Сумын сайн малчин Д.Батмөнх: Хязаалан үрээ сумандаа гуравлуулж анхны айргаа амсаж байлаа

2017 оны 2-р сарын 15 -нд

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул, сумын сайн малчин Д.Батмөнхтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэдэн онд сумын сайн малчин болж байсан бэ? Таван хошуу малаа бүгдийг нь маллаж байна уу?
-2012 онд таван төрлөөр малаа сайн өсгөж, сумынхаа сайн малчин болж байлаа. Түүнээс хойш энэ амжилтаа ахиулахын төлөө хичээн ажиллаж байна. Ноднин хонь, ямаа голдуу 900 гаруй толгой мал тоолууллаа. Үүнд адуу 100 гаруй бий. Жилдээ дөчөөд унага, 400-500-гаад хурга ишиг, 30-аад тугал бойжуулдаг юм. Харин тэмээний хувьд сүүлийн хэдэн жил цөөрөөд байгаа нь тун харамсалтай. Тэмээг ачилга уналганд л голдуу хэрэглэдэг байснаа больсон болохоор өсгөхгүй байх шиг байна. Уг нь төр засгаас дэмжээд нэг ботгонд 50 мянган төгрөг өгөхөөр болсон ч үр дүн нь харагдахгүй л байх шиг байх юм.
-Адууныхаа тоо толгойг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?
-Анхааралгүй яахав. Адууныхаа чанарыг сайжруулахын тулд гаднаас хурдан удмын үрээ, байдас нэлээн цуглуулаад байгаа шүү. Сүүлийн үед манай Баян-Овоогийнхон шинэ монгол адуугаар адууныхаа цусыг сэлбээд л байна. Би ч гэсэн олны жишгийг дагаад сэлбэнэ дээ. Одоо ч шинэ цагийн адуу, тэжээл гэдэг үг шинэ содон зүйл байхаа больж байх шигээ. Миний хувьд хүн амьтнаас асууж сураад сүүлийн нэг, хоёр жил тэжээж үзлээ. Ногоон бордоо, хивэг, овъёосыг түлхүү хэрэглэж байгаа юм. Харж байхнээ цагаан өвсний адууг бодвол тамир тэнхээ арай л илүү байдаг бололтой.
-Хэзээнээс хурдан морины уяа сойлго тааруулж байгаа вэ?
-Би чинь удам залгасан уяач. Миний аав адуучин, аймгийн Алдарт уяач хүн явлаа. Насаараа хурдан тууртын дэл сүүл боосон аав минь 77 хүрч бурхан болсон. Хэнтий аймгийн Салтаа Сэдэд гуайн адуунаас манай нутгийн өвгөн хонгор халзан үрээ, хүрэн халзан үрээ авчирсан юм гэнэ лээ. Харин аав хонгор халзан үрээг нь авч азарга тавьсан нь манай адууны нэг хэсэг болсон юм. Энэ азарга өөрөө хурдан байгаад зогсохгүй төлүүд нь ч сайн давхисан. Хонгор халзан сумандаа яг л айргийн таваар ордог байсан сонин түүх бий. Нэг л удаа гуравласан байдаг юм. Үүнээс үүдээд Тавын халзан нэртэй болж байлаа. Ийнхүү хурдан тууртын уяа сойлго тааруулах аавыгаа дагаж хойно, урд нь гүйсээр моринд орсон хүн дээ, би.
-Хонгор азарга яагаад дандаа л тавлачихдаг байсан юм болоо?
-Тэр үед Цэнджавын хээр, Жигжидийн хүрэн, Батзандангийн саарал гээд сум орондоо нэртэй хурдан хүлгүүд байж. Аргагүй хурдан адуунууд байсан шиг байгаа юм. Би бага байсан болохоор сайн мэдэхгүй. Ямартаа ч тэр халзан азарганы төл хонгор морь хязааландаа суманд км хэртэй хол түрүүлж байсан гэнэ лээ. Бас 1987 онд Бэрхийн авто баазын ойгоор аман хүзүүдэж байсан. Сүүлд би 11-12 нас хүрээд аавынхаа хонгор морь, ухаа халзан азарга, хоёр хүрэн азаргыг нь унаж уралддаг байлаа. Гэхдээ аав маань нэгдэл нийгмийн үед нэгдлийн мал хариуцдаг байсан болохоор сумандаа л одтой сайхан наадчихдаг байв.
-Таны хувьд уяачийн гараагаа хэзээнээс эхэлсэн бэ?
-Би есдүгээр ангиа төгсөөд л мал дээр гарсан. Тэр үед аав маань дэргэд байсан болохоор алдахад түшиж, оноход урмын сайхан үгээрээ мялаадаг байлаа. Ингээд 1995 оноос бие даан морь уях болж, түүнээс хоёр жилийн дараа хязаалан үрээ сумандаа гуравлуулж анхны айргаа амсах нь тэр. Тэгэхэд аав маань “миний хүү болж байна. Хойч үедээ илүү сайн уяарай” гэж захиад, надаас дутахааргүй их баярлаж билээ.
-Түүнээс хойш хичнээн айраг түрүүтэй болоод байна вэ?
-2001 онд хүрэн азаргаа айргийн таваар хурдлуулснаас хойш хэсэг хугацаанд айраг түрүү тасарсан нь бий. Харин хоёр, гурван жилийн өмнөөс уясан морьд ганц нэг айрагдаж эхлээд байгаа нь урам нэмээд байгаа. Гэхдээ сүүлийн үед л уралдаан олон болчихоод байгаа болохоос биш зундаа ганц нааддаг байлаа шүү дээ. Ноднин сумын 90 жилээр дааганаас бусад насыг уяж мордуулаад хээр морио тавлууллаа. Үүний урд жил бас тавлуулаад байсан юм. 90 жилээр азарга арван хэдээр, шүдлэн наймаар ирсэн. Насныхаа залууд сумаасаа гарч аймаг, бүсэд гарч морьдоо уралдахын тулд хичээгээд л явна.
-Залуу уяачийн уяаны ажилд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
12 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
13 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
14 цагийн өмнө Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрүүлсэн шүү
-
14 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
15 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
17 цагийн өмнө АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
18 цагийн өмнө МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
21 цагийн өмнө Фото - Азаргаа мордуулав
-
21 цагийн өмнө 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Өчигдөр, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Өчигдөр, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
-
17 цагийн өмнө АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
21 цагийн өмнө 153 азарга бүртгүүлжээ
-
18 цагийн өмнө МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
13 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
21 цагийн өмнө Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
12 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
14 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
15 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
14 цагийн өмнө Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрүүлсэн шүү
Сэтгэгдэл бичигдээгүй байна