Цуут хүлэг Цагаан шийртийн эзэн Улсын Алдарт уяач Далхжавын Дамдинбазар


Сайн хүлэг эзнээ алдаршуулдгийн бас нэгэн жишээ нь Улсын Алдарт уяач Д.Дамдинбазар түүний цагаан шийрт хээр морины түүх юм. Хүлэг морины хиймориор түмэн олноо цэнгүүлэгч дээдсийнхээ үйл хэргийг залгамжилсан Дамдинбазар 1943 оны хонь жил Далхжавын дөрөв дэх хүүхэд болон мэндэлсэн бөгөөд тавдугаар анги төгсөөд мал маллах болжээ. 1960-аад оны дунд үеэс адуу авч таван жил маллаад хүлээлгэн өгч нэгдэл тартал хонь маллан сумын Аварга малчнаар шалгарч, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнуулж байжээ.
Харин морь уях тухайд 70-аад оноос эхтэй. 1972 оны сумын баяр наадамд халтар морь гурваар давхиулан анхны айргаа хүртснээс хойш ягаан, халтар, алаг, бор морьдоо айрагдуулж байсан ч түмэн олон түүнийг Цагаан шийрт хээрээр нь илүүтэй мэднэ. Цагаан шийрт хээр түүний унаган адуу. 1982 онд соёолон морь анх уягдаж сумын наадамд дөрвөөр давхиснаас хойш 18 хүртлээ уралдсан цуут хүлэг Завхан, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгийн сумдын баяр наадам, төлийн баяр зэрэгт 27 удаа уралдахдаа 25-т нь түрүүлж, айрагдан нэг удаа зургаагаар, нэг удаа 11-ээр давхиж байжээ. 1990 онд 13 настай морь Говь-Алтай аймаг үүсч байгуулагдсаны түүхт 50 жилийн ойд айргийн дөрөвт хурдалсан бол 1992 онд 15 настай сумандаа түрүүлж, 1994 онд 17 настай сумынхаа ойд дөрвөөр давхиж байжээ. Баян-Уул сум байгуулагдсаны 70 жилийн ойгоор /1994 онд/ Д.Дамдинбазар Алдарт хоёр соёолон, нэг хязаалан, нэг их насны морь уяж Цагаан шийрт хээрийгээ дөрвөөр, хээр соёолонгоо аман хүзүүнд, хязаалангаа айргийн таваар давхиулан одтой сайхан наадсан байдаг. Нийгэм цаг үеийн байдлаас шалтгаалаад гол төлөв сум орон нутагтаа нааддаг байсан Алдарт 1995 оны Сар хайрханы даншгийг зорин очиж үрээгээ дундуур давхиулаад, 1997 онд Дэлгэрийн даншигт өөрийн шавь аймгийн Алдарт уяач Ундрахтайгаа явж халтар морийг нь гурваар давхиулж байжээ.
Сумын наадамд түрүүлж, айрагдах морьдыг төвөггүй хэлчихдэг Д.Дамдинбазар 1995 онд Улсын Алдарт уяач цол хүртсэн бөгөөд хүү Д.Хадбаатар нь 1994 оноос аавыгаа даган морь уяж 2006 оны баруун бүсийн уралдаанд хязаалан айрагдуулан томоохон наадмын анхны айргаа амссанаас хойш нэг түрүү, дөрвөн айраг хүртээд буй юм.
"Тод магнай" сэтгүүл



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна