Туулгын зохистой хэрэглээ буюу хар гэдсийг хэрхэн авах вэ?
А.Тэлмэн
Эрхэм уяачид та бүхнийхээ энэ өдрийн амгаланг айлтгая. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан хүргэдэг “Эмч зөвлөж байна” булангийнхаа ээлжит дугаараар уулзаж байгаадаа баяртай байна. Энэ удаа та бүхэндээ адууны гэдэс солих буюу туулгалтыг хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар зөвлөхөөр шийдлээ.
Хамгийн эхлээд туулгалтын талаар ярилцъя. Туулгалт гэдэг бол паразитын эсрэг үйлчилгээтэй эмийн бодис юм. Өөрөөр хэлбэл адууны гэдсэнд шимэгчлэн амьдарч байгаа цагаан хорхой болон түүний өндөг, авгалдайг үхүүлж малыг дотуур шимэгч хорхойноос ангижруулах үйлчилгээтэй эмийн бодис учраас зөв зохистой хэрэглээг эрхэмлэх нь зүйтэй. Харин манай ихэнх уяачид туулгаар адууныхаа гэдсийг солино гэж ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ туулга нь паразитын эсрэг бэлдмэл тул адууны биенд байгаа өвсний хог, хаягдал, хуучин хомоол, шороо зэргийг гадагшлуулахгүй. Өөрөөр хэлбэл уяач та хар гэдэс буюу хомоолыг авах зорилгоор туулга хэрэглэж байгаа бол үр дүнд хүрэхгүй. Харин ч ойрхон давтамжтай өгснөөс болж адуунд сөрөг үр дагаврууд бий болох эрсдэлтэй юм. Туулгыг адуунд улиралд нэг удаа уулгаж шимэгчдээс нь ангижруулан тарга, тэвээрэг авахуулж жилийн дөрвөн улиралд тарга хүчийг нь тогтоон барих хэрэгтэй. Мөн туулгыг зөв зохистой хэрэглэснээр өвс, тэжээл боловсруулах үйл ажиллагаа идэвхжиж, ходоод гэдэсний үрэвсэл болон ямар нэг эмгэг үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлж чаддаг. Харин зохистой бус хэрэглээнээс болж /туулгыг тогтмол хэрэглэснээр/ гэдсэн дэх ашигтай бактерууд устаж хоол боловсруулах эрхтэн системийн үйл ажиллагаа доголдох магадлалтай. Манай уяачид туулгын тунг хэтрүүлж өгөх нь элбэг. Зүй нь туулгын найрлаган дахь бодисуудаас шалтгаалаад адууны амьдын жинд тохируулан хэрэглэх ёстой. Өөрөөр хэлбэл 100 кг амьдын жинд 10 гр байхаар тооцон тунг тохируулах хэрэгтэй. Орон нутгаар явж байхад туулгын тунг хэтрүүлж өгснөөс болоод уяж байсан морьд уралдах боломжгүй болсонтой цөөнгүй таарч байсан. Тиймээс эрхэм уяачид та бүхэн цаашдаа туулгыг зөв зохистой хэрэглэж хэвшээрэй.
Уяачид туулгыг хар гэдэс авах зорилгоор түлхүү хэрэглэдэг тухай дээр дурдсан. Тиймээс хар гэдсийг ямар эм бэлдмэл хэрэглэж авч болох талаар одоо зөвлөе.
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, хоол тэжээлийн үлдэгдлийг гадагшлуулах үйлчилгээтэй эмийн болон тэжээлийн бодисуудыг морин спорт хөгжсөн улс орнууд өргөнөөр хэрэглэж хэвшжээ. Үүний нэг нь минерал ойл хэмээх тос юм. Энэхүү тосыг өдрийн 60 мл-ээр тооцон 3-7 хоног өгнө. Минерал ойл нь адууны биед байгаа гадны биет, шороо, хуучин хомоол, өвсний хог хаягдлуудыг гадагшлуулна. Аль улсад үйлдвэрлэгдсэнээсээ хамаараад нэрний хувьд өөр өөр байх хэдий ч Монгол улсад худалдаалагдаж байгаа нь “Минерал ойл”, “Парапин ойл” гэсэн шошготой. Хар гэдэс авах зорилгоор манай улсад түгээмэл хэрэглэгддэг дараагийн бүтээгдэхүүн бол “Milk of Magnesia” юм. Магнизм бол гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг бол сүү нь гэдэс дотрыг цэвэрлэх үйлчилгээтэй. Өөрөөр хэлбэл энэ бүтээгдэхүүн нь хавсарсан үйлчилгээтэй бэлдмэл юм. Үүнийг мөн л 3-7 хоногийн туршид хэрэглэнэ. Харин “Минерал ойл фоспад”-ыг малын эмчийн заавраар хэрэглэх нь зүйтэй. Учир нь хамраар дамжуулан адууны ходоодонд гуурс тавихад мэргэжлийн эмчийн тусламж хэрэгтэй. Энэхүү бүтээгдэхүүн нь үйлчилгээ түргэн. Хэрэглэснээс хойш 1-2 цагийн хооронд хүчтэй базлах шинж тэмдэг илэрч гэдсэнд байгаа гадны биетүүдийг бүрэн гадагшлуулдаг. Мөн хар гэдэс үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэжээж буй адуундаа тогтмол уулгадаг тосон бэлдмэл гэж бий. Үүнийг өдөр бүр тэжээлэнд нь хольж өгнө. Тэжээлтэй хамт хоол боловсруулах эрхтэнд нэвтэрсэн тосон бэлдмэл адууны гэдэсний ханыг тослож гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж байдаг. Жүчээнд тэжээгдэж байгаа адуу өдөрт их хэмжээний хог хаягдлыг идэж байдгийг уяачид анзаардаггүй байж мэднэ. Тиймээс омега 3, омега 6, омега 9 агуулсан энэхүү тосон бэлдмэлийг тогтмол хэрэглэж хэвшснээр хар гэдэсний тухай ойлголтыг мартах боломжтой. Ингээд та бүхэндээ дээр дурдсан бүтээгдэхүүнүүдийнхээ зургийг хүргэе.
“Жонон” мал эмнэлгийн их эмч М.Мөнхбаатар
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

66.181.161.16
Саин
Reply