Эмзэглэн амьсгаадаж ханиавал төвөнхийн буюу, цээжний үрэвслийн шинж
А.Тэлмэн
“Хятад мал эмнэлгийн онолын суурь, зүү төөнөлөг” номноос хүргэж буй цувралын гурав дахь уншигч танаа хүрч байна. Энэ удаа бид та бүхэндээ сонсож шинжих талаар хүргэхээр бэлтгэлээ.
Сонсож шинжлэх:
Чагнах болон үнэрлэхээр дамжуулж өвчний байдлыг шинжлэх арга бий. Эрүүл малын дуу чимээ тод, тунгалаг, жигд байдаг бол өвчтэй малынх өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл тухайн адууны амьсгалж буй байдал болон ханиах, шүдээ хавирах, уухилах, гэдэс дуугарах зэргээр нь ямар эмгэг туссаныг илрүүлэх боломжтой.
Амьсгалах чимээ: Эрүүл малын амьсгал дуу ихтэй байдаггүй. Хөнгөн зэргийн өвчний үед ч амьсгалд төдийлөн өөрчлөлт ордоггүй. Харин өвчин хүндэрсэн үед амьсгалд өөрчлөлт орно. Амьсгал сул дорой бол хий хүрэлцэхгүйн шинж бөгөөд энэ нь хэт ядрах болон дотор гэмтлийн үед тохиолдоно. Хэрчигнэж амьсгаадвал цэр бөглөрсний тэмдэг. Амьсгалахад хамар нь бөглөрч байвал хамрын үрэвслийн шинж. Амьсгалах чимээ нь урт бөгөөд амаа ангайж, хамар нь сэртэлзэж байвал хэтэрсэн давхцалт. Харин амьсгалах чимээ нь сул дорой буюу тасалдаж байвал доройтсон давхцалтынх юм. Хамарт нь юм тээгэлдэж байгаа юм шиг бол өвчин хүндэрсний тэмдэг хэмээн ойлгож болно.
Ханиах чимээ: Ханиах бол уушгины өвчний чухал нэг шинж тэмдэг. Үүнд тод бөгөөд хүчтэй ханиавал хэтэрсэн гэм болно. Энэ нь гадар хямрааны хий сэрүүн гэм буюу хий халуун гэмийн эхний үед тохиолдоно. Сулавтар буюу тасалдаж ханиавал доройтсоны гэм. Энэ нь хэт ядарснаас болсон ужиг өвчинд тохиолдоно. Хамарнаас тунгалаг шингэн буюу цайвар шингэн эсвэл идээ шиг нус гоожиж ханиавал уушгины сэрүүний гэм, хамраас нь булингар буюу шаравтар өнгөтэй идээ шиг нус гоожиж ханиаж байвал уушгины халуун гэм.Эмзэглэж амьсгаадаж ханиавал төвөнхийн буюу цээжний үрэвсэл, тамирдаж амьсгаадах бөгөөд өдөр нь хөнгөн шөнө нь их ханиаж байвал уушги, бөөр доройтсон ба хэт ядарснаас болсон уушгины гэмтэлд тохиолдоно. Хамраас нь өмхий үнэртэй бохир идээтэй цустай нус гарч байвао ям болно.
Уухилах чимээ болон шүд хавирах чимээ: Уухилах буюу шүд хавирвал эмзэглэл нь хүнд, өвчин нь аюултайн шинж тэмдэг болох бөгөөд голдуу адууны уушгины мөхжил, ям, гэдэсний хурц үрэвсэл, ходоодны хурц тэлэлт, зүрхний дотор хальсны өвчин, ходоод гэдэс цоорох, үхэр хонины салбант сархиганы түгжрэлт хэрхнэгийн шархлаат үрэвсэл, үнхэлцэгний шархлаат үрэвсэл, түгжрэлт зэрэг өвчний үед тохиолдоно. Үүнээс гадна зогсоо өвчин, тархины өвчин, эмэнд хордсон үед иймэрхүү шинж илэрнэ. Адуу луусанд ийм шинж илэрвэл үхлээр эцэслэнэ. Хээлтэй мал бол төлийн /хэвтэш/ хөдлөх буюу төллөх ойртвол олон дүлж гэдэс нь эмзэглэх байдал илэрнэ.
Гэдэсний чимээ: Эрүүл малын нарийн гэдэс бол ус хоржигнох шиг, бүдүүн гэдэс бол тэнгэр дуугарах шиг сонстоно. Гэдэсний чимээ нь хүчтэй буюу ширүүсэж байвал гэдэсний хэтэрсэн сэрүүн гэмийн шинж. Энэ нь гэдэсний ужиг үрэвсэл, татганалт, дэлүү доройтож баас алдах үед тохиолдоно. Гэдэсний чимээ нь бул буюу арилбал олонхдоо ходоод гэдэсний түгжрэл буюу гэдэсний түгжрэлт болно. Өвчний явцад гэдэсний чимээний хувиралт нь өвчний байдлын идэвхтэй ба идэвхгүйг шинжлэхэд тун их ач холбогдолтой. Жишээлбэл: түгжрэлтийн үед гэдэсний чимээ нь ерөөс сул дорой байж эмчилсний дараа гэдэсний чимээ сайжирвал өвчин эдгэрч байгаагийн тэмдэг. Харин үүний эсрэгээр баахгүй, гэдэс өвдөх нь зогсохгүй, гэдэсний чимээ нь бас сайжрахгүй үргэлжлэн гэдэс дүүрвэл өвчин нь хүндэрч эцэслэл муу болсны тэмдэг болно.
Үргэлжлэл бий...
"Хятад мал эмнэлгийн онолын суурь зүү төөнөлөг" номноос
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна