Аймгийн Алдарт уяач Г.Оюунбаатар: Хэнтийн хурдан хурц гэсэн азаргануудын бараг бүгдийнх нь үр төлөөс авсан
А.Тэлмэн 2017 оны 4-р сарын 12 -нд
Хэнтий аймгийн Хур тосгоны аймгийн Алдарт уяач Г.Оюунбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан хүлэгтэй холбогдсон түүхээс ярилцлагаа эхэлье?
-1972 онд илгээлтээр хөдөө гараад 1973 оноос хойш эхлэн морь уясан. Цэргийн гурван жилийг л эс тооцвол өнөөдрийг хүртэл адууны дэргэдээс холдсонгүй дээ.Хамгийн анх өөрийн адууны зээрд үрээгээ уяж Биндэр сумын наадамд дөрвөөр давхиулж байлаа. Түүнээс хойш хурдан тууртын буянаар айраг, түрүү өнжсөнгүй ээ. Аймаг, сумын наадамд алинд нь ч айрагдуулчихаад л байдаг юм.
-Уулзсан уяачдын маань нэлээд нь удам дамжсан уяачид байна. Танайханд морь мал уядаг улс олон байв уу?
-Манай ээжийн талынхан сайн уяачид л даа. Нагац ах Гомбо гэж их хурдтай хүн байлаа. Хээр адуугаар их сайхан наадаж байсан. Одоо хүү Алтангэрэл нь залгаад морь уяж байна.
-Ахын адуунаас мэдээж авсан байх?
-Авалгүй яахав. Би ер нь Хэнтийн аль хурдан хурц гэсэн азаргануудын үр төлийг бараг бүгдийг авсан шүү.Галшараас Донойн Цэгмид, Нүхийн Дугаржав, Баянхутагаас Цэрэндорж, Сангийн аж ахуйн “Салтаа” Сэдэд зэрэг хүмүүсээс адуу авсан. Сэдэд гэдэг хүн чинь ухаа халзан адуутай.Улсын наадамд дөрөвт хурдалж байсан гэдэг байхаа.
-Алдартын нэрийн хуудас болсон хурдан хүлгүүдийнхээ талаар хуучлаач?
-Аймгийн наадмаас анхны айраг, түрүүг авчирсан хээр азарганыхаа тухай эхлээд яръя даа. Манай Биндэрийн Хуузын Рэнцэн гэж хүний адуу байгаа юм. Тэднийхээс авсан гүүний гэдсэнд ирсэн унага. Шүдлэндээ Биндэр сум болон аймгийн 70 жилийн, хязааландаа Бэрхийн 40 жилийн ойд тус тус түрүүлсэн. Тэгээд соёолон азарга адуундаа явж байгаад л хөлгүй болчихсон юм. Залуучууд л уургалж байгаад эвгүй татчихсан байх гэж санадаг. Далан дээгүүрээ айхтар гэмтээд засал аваагүй юм. Тэгээд дахиж уралдаагүй дээ. Харин үр төлүүд нь сайхан давхиж байгаа. Биндэрийн Батхишиг гэдэг хүүд азарга, морь хоёр бий. Азарга нь шүдлэндээ аймагт түрүүлсэн. Морь нь хойд талын хэдэн суманд олон түрүүлж, айрагдсан гэнэ лээ. Сүхбаатарт бас нэг хээр үрээ бий. Хурдан л байгаа дуулддаг юм. Хээр азарганаас гадна сайн давхисан адуу гэвэл ягаан морь байна. Насны хувьд хээртэйгээ ойролцоо л доо. Би Бэрхийн 40 жилийн ойгоор нэгийг нь түрүүлгэж, нөгөөг нь аман хүзүүдүүлж байсан юм. Ягаан морь 17-18 медальтай. Удам угшлын тухайд эх тал нь Нүхийн Дугаржав гуайн адууны том хул гүү. Тэр хул гүү надад олон хурдан адуу гаргаж өгсөөн. Харин эцэг нь Цэндийн Чулуунбаатарын улаан азарга байгаа юм. Ягаан морины дүү ягаан халзан үрээ аймгийн наадамд бас айрагдаж байсан. Ер нь тэр улаан азарганы төлүүд хурдан л даа.
-Аймгийн наадмаас хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Аймгийн 70 жилээр хээр азаргаа шүдлэнд нь түрүүлгээд, 1995 онд соёолон, 1996 онд шүдлэн үрээ айрагдуулж байсан. Дээр нь аймгийн бүсийн наадмуудаас ганц нэг айраг авсаан авсан. Норовлин, Дадал, Батширээт, Өмнөдэлгэр зэрэг хойд талын сумдын тэгш ойн баяр наадмаас айраг, түрүү алддаггүй.
-Тэгвэл улс, бүсийн наадмуудад оролцож байв уу?
-Оролцож байсан. Гэхдээ айхтар сайн давхиулаагүй ээ.Багануурт бага Хэнтийн бүсийн хаврын уралдаанд нэг удаа очсон. 1998 оны улсын наадамд очиж соёолон, хязаалангаа арав гаргаж давхиулсан. Ах дүү хоёр адуу л даа. Бас нэг шүдлэн 29-д давхисан юм байна. Түүнээс хойш дахиж очоогүй.
-Танай аймгийн уяачид сүүлийн хоёр гурван жилээс л адуу тэжээдэг болсон гэж байна лээ. Харин танай энэ хавийнхан нэлээд эртнээс тэжээсэн байх?
-Бидний үед дан байгалиараа уралдаж байлаа. Тэжээл гэдгийн чинь учрыг олохгүй нэг хэсэг мунгинасаан. Заримдаа ихдүүлчихээд, заримдаа багадуулчихаад... Харин ойрын хоёр, гурван жилээс л бага зэрэг гадарлахтайгаа болж байна.Сүүлийн үеийн уяаны арга барил, хэрэглэж байгаа тэжээл будаа зэрэг нь өөр болжээ. Мань мэт нь жаахан хоцрогдоод л байх шиг байна шүү. Ер нь ч тэгээд манай өвөг дээдэс тэжээлээр морь уралдуулж байгаагүй дээ.
-Хамгийн сайхан наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-Аймгийнхаа 70 жилийн ойд шүдлэн түрүүлгэх сайхан байсан. Бидний үед чинь гадагшаа гарч уралдахыг зөвшөөрдөггүй байсан шүү дээ. Наадам нь ч хэмжээ дамжаатай байлаа. Өвлийн уралдаан ховор. Хийсэн ч зөвшөөрөлгүй наадам хийлээ гэдэг. Хаврын цагт Майн баяраар морь уралдана. Одоо бол уралдаан нь ч олон болж. Адуу нь ч хурдан болсон байна. Ер нь ажиглаад байхад шинэ монгол адуу давамгайлах хандлагатай болж байгаа юм биш үү. Манай нэг хүү, хүргэн хоёр морь уядаг юм. Залуучуудын уяа бидний үеийнхээс өөр болохоор заримдаа санал зөрөлдөж л байх юм. Гэхдээ хүүхдүүд алдаж оноод уяад л байна аа.
-Ярилцсанд баярлалаа.Таныг танай үр хүүхдүүдийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна