Ерөнхийлөгчид Магнай халиуны төлийг бэлэглэжээ
А.Тэлмэн
Монгол төрийн наадамд хоёр дахиа түрүүлэн түмэн олноо баясгасан Т.Болдбаатарын Магнай халиун азарга энэ цагийн эрхгүй хурдан бахдалт хүлгүүдийн нэг. Шүдлэн наснаасаа хойш улс, бүсийн чанартай уралдаанаас таван түрүү, найман айраг хүртэн эзнээ Манлай уяач цолонд хүргэсэн Магнай халиун азарганд Монгол төрийн хоёр тэргүүн хүндэтгэл үзүүлээд буй. Өнгөрсөн жил АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд түрүүлэхэд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бараа бологсдынхоо хамтаар очиж, уран толгойноос нь адис авч, эдийн дээд хадгаар мялаасан бол энэ жил “Монгол ялав” уриатай Х.Баттулга тэргүүн тангаргаа өргөөд зочилсон анхны айл нь Т.Болдбаатар уяачийнх байлаа. Сэтгэл гарган зассан идээ жүүс тэргүүтэнд нь уруул бүү хэл гар хүргэлгүй “цамаархдаг” ч монгол ёсоо бодож урьдын адил хүндэтгэлийн ширээ засан зочноо угтжээ. Гэтэл охин болон албаны бусад зочдын хамтаар хүрэлцэн ирсэн шинэхэн тэргүүн бодсоноос тэс өөр аашилж, бэлтгэсэн идээ жүүсийг хөндөн, барьсан хундагийг тогтоогоод энгийн сайхан яриа өрнүүлэн хагас цаг орчим саатсан байна. Түүгээр ч барахгүй “жилдээ ганц монгол наадам байна даа. Монголоороо л байя л даа” хэмээн хамгаалагч албаны хүмүүсийнхээ хоригийг үл харгалзан гэрт байсан хүмүүстэй зургаа татуулсан гэх. Бас болоогүй гарын бэлгээ гэрийн эзэн, унаач хүүхдээр хязгаарлалгүй тэнд байсан бүх хүний гарыг цайлгажээ. Ийнхүү орж ирсэн цагаас энгийн бөгөөд хүндэтгэлтэй хандсан Монгол төрийн тэргүүндээ Т.Болдбаатар Манлай талархаж буйгаа илэрхийлээд Магнай халиун азарганыхаа төлийг бэлэглэн, эр, охин гэж хүйс заалгүй өөрөө сонгох эрхийг олгожээ. Төрийн тэргүүн Манлай уяачийн сэтгэлийн бэлгийг соёрхон өөрийн нэртэй хурдан хүлгээ төрийн наадамд уралдуулах уу, эсвэл удам сайт адуугаар цус сэлбэн улам олон болгох уу гэдгийг цаг хугацаа харуулах бизээ.
Б.Эрдэнэсүрэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна