Аймгийн Алдарт уяач У.Цэрэнсамбуу: Би эхийн сав, эцгийн удмыг харж адуугаа сонгодог


Хэнтий аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач У.Цэрэнсамбуу гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Алдартын уяачийн түүх хэзээнээс эхэлж байна вэ?
-Би 1940 оны хүн. Анх ардын аж ахуйтан явлаа. Дараа нь нэгдлийн гишүүн, малчин гээд үндсэндээ гурван янзын амьдрал үзсэн гэх үү дээ. 1956-57 онд ардын аж ахуйтан гэж яваад 17-той нэгдэлд орж 35 жил ажиллалаа. Дараа нь хувьчлалаар малтай болж, 2006 онд мянгат малчин болсон. Түүнээс жилийн дараа аймгийн Алдарт уяач цолыг авлаа. 2012 онд сумын 90 жилийн ойгоор Алтангадас одонгоор шагнуулсан юм байна. Анх нэгдлийн үхрийг сайн малласан гэж аймгийн аварга малчин болж, хувьчлалын дараа “Энх сүрэгтэн” аварга болж байлаа. Ямартаа ч сэтгэл зүрхнээсээ хичээнгүйлэн ажилласан зүтгэлийг минь төр засаг, түмэн олон үнэлдэгт баярлаж явдаг. Таны асууснаар морьтой холбогдсон түүх гэвэл жараад оны дундаас эхэлдэг юм. 23, 24 настайдаа нутгийнхаа уяачдыг дагаж явсаар хорхойсох болж билээ. Цэрэг Дамдинсүрэн гуай, аймгийн Алдарт уяач Лувсанчүлтэмийн Сүрэн гуай нар бол надад үлгэр дуурайлал болсон дээд үеийнхэн. 1962 онд Эрээнцавд 300-400 агт тууж яваад буцахдаа агтнаас хонгор гүү авчирдаг юм. Түүнээс хүрэн унага гарч, улмаар анхны айраг цагаагаа амсаж байлаа. Хүрэн унага даагандаа аймагт наймд давхиж, шүдлэн, хязаалан сумандаа аман хүзүүдээд, соёолон түрүүлсэн нь миний анхны амжилт.
-Ямар удам угшилтай адуу вэ?
-Сарьсан Жигээ адууны эцэгтэй хонгор азарганы үр. Харин эх нь Баянхутагийн баян Самданпунцагийн адууны гүү байсан юм. Харин шүдлэн хүрэн үрээ аймагт түрүүлгэснээс хойш миний аймгийн амжилт эхэлсэн. Энэ хүрэн дааганы эцэг хонгор азарга суманд хоёр айрагдаж байсан Жигээ адуу байлаа.
-Аймаг, сумын хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Аймгийн наадмаас нэг түрүү, таван айрагтай. 1970 оноос хойш аймагт соёолон тавлуулж, 70 жилээр дахин соёолон оруулж, 1997 онд соёолон, хязаалан айрагдуулж, нэг даага тавлуулж таван айрагтай болсон юм. Тэр жил ийнхүү аймагт гурван айрагтай наадсан нь миний том амжилтын нэг. Харин сумын наадмаас 20-30 айраг, түрүүтэй. Энд хар морь гэхэд суманд гурав, дөрөв айрагдсан хурдан буян байлаа. Бас нэг ухаа зээрд морь шүдлэндээ айрагдаж, бүдүүн болоод дахин нэг орлоо. Цавьдар азарга аймагт соёолон айрагдчихаад, суманд дахиад айргаар давхисан. Хүрэн морь 1994, 95 онд суманд хоёр удаа аман хүзүүдсэн. Дандаа л Жигээ, Жийпэгээс гадна манай Хэнтий аймгийн Донир, Ононмөр адуунууд байгаа юм. Одоо ч өөрөө уяж чадахаа болилоо. Манайх 16-тай ачтай. Эднээс маань уяаны ажлыг нь маань үргэлжлүүлэх биз ээ. Юутай ч ирээдүй бий гэж найдаж байгаа болохоор сэтгэл өег байна.
-Та адууныхаа цусыг сайжруулахаар адуу их цуглуулав уу?
-Бид сум дотроо бие биенээсээ адуугаа аваад л сольчихдог. Тэрний хүчинд аймаг, суманд ордог хурдан адуу төрж л байсан. Би буруу хийгээгүй байх гэж санаад байгаа юм. Эхийн сав, эцгийн удмыг харж адуугаа сонгодог доо, би. Энэ маань ч амжилт олсон гэж боддог.
-Таны дээдчүүл морь мал уяж байв уу?
-Үгүй ээ. Би чинь гурван ээжийн дунд эрхэлж өссөн хүн. Уртнасан гэж эмээгээрээ овоглодог юм. Эмээгийн ээж Дуламжав гэж Мөрөн суманд хамгийн өндөр насалсан хүн. 100 хүрсэн буурай байлаа. Тэгэхэд дундах ээж Уртнасан маань 60 хэдтэй, миний ээж 40-өөд настай байсан. Бас л ховор тохиох тохиол шүү.
-Ахмадын сургаал алт гэдэг дээ. Манай уншигч залууст зөвлөгөө өгөөч гэвэл та юуг онцлох вэ?
-Таалагдахгүй юм байна шүү. Мотоцикль унаад морио эдлэхгүй байгаа нь муухай юм. Морь эдлэж л байвал ир суудаг юм шүү дээ. Морьтой харьцаж сурахгүй байна. Өдөр болгон морь малтайгаа харьцаж байж зангий нь авна. Адуу мал эзэндээ дасна. Хүн, малын хоорондын холбоо гэдэг олон жилийн түүх, уламжлалтай том соёл шүү дээ. Монголчууд бидний амьдрал хичнээн зуун жилийн түүхтэй билээ. Энд Монголын оршин тогтнож байгаа амьдралын гол түшиг нь мал л байлаа, байсаар ч байх болно. Тиймдээ ч боломж гарвал одооны хүүхдүүдэд малыг дээдлэх талаас нь ярьж хэлж, сургах гэж хичээдэг юм.
-Сүүлийн үед эрлийз, монголоор нь ялгаж уралдуулж байгаа талаар ямар бодолтой явдаг вэ?
-Уламжлалыг алдагдуулж болохгүй. Харамсалтай нь одоо ёс заншил, уламжлал дэндүү ихээр алдагдаж байна. Цэвэр цусны адуу байж л байг. Гэхдээ монгол адуунд уралдаж болох ч юм уу, үгүй ч юм уу. Монголын адуу Монголдоо л байх ёстой биз дээ. Монгол адууныхаа нэр сүрийг гутаахгүйн тулд Монголд монгол адуугаараа л наадах нь зөв гэж боддог. Тариа будаа биш, өвсөөр нь тэжээл хийгээд эдэлдэг тэр уламжлалаа сэргээх хэрэгтэй байна.
-Өвсний шим тэжээл хуучнаа гүйцэхгүй болчихсон тухай уяачид ярьдаг шүү дээ?
-Шимнийх биш ээ. Нэмэлт тэжээл, тариандаа л болохгүй байх шиг байгаа юм. Монгол малаа монгол аргаар нь маллах хэрэгтэй шүү дээ. Эцэг, эх малд нь янз бүрийн тариа будаа өгөөд байхаар биед нь элдэв гажиг суугаад, гарсан адуу нь монгол биш болох гээд байна. Энэ тал дээр бодлого хэрэгтэй. Бидний үе өөрчлөгдчихлөө гэх юм. Яалт ч үгүй эндээс би хоцрогдлоо. Уг нь хоцрох ёсгүй л юм байгаа юм.
-Бидний яриа өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Дээр нь нэмэхэд малчдын залуу халаа, хойч үе их бүрхэг байна. Хүүхдүүд зургаатай сургуульд суучихаар мал, хүн хоёрын харилцаа хөндийрөөд байгаа юм. Малчны хүүхдийг малд элэгтэй өсгөмөөр байна. Төв биш, хөдөө тийш нүүдэллэмээр байна. Үнэндээ хөдөөд малчин олдохгүй байна шүү дээ. Монгол мал өсөөд 40 сая хүрчихлээ. Гэтэл малчид нэмэгдэхгүй юм. Уг нь мал өсөхтэй адилхан малчдын тоо ч өсч баймаар даа.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
27 минутын өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
1 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
2 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
16 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
17 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
18 цагийн өмнө Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрүүлсэн шүү
-
18 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
19 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
21 цагийн өмнө АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
22 цагийн өмнө МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 17:16 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан шүдлэнгү…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
21 цагийн өмнө АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
22 цагийн өмнө МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
17 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
16 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
18 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
19 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
2 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
27 минутын өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
18 цагийн өмнө Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрүүлсэн шүү
-
1 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 17:16 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан шүдлэнгү…
Сэтгэгдэл бичигдээгүй байна