хүний бай, медаль цуглуулах сонирхлыг татаж айраг, түрүү авахын төлөө шунаснаас малаа хайрлах ухаан нь дутах зэрэг цаашид анхаарах зүйл нэлээд байна. Үүнийг арилгах үүднээс төрийн наадмын бай шагналыг нэмэгдүүлж, медалийг бусад наадмынхаас эрс ялгагдахаар болгох, төрийн наадамд морио айрагдуулсан уяачдын амжилтыг бусад наадмаас илүүд авч үзэх зэргээр нэр хүндийг нь бодмоор. Улс, бүс, аймаг, сумдад айрагдсан морьдын медалийг нь хэлбэр дүрс, тойргийн хэмжээгээр нь өөрчлөн зиндаа эрэмбээр нь ялгавартай болгож, хэн ч харсан зүүсэн медалиар нь улс, бүс аймаг, сумын гэж ялгадаг болгох. Овоо тахилга, сум, багийн өдөрлөг зэрэг нутаг усныхны бараг унаж ирсэн морио уралдуулдаг жижиг наадмуудад гаднаас оролцох морьдыг хориглохгүй ч онцын шаардлагагүй бол улс, аймагт түрүү, айраг хүртсэн морио оролцуулахгүй байх ёс суртахууныг зэрэг зиндаа өндөр уяачдад анхааруулж ойлгуулахгүй бол уяач малчдын морь уралдуулах сонирхол буурах хандлагатай байна.
4. Сүүлийн жилүүдэд уяачид уяаны морьдоо жүчээ нэртэй янз бүрийн хэлбэр загвартай хашаанд төрөл бүрийн өвс, тэжээлээр өөрсдийн дуулж мэдсэн таамгаар тэжээж байгаагаас гадна Монгол улсад бүртгэлтэй, бүртгэлгүй янз бүрийн эм тариаг ариун цэврийн шаардлага хангахгүйгээр өөрсдөө дур мэдэн хэрэглэснээс болж амьдрал дээр алдах нь онохоосоо их байна. Иймд морины жүчээ гэж ийм хэлбэр хэмжээтэй хашаа байдаг, тэжээлийг хэдийд ямар норм хэмжээгээр өгөх, адууны эмчилгээ, сувилгааг ариун цэврийн наад захын шаардлага хангаж хэрхэн яаж хийх зэрэг мэдэж мөрдвөл зохих анхан шатны мэдлэг олгох үүднээс мэргэжлийн хүнээр заавар зөвлөгөө өгүүлэх, энэ талын дадлага туршлагатай уяач, галын туршлагыг судлуулах зэрэг ажлыг аймаг, сумдын салбар холбоо зохион байгуулах нь чухал санагддаг. Өөрөөр хэлбэл, уяач малчдад хашааны эрүүл ахуй, хурдан морины тэжээллэг, арчилгаа маллагаа, тэжээлийн жор норм, эмчилгээ сувилгааны талаар шинжлэх ухааны үндэстэй анхан шатны мэдлэг олгох сургалтыг мэргэжлийн сургагч багш шалгаруулан сонгож аймаг, сумдад ээлж дараатай зохион байгуулдаг болох ёстой.
5. Хурдан морь унаж буй хүүхдүүдийг хамгаалалтын хувцастайгаар уралдаанд оролцохыг шаардаж, хүүхдүүдэд таарах, таарахгүй янз бүрийн малгай, хантааз, өвдгөвч, тохойны хамгаалалт өмссөн нэр зүүлгэж уралдаанд оролцож байгаагийн дээр уяачид, малчид өөрсдөө элдэв материалаар орлуулж хийх, комиссынхны танил талын хүмүүс урд хөршөөс таарах, таарахгүй хувцас хэрэгсэл оруулан ирж томоохон наадмын үеэр шахах зэрэг дутагдал жил бүр давтагдаж байна. Иймд уралдаанч хүүхдүүдийн нас биед тохирсон, удаан эдэлгээтэй, жинхэнэ стандартын хувцас хэрэгслээр нэгдсэн журмаар хангах ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.
6. Улс, аймагт зохион байгуулагддаг зарим томоохон уралдаан болохтой зэрэгцээд л гэнэт даатгал, оролцсоны хураамж, нас тус бүрийн хүүхдийн дугаар, хамгаалалтын хувцас, комбинзон зэргийг нэгдсэн журмаар шахах маягаар хүчээр шахуу олгож бизнес хийж байгаагаас зарим уяач, малчдад хүндээр тусч уяж уралдуулахаар авч ирсэн морио мордуулж чадахгүйд хүргэж байгаа нь ажиглагдах боллоо.
Мөн уралдаан бүрт уралдах нэг мориноос 50.0-100.0 мянган төгрөг хурааж байгаа нь олон морь уралдуулахаар сойж зорин ирсэн зарим уяачдад ихээхэн хүндээр тусч байгаагийн дээр зарим газар чухам юуны тулд юунд зарцуулах гэж байгаа нь тодорхой бусаар уралдааны талбайд морь үзэх гэж очсон машин тус бүрээс 5.0-10.0 мянган төгрөг, морь дагасан машинаас 0.5-1.0 сая төгрөг авч байгаа нь наадамчдын сэтгэлд төдийлөн нийцдэггүйгээс элдэв маргаан гаргахад хүргэж байна. Аливаа томоохон наадмуудыг үзэж сонирхож байхад уяачдын баян, ядуугийн зааг ялгаа илт мэдрэгдэж, улс, бүсийн наадмыг баячуудын наадам, тэнд уралдах морьтой очоод ч нэмэргүй гэж ихэнх уяач малчид үзэх болсон, өөр аймаг, сумдад морь уралдуулахаар зорин очиход уяачид дор хаяж 200.0 мянган төгрөгтэй очихгүй бол морио мордуулж чадахгүйд хүрэх нь гэж жирийн уяач малчид ярьж байх юм. Ямар нэгэн галд хамрагдаагүй алс холоос зорин ирсэн уяачдыг элдэв шалтгаанаар адлахгүй байх, наадам зохион байгуулж буй байгууллага нь буух, байрлах газрыг нь заан өгч харуул хамгаалалтын дор байлгаж үнэ төлбөргүй усаар хангах, уралдааныхаа дэг журам, цагийн хуваарийн талаар анхаарах зүйлийг урьдчилан хэлж өгөх, элдэв хураамж төлбөрөөс чөлөөлж, хөнгөлөх зэргээр хандаж байх нь монгол уламжлал шүү дээ.
Мөн бага гэлтгүйгээр уралдаанч хүүхдийн дугаарыг нэг удаагийн биш, цаашид угааж арчаад давтан ашиглаж болох бат бөх материалаар улс, аймаг, сумаар нь кодолсон, өнгө, хэмжээгээр нь ялгагдахаар хийж байвал хэн хэндээ ашигтай болох болов уу.
Монгол улсын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн морь унадаг хүүхэд жил бүр уралдаан болгонд бэхэн ягаан өнгийн хувцастай байдаг шиг уралдаанч хүүхдийн хувцсыг аймаг, бүсээр өнгө сонгож хувцаслуулвал үзэгч сонирхогчдын сэтгэлд нийцтэй байж мэднэ. Мөн уралдах морьдыг комиссынхон нас, үүлдэрлэг байдлаар ялгах ажлыг талбайн телевизээр шууд харуулан хасагдсан шалтгааныг нь тухай бүрт нь ил тод зарлан мэдээлж байвал дараа нь элдэв маргаан гарахгүй байх зэргийг анхаарууштай байна.
Дорноговь аймгийн малын ахмад эмч Г.Төмөрт
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
9 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Өчигдөр, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна