Залуу малчдаа дэмжих аяныг орон даяар хэрэгжүүлнэ
А.Тэлмэн
Морьтон түмний үр сад, залгамж халаа болсон залуу уяачдаа дэмжих, монгол адууны удам, генийг хадгалан авч үлдэх зорилготойгоор өнгөрсөн оны 10-р сард үүсгэн байгуулагдсан ММСЗУХ 2017 онд хийгдэх ажлынхаа төлөвлөгөөг гаргасан тухай бид өмнөх дугаартаа дуулгасан. Нийт нутгаар цаг агаар хүйтэрч, 70 хувьд цасан бүрхүүл тогтон олон суманд өвөлжилт хүндрээд байгаатай холбогдуулан ММСЗУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Гантулга “Залуу малчдад туслах аян”-ыг санаачлан орон даяар хэрэгжүүлэхээр болжээ. Даяаршиж буй нийгэмд Монгол ахуй соёлоо тээн, эх нутагтаа эзэн болж буй малчин залуусаа дэмжих аянд поп опера “Увертюра” хамтлагийн залуус ч нэгдэхээ илэрхийлж, 1-р сарын 31-нд бөхийн өргөөнд “Монгол минь” цомгийн нээлт хандивын тоглолтыг зохион байгуулахаар болжээ. 20,000 төгрөгийн үнэтэй тасалбар бүрийг тус хамтлагийн “Монгол минь...” шинэ цомог дагалдах бөгөөд тоглолтын ашгийг залуу малчдад туслахад зориулах аж. Түүнчлэн “Увертюра” хамтлагийн “Монгол минь...” цомгийн нээлтэнд зориулсан энэхүү тоглолт хоёрдугаар сарын 9-нөөс эхлэн зүүн бүсийн найман аймаг, нэг дүүрэг, баруун бүсийн 13 аймагт тоглогдож, олсон орлогоор нь мал худалдан авч залуу малчин гэр бүлд хандивлахаар төлөвлөжээ. 21 аймаг тус бүрт судалгаа явуулж тус бүр нэг өрх айлыг сонгон багадаа 50 тооны бог мал бэлэглэхээр төлөвлөж байгаа хэмээн ММСЗУХ-ны ажлын албанаас мэдэгдлээ.
Тус холбооны 2017 оны ажлын төлөвлөгөөнд урьдчилан тусгагдаагүй энэхүү аян нь нүүдэлчин ахуйн соёлын гол эзэд болсон малчид, тэр дундаа залуу малчдаа зорилго агуулж буй бөгөөд “сүүлийн жилүүдэд дараалан болсон ган, зуд болон нийгмийн бусад хүчин зүйлээс шалтгаалж малгүй болсон залуу малчдаа дэмжих, амьдралыг нь дээшлүүлж, зах зээлд өрсөлдөх чадвартай болгох зорилготой.Бид зүгээр нэг таарсан айлаа сонгочихгүй. Нутаг орондоо нэр хүндтэй зөв амьдрах гэж зүтгэж байгаа хэрнээ амьдралын боломж тааруу, тусламж хэрэгтэй байгаа гэр бүлийг сонгож, тус аймгийн нэг айлаас нь хонио худалдаж аваад, малгүй айлдаа хандивлахаар төлөвлөж байна” хэмээн ММСЗУХ-ны ажлын албаны мэргэжилтэн тайлбарласан. Монгол малчдаа дэмжиж, монгол ахуй соёлоо дээдэлсэн залуустаа амжилт хүсье.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна