“Three flames” ХХК-ийн захирал Т.Хонгорзул:Монголд анх удаа размертай олон төрөлт нэмнээг үйлдвэрлэсэн


Эрхэм уншигч та бүхний эчнээ танил “Three flames” ХХК-ийн захирал Т.Хонгорзултай уулзаж, уяачид, уралдаанч хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнүүдийнх нь талаар товч тодруулга авснаа хүргэе.
-Дахин уулзаж байгаадаа баяртай байна. Энэ удаа хурдан морины нэмнээ болон бусад хэрэгсэл, уралдаанч хүүхдийн хувцасны талаар тодруулахаар ирлээ. Хамтран ажиллаж байсан хүмүүс тань сэтгэл хангалуун байдаг юм билээ.
-Баярлалаа. Ний нуугүй хэлэхэд би морь малнаас их хол хүн. Энэ салбарт зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд эхлээд судалж мэдэх хэрэгтэй болсон. Тэгээд хурдан морины уралдаануудыг үзэж, уралдаанч хүүхдүүдээр маш их бахарсан. Монгол өв соёлоо тээж яваа тэр бяцхан хүүхдүүдийг хүйтэнд нь даруулахгүй, бороотойд норгохгүй тэгсэн хэр нь биед эвтэйхэн хувцас хэрэгтэй юм байна гэж бодоод унаач хүүхдүүдтэй ярилцсан. Ярилцах зуур хүмүүс баяр хүргээд бэлэг өгөхөөр нөгөөхийгөө хийх халаас хайгаад л... За тэгээд ямар ч байсан халаастай байх ёстой юм байна гэсэн эхний санаа төрсөн л дөө. Тэгээд ижил төрлийн бүтээгдэхүүнүүдийг сонирхтол загвараасаа эхлээд дутмаг санагдсан. Товчхондоо энэ салбар маш ихээр хоцрогдож байгаа юм шиг санагдсанаа нуугаад яахав. Тэгээд л уралдаанч хүүхдийн өвөл зуны хувцаснаас эхлээд хурдан морины бүх төрлийн нэмнээг үйлдвэрлэхээр шийдсэн юм. Манайх хамгийн анхны размертай нэмнээг хийж зах зээлд нэвтрүүлсэн.
- Размертай...?
-Тийм. Хүний хувцас өндөр нам, биеийн жинд нь тохирсон стандарт размертай байдаг шиг морины нэмнээ ч ялгаагүй нас насанд нь зориулагдсан хэмжээтэй байх ёстой гэж үзсэн юм. Нэлээдгүй хугацаанд судалгаа хийгээд гаргасан загвараараа нэг нэмнээ хийгээд Өлзийт хороололд очиж моринд нөмрүүлж үздэг. Хүмүүстэй нь зөвлөдөг. Ингэж хэд хэдэн удаа туршсаны эцэст загвар материалаа тодорхойлсон. Манай нэмнээнүүд гоёлын, бэлэг дурсгалын, борооны, нарны, хөлсний гэх мэтчилэн нэлээд олон төрөл. Өвлийнх нэмнээ гэхэд л агаар солилцдог хэрнээ чийгтэж цан цохихгүй. Тэгээд дээр нь нас болгонд зориулагдсан размертай. Бид дан ганц нэмнээ гэлтгүй хурдан моринд зориулсан элгэвч, хүзүүвч, зоовчийг өнгөний өргөн сонголттойгоор үйлдвэрлэж байгаа.
-Сүүлний шуулт, магнайвч хүртэл хийдэг юм билээ?
-Тиймээ. Сүүлний шуулт, медаль зүүдэг магнайвч зэргийг мөн үйлдвэрлэдэг. Өнөө жил бид гоёлын нэмнээнийхээ загварыг өөрчлөхөөр шийдсэн. Яагаад гэхээр одоогийн бидний хэрэглэж байгаа нэмнээ түрүүлж, айрагдсан бахархалт хүлгүүдийн маань хамаг үзэсгэлэнтэй, сайхан чанаруудыг нь хаачихдаг дутагдалтай учраас түүнийг нь засахаар шийдсэн. Загвар нь батлагдчихсан. Тун удахгүй шинэ загварын гоёлын нэмнээнүүд худалдаанд гарах байхаа.
-Уралдаанч хүүхдийн хувцсыг тань харсан. Хамаагүй биетэй юм билээ?
-Баяр наадам зохион байгуулах комиссын захиалгаар АХ-ын 95 жилийн ой улсын баяр наадамд түрүүлж айрагдсан морьдын нэмнээ, уралдаанч хүүхдүүдийн хувцсыг манай компани үйлдвэрлэсэн. Бидэнд санал тавьж хамтран ажилласан зохион байгуулах комиссын гишүүн дараа нь над руу яриад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж “Ерөнхийлөгч уралдаанч хүүхдүүдэд бэлэг гардуулах болгондоо ямар гоё хувцастай хүүхдүүд вэ?” гэж хэлснийг уламжилсан. Бид уралдаанч хүүхдийн хувцсыг хийхээсээ өмнө бусад бүтээгдэхүүнийхээ нэгэн адил тодорхой тандалт судалгаа явуулсан. Морь унахаар их хэмжээний хөлс ялгардаг, заримдаа тэр нь арьсыг нь түлж гэмтээх ч тохиолдол байдаг гэнэ. Үүнийг тооцож үзсэн. Мөн бороо, салхи гэх мэт байгалийн хүчин зүйлүүдийн нөлөөг тооцож, сэмрэлт агшилт багатай, сайн чанарын материал байх нь зүйтэй гэж үзсэн юм. Дээр нь спорт учраас хүүхдүүдийн ханцуй нь 180 градус нээгддэг, өмдний суудал нь моринд мордох, буухад тээргүй байхаар тооцоолж, үндэсний уламжлалт шинж чанарыг тусгахыг эрмэлзсэн. Өвлийн хувцасны тухайд нано дотортой, маш хөнгөн, угааж цэвэрлэхэд хялбар, дээр нь ямар нэг эрсдэл гарлаа гэхэд төвөггүй танигдахаар тод өнгөтэй байх нь зүйтэй хэмээн үзсэн.
-Хадлан загварын дээл, аяны хөнжил, ангийн хувцас хэрэгсэл гээд Flames-ийн бүтээгдэхүүнүүд эрэлт ихтэй байна лээ. Манай редакци руу хүртэл холбогдож лавласан. Өргөн сонголттой чөлөөт зах зээлд ийн байр сууриа бэхжүүлэх бас ч амаргүй байх шүү. Та бүхэнд баяр хүргэе?
-Бид ганцхан Flames гээд онцгойрох гээд байгаа юм биш. Ер нь монгол хүн чадна гэдгийг л харуулахыг зорьсон.Түүндээ хүрч чадаж байгаадаа баяртай байдаг. Flames брэндийн бүтээгдэхүүнүүд зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж хэрэглэгчдийн талархлыг хүлээж буй нь бахархууштай. Энэ бол монголчууд бие биенийгээ дэмжиж байгаагийн бас нэгэн жишээ юм. Анхны бүтээгдэхүүн дээрээ логогоо тавихад зарим нэг нь тавихгүй байж болох уу гэж асуудаг байсан бол одоо өөр газар нь ахиад тавьж болохуу гэж асуудаг болж. Энэ бол үндэсний үйлдвэрлэл гэхээр чанар муутай, биед суултгүй, эдэлгээгүй байдаг гэсэн таагүй ташаа ойлголтыг үгүйсгэж чадсаны баталгаа. Энэ бол манай компанийн үндэсний үйлдвэрлэлдээ оруулж буй том хөрөнгө оруулалт.
-Санал нэг байна. Flames-ийн дараагийн зорилго юу вэ?
-Монгол брэндийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх. Үүний төлөө хичээж ажиллах болноо.
-Ойрхон санагдаж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
-За баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна