Уяач С.Мөнхнасан: Есөн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж азаргаа айрагдуулсандаа баяртай байна


-Төрийн их баяр цэнгэл наадамд адуун сүргийн манлай азарга айрагдуулсан танд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Сайхан байна.Төрийнхөө баяр наадамд азарга айрагдуулна гэдэг хүн болгонд тохиох завшаан биш. Энэ ховор тохиолын эзэн болж төрийнхөө наадмаас хишиг хүртсэндээ баяртай байна. Энэ дашрамд миний төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Дарив сумын зон олон болон Төв аймгийн Алтанбулаг сумынхандаа баярласан талархсанаа илэрхийлж, баярын мэнд дэвшүүлье.
Миний бор азарга бол Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат аймгийн Алдарт уяач Мөнхбат гэж хүний унаган адуу.Ийм сайхан хурдан буян хайрласан Мөнхбат ахдаа бас баярласнаа илэрхийлмээр байна.
-Хэдэн настай азарга вэ? Өмнө нь ямар амжилт үзүүлж байсан бэ?
-Хавчиг азарга. Ноднин Говь-Алтай аймгийн Дарив сумынхаа 90 жилийн ойд очиж азарганд уралдуулаад айрагдуулсан. Түүний дараа Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдаанд зургаагаар давхисан.Өнөө жилийн тухайд дан уяагаар улсын наадамдаа мордож байгаа нь энэ.
-Та хэдтэй азарга авч байсан юм бэ?
-Намар хязаалан үрээ авсан. Шүдлэндээ Төв аймгийн баяр наадамд гурваар давхиад, хязааландаа Баян-Өнжүүл сумын наадамд түрүүлж, Хархоринд болсон бүсийн уралдаанд 11-ээр давхисан юм билээ.
-Хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Ер нь бол зургаан насны морь уясан. Цаг агаарын нөхцөл уяа сойлгын байдлаас шалтгаалж
азарга, их морь л мордуулж байна..
-Төрийн наадамд хэд дэх жилдээ оролцож байгаа вэ? Өнөө жилийн баяр наадмын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?
-2011 оноос хойш төрийнхөө наадамд оролцож байна.Өнөө жилийн баяр наадмын зохион байгуулалт их сайн байна. Жинхэнэ монгол адуу уралдсан сайхан наадам болж байгаад баяртай байгаа. Өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн өв соёлоо хадгалж явах нь өнөө цагийн бидний үүрэг. Тэр үүргээ биелүүлж үндсэн дэг жаяг, зан заншлаа хадгалахаар хичээж буй нь сайшаалтай юм.
-Улсын баяр наадмын анхны хишиг үү?
-Тиймээ. Түүнээс өмнө 2011 онд Дундговь аймгийн 70 жилийн ойд хязаалан айрагдуулж байсан.
-Танайхны дээдчүүл морь уях төрийн хэрэгт оролцож байв уу?
-Өвөг дээдэс маань бүгд морь уяж байсан. Би 10-н жилээсээ эхлэн морь уяж байгаад нэг хэсэг завсарласан. Тэгээд 2008 оноос дахин морь уяж байгаа. Өнөөдөр есөн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж азаргаа айрагдуулсандаа баяртай байна.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаанд нь амжилт хүсье.
Б.Эрдэнэсүрэн


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна