Хамгийн өндөр үнэ хүрсэн адууны зурагнууд
А.Тэлмэн 2017 оны 4-р сарын 24 -нд
Уран зураг, урлагийн бүтээлүүд янз бүрийн дуудлага худалдаагаар асар өндөр үнэ хүрч зарагддаг. Ингэж их үнэ хүрч зарагдсан бүтээлүүдийн дотор хүн төрөлхтний орон зайд үл баригдан, салхи мэт эрх дураараа, чөлөөтэй байх хүслийн илрэл болсон итгэлт нөхөр хурдан хүлгийг дүрсэлсэн, хурдан морьтой холбоотой уран бүтээлүүд ч цөөнгүй.
Жишээлбэл, Английн зураач Жорж Стаббсын 1765 онд туурвисан “Жимкрек азарга Ньюмаркет –Хийзд дасгалжуулагч, малчны туслах ба жокейн хамт байгаа нь” нэртэй бүтээл “Кристис”-ийн дуудлага худалдаагаар 36 сая доллароор зарагдаж байв. Энэ зураг дээр 18 дугаар зууны үеийн Британийн хамгийн алдартай хурдан хүлгүүдийн нэг Жимкерк нэртэй азаргыг дүрсэлсэн байдаг. Энэ азарга нь нийт 36 удаагийн уралдаанд оролцохдоо 28 нь түрүүг нь авч тухайн үеийнхээ домог болсон ажнай юм.
Адуу дүрслэгдсэн өндөр үнэтэй өөр нэг зураг нь суут Леонардо Да Винчийн “Хүлэгтэн ба хүлэг” нэртэй хар зураг юм. Суутны бүтээл дуудлага худалдаагаар 11 сая 400 мянган доллароор зарагдсан.
Америкийн 19 дүгээр зууны алдарт зураач Эдвард Хоперийн “Морин жим” нэртэй уран зураг “Сотбис” худалдаагаар орж 10 сая 386 мянган доллароор зарагдсан. Энэхүү бүтээл дээр Нью-Йоркийн Төв цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж яваа гурван морьтныг харуулсан байдаг.
Бүтээлүүд нь хамгийн их үнэ хүрдэг зураачдын нэг болох 20 дугаар зууны суут зураачдын нэг Марк Шагалын “Морь унасан бүсгүй” нэртэй бүтээлийг “Кристис” дуудлага худалдаагаар 8 сая 977 мянга 800 доллароор зарагдаж байв.
Харин 20 дугаар зууны хамгийн алдартай морь “зурагч“ гэгддэг Альфред Маннингсын “Гал шар гүнж нэртэй гүү” зураг Кристис дуудлага худалдаагаар 7 сая 848 мянган ам.доллароор зарагдсан. Маннингс нь гол төлөв уралдаж эсвэл авд оролцож байгаа морьд зурдаг байсан тул “хамгийн алдартай морь зурагч” гэдгээрээ алдаршсан нэгэн юм. Хурдан морины уралдааныг харуулсан түүний бүтэээлүүдийг АНУ-аас эхлээд Их Британи, Европын хамгийн баян цуглуулагчид худалдан авсан байдаг.
Америкийн “зэрлэг баруун”-ы амьдралыг магтан дуулагчдын нэг зураач, чимэглэгч Фредерик Ремингтон “Collier’s Weekly” сэтгүүлийн чимэглэлд зориулан зурсан “Цөлд амсхийх зуур” нэртэй бүтээл нь дуудлага худалдаагаар 2 сая 770 мянган доллароор зарагдсан байдаг. Ремингтон багаасаа хурдан морь сонирхдог, ан ав хийх дуртай хүн байсан тул бүтээлүүд гайхамшигтай бодит харагддаг онцлогтой байсан тул бие даасан уран бүтээл бус сэтгүүлийн нэг нүүрийг гоёх зорилгоор бүтээсэн энэхүү бүтээл ийм өндөр үнэ хүрчээ.
Макс Либерманы “Наран шарлагын газар дахь хоёр морьтон” нэртэй бүтээл 2 сая 500 мянган доллароор зарагдаж байв.
Хятадын модернист зураач Сүй Бэйхуны бүтээлүүд дэлхий даяар алдартай. Хүлэг морьд дүрсэлсэн түүний зургийг уран зураг сонирхогч, цуглуулагчид гар таталгүй өндөр үнээр худалдан авдаг. Жишээлбэл, түүний зурсан “Азаргыг бахдахуй” нэртэй бүтээл нь дуудлага худалдаагаар 2 сая 100 мянган долларын үнэд хүрч байв.
“Энэтхэгийн Пикассо” гэж нэрлэгдсэн Макбул Ф.Хусүйны “Үргэсэн морьд” бүтээл нь 1 сая 140 мянган доллароор зарагдсан юм.
Зөвхөн уран зураг гэлтгүй хүлэг морьдыг дүрсэлсэн уран баримал ч өндөр үнэ хүрдэг. Жишээлэхэд Польшийн уран барималч Эль Надельманы адууны хүрэл баримал 842 мянган доллароор зарагдсан нь үүний нэг жишээ.
Алдарт Пикассогийн “Хүлэгтэн ба хүлэг” нэртэй керамик баримал 9 мянга 702 доллароор зарагдаж байв. Ер нь Пикассогийн бүтээл болгон дуудлага худалдаагаар асар их үнэ хүрч зарагддаг.
Дашрамд сонирхуулахад дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр үнэ хүрч зарагдсан уран зураг Пабло Пикассогийн “Алжир эмэгтэй 0 хувилбар” нэртэй зураг юм. 2015 онд “Кристи” дуудлага худалдаагаар 179 сая 360 мянган ам.доллароор зарагдан дээд амжилт тогтоож байсан юм.
"Тод магнай" сэтгүүл

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

202.179.3.251
Чи тэнэг
Reply