Уяач Б.Батхаан: Монгол адуугаа хөгжүүлэх, генийг нь хадгалж үлдэх түүхэн цаг үе бидний өмнө ирээд байна


-Монгол түмний уламжлалт их баяр цэнгэлийн хурдан морины уралдаанд таны шүдлэн үрээ түрүү магнайд хурдалж, торгон жолоо өргүүллээ. Баяр хүргэе.
-Өмнийн их говиос төрийн наадмаа зорин ирж, одтой сайхан наадсандаа их баяртай байна. Юуны өмнө нийт говьчууддаа болон морь сонирхогч, уяачдадаа уламжлалт их баяр наадмын мэнд дэвшүүлье. Миний хувьд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, аймгийн Алдарт уяач Наранцэцэгийн Алдаржаргалын хурдан хүлгүүдийн уяа сойлгыг тааруулдаг юм. Манай уяа улсын баяр наадамд тав дахь жилдээ оролцож, анхны түрүүгээ шарга үрээгээр эхлүүлж байна. Энэ шарга үрээ маань өнгөрсөн жил даагандаа говийн бүсийн уралдаанд дөрөвлөж байсан юм. Миний хувьд нас залуу байна. Багаасаа хурдан морь унаж өссөн болохоор моринд их дуртай. Уяачийн хувьд одоо л дөнгөж эхэлж байна даа.
- Та энэ жил өөрийн нэр дээр морьд мордуулав уу?
-Өөрийн нэр дээр улсын баяр наадамд морьд мордуулж байгаагүй ээ. Сумын болон жижиг наадмуудад л өөрийн нэр дээрх морьдоо мордуулдаг юм.
- Энэ жил хэдэн насны адууны уяа сойлгыг тааруулж, хэдийг нь төрийн наадамд мордуулав?
-Галын хэмжээнд азарга, шүдлэн, даага, их насны дөрвөн хүлэгтэй ирсэн. Бусад нь 10 дотор л хурдаллаа. Харин миний хувьд ганц шүдлэнтэй л ирсэн.
-Энэ жилийн баяр наадмын онцлох сэдэв нь яах аргагүй эрлийз, монгол адууны ялгалт. Шүдлэн насны уралдаанд л гэхэд 254 үрээ бүртгүүлсэнээс 59 нь л гарааны зурхайгаас эргэлээ. Энэ үйл явцын тухайд та ямар сэтгэгдэлтэй байгаа вэ?
-Би үүнийг зөв зүйтэй алхам хэмээн харж байгаа. Тодруулбал, нэгд, залуу уяачдад монгол адуугаа уях, монгол адуугаараа наадах санаа сэдлийг өгч байна. Хоёрт, энэ жилийн улсын баяр наадамд эрлийз морьдоо хасуулж сургамж авсан уяачид дараа дараагийн уралдаануудад энэ шийдвэрийг дагаж, дүрэм журмынхаа дагуу уралдана. Хамгийн гол нь зөвхөн монгол адуугаараа нааддаг залуучууд айраг, түрүү хүртэж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх боломж нээгдэж байна. Ер нь зөвхөн монгол адуугаа хөгжүүлэх, генийг нь хадгалж үлдэх түүхэн цаг үе бидний өмнө ирээд байна гэж харж байгаа.
- Та морь уях эрдмийг өвөг дээдсээсээ уламжилж авсан уу, эсвэл...?
-Монголчууд бид эрт дээр үеэс мал аж ахуйгаа эрхэлж, морьдоо уяж, хурд хүчийг сорин хийморио сэргээж, сэтгэл баясгаж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Энэ ч утгаараа хамгийн дээд заяа бол Малчин заяа хэмээн дээдэлсээр ирсэн билээ. Миний аав, өвөө хоёр ч мөн адил нутаг орондоо хүлээн зөвшөөрөгдсөн сайн уяачид байсан. Манай ах Наранцэцэгийн Амгалан, Наранцэцэгийн Алдаржаргал нар маань одоо морь уяандаа түлхүү анхаарч, нутаг орон, аав ээжийнхээ нэрийг дуурсгаад явж байна.
- Энэ хоёр хүн таны төрсөн ах нар юм уу?
-Үгүй ээ, миний нагац ах нар.
- Н.Амгалан ахын хувьд одоо улсын Алдарт уяач цолны болзолд нэлээд дөхчихөж байгаа байхаа. Бүсийн уралдаануудаас айраг, түрүү нэлээд хүртлээ?
-Тийм. Сая их насны морь гуравласанаар улсын Алдарт уяач цолны болзол хангалаа.
- Улс, бүсийн наадмаас айраг, түрүү нэг нэгийг хүртчихлээ. Сайхан эхлэл байна? Наадмын, бүсийн наадмын нэг түрүү, нэг айрагтай гэж ойлголоо.
-Тиймээ. Өчигдөр бас шарга үрээ маань Дундговьд аман хүзүүдлээ. Наадам дэлгэр сайхан болж байна аа.
- Цаашид амжилтын буухиа тасралгүй, жил бүр одтой сайхан наадах болтугай.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна