Аймгийн Алдарт уяач Д.Чинбат: Дэлтэй болгон хурдан, дээлтэй болгон бөх болдоггүй л байхгүй юу

2017 оны 10-р сарын 04 -нд

-Цагаачууд овгийнхноос уяа эвлүүлдэг олон хүн бий юу ?
-Бид удам дагасан уяачид. Миний гурван ах, би өөрөө, манайхны дөрвөн хүүхэд гээд арваад хүн морь уяж байна. Би ахаараа овоглодог юм. Миний аав Дарам гэж жирийн малчин хүн байлаа. Гэхдээ нутаг орондоо нэлээн алдартай бариач явсан. Дээр үед эх баригч, эмч гэж ховор, ихэнх нь гэртээ төрнө. Аав бараг 300 гаруй хүүхдийг эх барьж авсан гэдэг юм. Бас морь малнаас унаад хөл гараа гэмтээчихсэн улсыг эмчлээд өгнө. Энэ тухай манай сумынхан бүгд мэднэ дээ. 76 наслаад бурхан болсон. Энэ нь удамшдаг бололтой. Манай нэг ах МУ-ын сайн малчин, аймгийн Алдарт уяач Цээлээ гэж одоо Сэлэнгэд амьдарч байна. Бас аав шиг сайхан бариа засал хийдэг. Бид ах дүү долуулаа. Хотод дал гарсан гурван ах маань амьдарч байна. Нэгэн цагт бүгд л сургууль, соёлын мөр хөөн аавын гэрээс явцгааж, эндээс дөрөв нь морь уяж байна. Миний тухайд Орост барилгын техникч, технологийн багшийн мэргэжлээр суралцаж төгссөн. Ирээд хөлөө ажиллаж байгаад моринд орсон.
-Багадаа хурдны морь унаж өссөн болов уу?
-Тиймээ аав ээждээ тусалж, хонь хургаа хариулан, морь унаж өслөө. Наадмын морийг жин хасагдатлаа /хүнддэтлээ уналаа. Манайх угаараа хурдны удамтай адуутай. Сумандаа айраг, түрүү алдаж байгаагүй. Гэхдээ тэр үед жилдээ нэг удаа л сумын наадам болно. Одоогийнх шиг бараг өдөр болгон наадахгүй шүү дээ. 1960-аад онд бид 15-16 мориор уралдсан байдаг юм.
-Жишээлбэл, ямар, ямар хурдан буянгууд байсан бэ?
-Нэг хээр морь байлаа. Сумын ой мундаг болно л доо. 1960-аад оны дундуур юмдаг. Нутагтаа дээгүүрт орох хурдтай Зүүнговийнхон ирж уралдахад тэр хээр морь түрүүлж байсан. Бас хоёр улаан, халиун, хүрэн, хонгор зүсмийн гэхчилэн 14-15 морь уядаг байлаа. Ер нь бүгээн зүсмийн адуу уралдуулахдаа дуртай. Удмаа дагаад ийм морьд илүү гүйдэг юм. Нэг улаан морь уядаг байсан. Суманд гурав түрүүлгэж, тав айрагдуулсан. Бас гурав айрагдсан хээр морь, тав түрүүлж, олон айрагдсан шархал морь, дөрөв айрагдсан хонгор морьдын уяаг тааруулж байлаа. Мөн Шарбүрдэд болсон баруун бүсийн даншигт манай ах Цээлээгийн нэрээр халтар азарга түрүүлж байлаа. Энд бид долоо, найман адуутай очоод азарга түрүүлж, бусад нь гүйсэн. Бас халтар азарганы удмын халтар морь байна. Суманд бол 4-5 түрүүлж, тоймгүй айрагдсан. Завхан аймгийн Сонгины баярт бас түрүүлсэн.Одоо миний халтар азарганы төлүүд их сайн гүйж байна. Сумандаа болон ойр хавийн суманд зургаа, долоо түрүүлчихлээ. Хоёр, гурав дахь үедээ ч сайн байгаа.
-Энэ халтрууд ямар удам угшилтай юм бэ?
-Социализмын үед олон адуутай байхгүй шүү дээ. Манай том ах Дорж мал маллаад, ХАА-н яамны дөрвөн газрын болзол хангаж, дөнөн мориор шагнуулсан. Түүгээр нь азарга тавьж, гал төл нь халтар морь бол хоёр дахь нь халтар азарга байгаа юм. Эцэг азаргыг нь уяж байгаагүй. Гурав дахь үеийн халтар азаргыг нь аймгийн Алдарт уяач Баяртогтох худалдаж авсан. Түүний төл нь болох 4-5 халтар адуу Баяртогтохын хүргэн Ганцогтод бий. Халхууд яриад байдаг хурд удамшдаг гэдэг ортой л юм байна.
-Хэдэн оны аймгийн Алдарт уяач вэ?
-Хяргас сумын 90 жилийн ойгоор аймгийн Алдарт уяач болж байсан. Би чинь 1975 оноос хойш адуутай нөхөрлөж яваа хүн. Морь уяхын сацуу Хяргас сумын МСУХ-ны даргаар ажиллаж байлаа. Анхны тэргүүн нь гурван жил ажиллаад өөд болж, би 1996 оноос саяхныг хүртэл ажилласан.
-ММСУХ 1995 онд байгуулагдсан. Тэгэхээр салбар холбоод түүний дараанаас л гарсан баймаар юм?
-Надад холбооноос өгсөн дугаар 2 гэсэн шар үнэмлэх одоо ч бий. Яах аргагүй л 93 он гэж бичсэн байдаг юм. Энэ жил ММСУХ-ны 20 жилийн ой болж байна гэхээр нь би бас гайхаад л байна. Намайг тэргүүн болж байхад холбоо тамга тэмдэгтэй байсан. Тухайн үедээ уяачдаасаа хандив цуглуулж, наашаа цаашаа наадамд явахад бензин тос өгөх жишээтэй. Тэгээд ойр зуурын овооны наадмаа л зохион байгуулдаг байлаа. Бололцоо ч байгаагүй дээ. Гэхдээ миний үед манайхан сайн уралдсан. Улаангомын даншигаас түрүү, Ханхөхийн тахилгаас түрүү авч байлаа. Сүүлд нуурын хөвөөнд болсон 2011 оны даншгаас дөнөн морь есөд ирлээ. Хархорин руу анхны “Их хурд”-д явж байлаа.
-“Их хурд”-д хэдүүлээ явж байсан юм бэ?
-Одоо бурхан болчихлоо. Цогбат улаан морьтойгоо явж, 57-д ирсэн. Завханы хоёр дахь Сархайрхан, Ховдын даншигуудад бас явцгаасан. Тэр үед одоо шиг ачихгүй, хөтлөөд л гарна шүү дээ.
-Хяргасын адуу бусад сумынхаас ямар ялгаатай вэ?
-Манай Хяргас адуу хөлийн хурд багатай ч тамиртай. Уулархаг газрын адуу шүү дээ. Хуучин, шинэ уралдааны талбай маань их өгсүүр, амраа байхгүй, газар нь налуу. Тийм учраас бяртай байгаа юм.
-Танайхан адууныхаа цусыг холтгож сэлбэх ажлыг хэр хийж байна даа?
-Өртөө адуу гэж байхад манай Хяргас чинь Зүүнхангай, Өндөрхангайн адуугаар цус сэлбэгдсэн юм. Зүүн талаас цугласан өртөө адууны цөмийг сумын хоёрдугаар багийн адуучин Балган маллаж байлаа. Түүний адуунаас манай сумын ихэнх хурдан морь гаралтай. Харин манай Балганы адуугаар Зүүнговь, Тэсийнхэн азарга тавьж, цус сэлбэсэн байдаг юм. Зүүнговьд алдартай Жунморгоны хээр, Гочоон алаг бол манай Хяргас сумынх. Эд бол дээр үеийн морьд л доо, одоо байхгүй. Түүнээс өөрөөр үүлдэр угсаагаа сайжруулаад, эрлийзжүүлээд байсан юм алга шив дээ. Манай энд эрлийз адуу ч байдаггүй юм.
-Хяргас сумын нэрийг гаргасан ямар ямар буурал уяачид байв?
-Нутгийн өвгөчүүл морь сайн уяна. Цэвээн, манай ах Дорж, Цээлээ, Лхасмаа нар морийг сайхан унаж эдэлдэг мундаг уяачид байлаа. Эдний үед одоогийнх шиг тэжээл, эм тариа хийгээд гүйлгэхгүй шүү дээ. Цагаан өвсөөр л уяж уралдуулж байсан үе. Тэд хавар, намрынхаа унааг их сайн тааруулдаг байсан байгаа юм. Манайхан ярьдаг юм даа, жаахан хал үзэж, халуун чулуу долоолгохгүй бол морь явахгүй,няцарна гэж. Тэгээд зөв уях хэрэгтэй. Гэтэл одооны залуучууд өдөрлөг болгонд л морь хөтөлдөг болчихож. Үсний найранд хүртэл хөтөлж байна, тэвчихгүй байна. Морь уяж байгаа хүнд янз бүрийн асуудал бий. Маш дэгтэй, нямбай, сахилга бат хатуу байх хэрэгтэй. Архи дарснаас хол байж элдэв таагүй үйлээс татгалзах ёстой. Эмээл хазаараа цэвэр ариун байлгах ёстой. Манай аав хэлдэг байсан. Морь гэдэг чинь айл болгоны шон дээр байдаг юм биш гэж. Дэлтэй болгон хурдан, дээлтэй болгон бөх болдоггүй л байхгүй юу. Тийм учраас морийг аргадаж, эвийг нь олж байж уядаг юм. Ганц ачтай, ганц эрэгтэй хүүхэдтэй айл тэрийг хүн хийх гэж яаж аргаддаг билээ. Тэрэн шиг аргадаж байж морь болохоос биш шон болгон дээр авчраад хаячихсан морь гүйгээд байхгүй. Ядаж л цэвэр цэмцгэр, эдэлгээ сайн даахаар зөв эдэлж, унаж сургах хэрэгтэй. Гэхдээ эмгэг, өвчин суулгаж болохгүй. Би ч одоо морь уяхгүй байна. Ах бид хоёрын үеийнхнээс гуравдугаар бригадын Туваа, миний найз Няндав, Бадрах гэж хөгшин, Балжинням нарын сайн уяачид олон байна. Балжинням бид хоёр ах дүүгийн хүүхдүүд байгаа юм. Аймагт Баруунтурууны Цэдэвийн улаан, манай Балжиннямын жороо хээр хоёр үзүүрийн талдаа айлгаж явсан үе бий. Балжиннямын ах Сэндэн гэж аймгийн Алдарт уяач бий. Сэлэнгэ рүү гараад явчихсан. Гэхдээ энд ирнэ, суманд морио уралдуулна. Хүүхдүүд нь энд уяаг нь залган морь уяцгааж байна. Харин сүүлийн үеийнхнээс Баянцагааны Пүрэвжав гэж сайн уяач гарч ирлээ.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Залууст хандаж хэлэхэд морио сайн эдлэх хэрэгтэй. Эдлэхгүй байгаа учраас тэнхээ суухгүй байгаа юм шүү дээ. Тамирчин хүнд байнгын бэлтгэл хэрэгтэй байдагтай яг адилхан юм. Нурууных нь гал үхээгүй морь гүйхгүй, шантарна гэсэн үг. 100 метр явах байсан бол наана нь шантраад чадахгүй. Эдэлж байж л мал гүйнэ.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна