Уяач О.Доржсүх: Би бол удам залгасан уяач
А.Тэлмэн
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат, уяач О.Доржсүхтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Танай удамд уяачид олон байна уу?
-Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул хүн. Манай Дундговийнхон чинь адуу мал сайтай улс. Нэгэн үе улсын наадамд амжилттай наадаж, нутаг орныхоо нэрийг гаргаж байлаа. Өнөө жил ч ялгаагүй сайхан л наадлаа шүү дээ. Би бол удам залгасан уяач. Миний аав уяач хүн байлаа. Даанч тэр үед уяачийн хөдөлмөрийг одоо шиг үнэлдэггүй байсан юм болов уу. Бас миний ах сумын Алдарт уяач Бямбасүрэн гэж хүн одоо Эрдэнэдалай сумандаа амьдарч байна.
-Аав тань ямар удам угшлын адуугаар нааддаг байв?
- Биднээс өмнөхийг сайн мэдэхгүй байна. Нэг хурдан хонгор морь байсан тухай ярьдаг юм. Миний мэдэж байгаагаар аавд Нарийн зээрд гэж нэг улаан зээрд азарга байсан. Тэр азаргыг би унаж, сумын наадамд айрагдуулаад баярын бичиг, үнэмлэх авч байлаа. Одоо би унаган адуугаа үржүүлэхийн сацуу цус сэлбэж гаднаас ч авч байна. Анх нутгийнхаа Дондов гэж айлын хурдан цавьдар азарганы төл зээрд азаргыг авсан юм. Энэ цавьдар азарганы үр удмыг манай нутгийнхан Дондов адуу гэхээр андахгүй ээ. Манайх тэндээс угшилсан адуутай айл.
-Та энэ нутгийн хүн болоод удаж байна уу?
-Би Шивээговь суманд 2010 онд шилжиж ирсэн.
-Хэзээнээс морь уяж байгаа юм бэ?
-Нутагтаа адуу малтай, морь уядаг л байлаа. Гэхдээ айраг түрүүгээр хурдлуулж шалиагүй ээ. Бага сага наадмын л амжилттай. Харин 2000 онд сургуулийн 80 жилийн ойгоор хүрэн даага аман хүзүүдүүлсэн нь анхны айраг байгаа юм. Тэрнээс хойш нутагтаа хоёр, гурван морь айрагдуулаад энд ирсэн.
-Энд ирээд хаагуур наадав?
-Хүн мал шинэ нутагт дасах гээд хэсэг хугацаа өнгөрлөө. Саяхнаас л дахин морио уяж байна. Манай дүү Баттогтох надад нэг хонгор морь бэлэглэсэн юм. Тэгээд хонгор мориороо энэ жил том жижиг наадмаас арваад айраг авлаа. Дундговь аймгийн Баянжаргалан сумын 90 жилийн ойд аман хүзүүдүүлж, Боржигон наадамд зургаад давхисан. Дараа нь Даланжаргалан сумын наадамд дөрөвлөөд, уурхайн 25 жилийн ойд аман хүзүүдэн, хоёр ч овооны наадамд айрагдлаа. Залгаад Цагаандэлгэр сумын багийн “Алтан намар” өдөрлөгт айрагдсан. Хонгор мориноос гадна ганц нэг шүдлэн бага сага наадмуудад мордуулсан. Эндээс Зүүнтээгээс Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас авчирсан нэг хүрэн бор даага бий. Одоо шүдлэн болсон. Бас Эрдэнэдалай сумаас авчирсан нэг зээрд шүдлэн байна.
-Энэ хавьдаа л уралдаад байна уу?
-Тиймээ. Энд ирээд тав зургаан жил болохдоо гадагшаа гарч уралдсангүй. Баянжаргалан сумын 90 жилийн ойд очиж хонгор морио аман хүзүүдүүлсэн. Тэгэхэд 100-гаад соёолон уралдсан гэсэн байх шүү. Тэгээд Чойрын наадамд нэг удаа очсон. Одоохондоо ажил төрөл амжихгүй болохоор зорьж хол явахгүй байна. Зав зайтай бол уяач, морь хоёр дов үзэж байсан нь дээр л дээ.
-Та бол хоёр дахь үеийн уяач. Гурав дахь үеийн уяачаа бэлтгэж байна уу?
-Хүүхдүүд ажил төрөлтэй болохоор морь малны ажилд туслахаасаа туслахгүй нь их байна. Бага хүү маань л одоо гар хөлийн үзүүрт гүйх юм. Уг нь ч манай хөвгүүд багадаа хурдан морь унаж өссөн болохоор бүгдээрээ адуу маланд элэгтэй улс л даа. Яарах юу байхав. Хойшдоо залгаад морь уяна байхаа л гэж боддог юм.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна