Алдартай азарганы зураг 36 сая доллараар зарагдсан


Уран зураг, урлагийн бүтээлүүд янз бүрийн дуудлага худалдаагаар асар өндөр үнэ хүрч зарагддаг. Ингэж их үнэ хүрч зарагдсан бүтээлүүдийн дотор хүн төрөлхтний орон зайд үл баригдан, салхи мэт эрх дураараа, чөлөөтэй байх хүслийн илрэл болсон итгэлт нөхөр болсон хурдан хүлгийг дүрсэлсэн, хурдан морьтой холбоотой уран бүтээлүүд ч цөөнгүй.
Жишээлбэл, Английн зураач Жорж Стаббсын 1765 онд туурвисан “Жимкрек азарга Ньюмаркет –Хийзд дасгалжуулагч, малчны туслах ба жокейн хамт байгаа нь” нэртэй бүтээл “Кристис”-ийн дуудлага худалдаагаар 36 сая доллараар зарагдаж байв. Энэ зураг дээр 18 дугаар зууны үеийн Британийн хамгийн алдартай хурдан хүлгүүдийн нэг Жимкерк нэртэй азаргыг дүрсэлсэн байдаг. Энэ азарга нь нийт 36 удаагийн уралдаанд оролцохдоо 28 нь түрүүг нь авч тухайн үеийнхээ домог болсон ажнай юм.
Адуу дүрслэгдсэн өндөр үнэтэй өөр нэг зураг нь суут Леонардо Да Винчийн “Хүлэгтэн ба хүлэг” нэртэй хар зураг юм. Суутны бүтээл дуудлага худалдаагаар 11 сая 400 мянган доллараар зарагдсан.
Америкийн 19 дүгээр зууны алдарт зураач Эдвард Хоперийн “Морин жим” нэртэй уран зураг “Сотбис” худалдаагаар орж 10 сая 386 мянган доллараар зарагдсан. Энэхүү бүтээл дээр Нью-Йоркийн Төв цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж яваа гурван морьтныг харуулсан байдаг.
Бүтээлүүд нь хамгийн их үнэ хүрдэг зураачдын нэг болох 20 дугаар зууны суут зураачдын нэг Марк Шагалын “Морь унасан бүсгүй” нэртэй бүтээлийг “Кристис” дуудлага худалдаагаар 8 сая 977 мянга 800 доллараар зарагдаж байв.
Харин 20 дугаар зууны хамгийн алдартай морь зурагч гэгддэг Альфред Маннингсын “Гал шар гүнж нэртэй гүү” нэртэй зураг Кристис дуудлага худалдаагаар 7 сая 848 мянган ам.доллараар зарагдсан. Маннингс нь гол төлөв уралдаж эсвэл авд оролцож байгаа морьд зурдаг байсан тул “хамгийн алдартай морь зурагч” гэдгээрээ алдаршсан нэгэн юм. Хурдан морины уралдааныг харуулсан түүний бүтэээлүүдийг АНУ-аас эхлээд Их Британи, Европын хамгийн баян цуглуулагчид худалдан авсан байдаг.
Америкийн “зэрлэг баруун”-ы амьдралыг магтан дуулагчдын нэг зураач, чимэглэгч Фредерик Ремингтон “Collier’s Weekly” сэтгүүлийн чимэглэлд зориулан зурсан “Цөлд амсхийх зуур” нэртэй бүтээл нь дуудлага худалдаагаар 2 сая 770 мянган доллараар зарагдсан байдаг. Ремингтон багаасаа хурдан морь сонирхдог, ан ав хийх дуртай хүн байсан тул бүтээлүүд гайхамшигтай бодит харагддаг онцлогтой байсан тул бие даасан уран бүтээл бус сэтгүүлийн нэг нүүрийг гоё зорилгоор бүтээсэн энэхүү бүтээл ийм өндөр үнэ хүрчээ.
Макс Либерманы “Наран шарлагын газар дахь хоёр морьтон” нэртэй бүтээл 2 сая 500 мянган доллараар зарагдаж байв.
Хятадын модернист зураач Сүй Бэйхуны бүтээлүүд дэлхий даяар алдартай. Хүлэг морьд дүрсэлсэн түүний зургийг уран зураг сонирхогч, цуглуулагчид гар таталгүй өндөр үнээр худалдан авдаг. Жишээлбэл, түүний зурсан “Азаргыг бахдахуй” нэртэй бүтээл нь дуудлага худалдаагаар 2 сая 100 мянган доллар зарагдаж байв.
“Энэтхэгийн Пикассо” гэж нэрлэгдсэн Макбул Ф.Хусүйны “Үргэсэн морьд” бүтээл нь 1 сая 140 мянгаар зарагдсан юм.
Зөвхөн уран зураг гэлтгүй хүлэг морьдыг дүрсэлсэн уран баримал ч өндөр үнэ хүрдэг. Жишээлэхэд Польшийн уран барималч Эль Надельманы адууны хүрэл баримал 842 мянган доллараар зарагдсан нь үүний нэг жишээ.
Алдарт Пикассогийн “Хүлэгтэн ба хүлэг” нэртэй керамик баримал 9 мянга 702 доллараар зарагдаж байв. Ер нь Пикассогийн бүтээл болгоныг дуудлага худалдаагаар асар их үнэ хүрч зарагддаг.
Дашрамд сонирхуулахад дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр үнэ хүрч зарагдсан уран зураг Пабло Пикассогийн “Алжир эмэгтэй. 0 хувилбар.” нэртэй зураг юм. 2015 онд “Кристи” дуудлага худалдаагаар 179 сая 360 мянган ам.доллараар зарагдан дээд амжилт тогтоож байсан юм.
Б.Бадрал
.








0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
54 минутын өмнө Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрүүлсэн шүү
-
1 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
1 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
4 цагийн өмнө АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
4 цагийн өмнө МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
8 цагийн өмнө Фото - Азаргаа мордуулав
-
8 цагийн өмнө 153 азарга бүртгүүлжээ
-
22 цагийн өмнө Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
23 цагийн өмнө Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
23 цагийн өмнө Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Өчигдөр, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Өчигдөр, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
-
4 цагийн өмнө АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
23 цагийн өмнө Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
8 цагийн өмнө 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
4 цагийн өмнө МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
8 цагийн өмнө Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
23 цагийн өмнө Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
22 цагийн өмнө Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
1 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
1 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
54 минутын өмнө Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрүүлсэн шүү
Сэтгэгдэл бичигдээгүй байна