МУ-ын Манлай уяач Д.Баяраа: "Хүрэн морь чинь улсад түрүүлнээ" гэсэн
А.Тэлмэн 2016 оны 10-р сарын 10 -нд
АХ-95 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан их насны морьдын уралдаанд хүрэн морио аман хүзүүнд хурдлуулсан МУ-ын Манлай уяач Д.Баяраагаас баярын сэтгэгдлийг нь хуваалцснаа хүргэж байна.
-Манлай уяач цолоо мялаан, төрийнхөө их баяр цэнгэл наадамд их насны морь аман хүзүүнд хурдлуулсан танд баяр хүргэе.
-Баярлалаа. Төрийнхөө наадамд их насны морь аман хүзүүнд хурдлууллаа. Хүрэн морь маань сунгаануудад сайн байсан. Дунд сунгааны дараа Гэрэлээ ах маань /Тод манлай уяач/ “хүрэн морь чинь улсад түрүүлнээ” гэж хэлсэн. Энэ үгийг сонсоод яг үнэндээ еснөөс хойш нь тогтож сууж чадахгүй л догдолж байлаа.
-Түрүүлнэ гэсэн итгэлтэй байжээ дээ?
-Ний нуугүй хэлэхэд тийм. Гэрэлээ ахыг тэгж хэлэхээс өмнө бол төрийнхөө наадамд их насны морио дээгүүр давхиулчихсан л гэж бодож байлаа. Морьд эргээд хоёр километр орчим явсны дараа хүрэн морь арав дотор гараад ирсэн. Жаахан хөдөлгөхөд өнгөнд гараад ирэхээр нь “ за ойлгомжтой боллоо” л гэж бодсон.
-383 хурдан хүлгээс аман хүзүүнд хурдаллаа шүү дээ. Чамлах зүйл биш шүү?
-Яалаа гэж чамлахав. Төрийн наадам шүү дээ.Тэр олон мориноос аман хүзүүдэж байхад баярлалгүй яахав.
-Их хурдад уралдсан уу?
-Мордуулсаан. Гэхдээ дундаас нь татуулчихсан. Хүрэн морь маань туранхай бяр муутай байсан юм.
-Дарьгангын адуу гэл үү?
-Тиймээ, энэ хавар Гэрлээ ах бид хоёр очиж авсан юм. Би ер нь Дарьгангаас их морь авдаг. Хүрэн морь маань дөрөв дэх нь болж байна уу даа.
-Сайн хүлэг ерөөлөөр учирдаг гэдэг. Хүрэн морио хэрхэн таньсан бэ?
-Сайн их насны морьтой болох хүсэлтэй л яваад байсан. Тэгээд түүнийг хурдан морь тайлбарлагч Ганпүрэвт хэлсэн юм. Тэгсэн “улсын наадамд түрүүлэх морь Дарьгангад л байна даа” гээд зааж өгсөн. Тэгээд Дарьганга явахдаа найзуудадаа “улсын наадамд түрүүлэх морь авчрахаар явж байна” хэмээн хэлж байсан маань биеллээ оллоо. Тухайн үед харсан хүмүүс тоглож байна л гэж бодсон байх л даа. Яагаад гэхээр хүрэн морь маань нэлээд туранхай ирсэн.
-Хэдэн сард авсан юм бэ?
-6-р сарын 1, 2-ноор авчирсан.Тэгээд л манай Дооёо /ах Доржсүрэнгээ хэлэв бололтой/ ажлаасаа чөлөө авч байгаад хүрэн морьтой тулж ажилласан даа.
-Манлай өнөө жил хэдэн насны морь мордуулсан бэ? Их наснаас бусад нь яаж давхив?
-Энэ жил унаган адуунуудаа анх уяж үзлээ. Шувуухай хүрний маань төлүүд их хурдан байна. Улсын наадамд 20 дотор 3-4 морь давхилаа. Эрлийз дээд насанд 11-ээр давхилаа.
-Хангайн бүсэд уралдсан уу?
-Тэгсээн. Орхон аймагт болсон хангайн бүсийн уралдаанд Шувуухайгийн маань төл даага их хурдан байсан ч төхөөрөмжин дээр хүүхэд нь унаад, араас нь очиж мордуулах гэсээр байтал морьд талийчихсан. Тэгээд нэхсээр байгаад арав гаргаж давхилаа. Уг нь бол түрүүлэхээр сайн байсан шүү. Болохгүй юм болдоггүй л юм байна. Би морь уяж эхэлснээс хойш анх удаа бүсийн наадмаас айраггүй ирсэн нь энэ боллоо.
-Нээрэн л айраг алдалгүй наадсан шүү?
-Өнөө жилийн хувьд бас нэгэн онцлог явдал тохиосон нь би сумын наадмаас анхны айргаа авлаа.
-Өмнө нь суманд уралдаж байсан юмуу?
-Уралдалгүй яахав. Гэхдээ их сонин ерөөсөө миний морь айрагддаггүй байсан юм. Гэтэл өнөө жил Төв аймгийн Баянцогт сумын наадамд их насны морь аман хүзүүнд хурдлуулж сумын наадмын анхны айргаа хүртлээ. Сонин л мэдрэмж байдаг юм байна. Улс, бүсийн чанартай наадмаас 13, 14 айраг түрүү авчихаад аймаг сумын наадмаас айраг, түрүү авч үзээгүй байсан гэхээр бас л сонин байх шүү.
-Олон давтагдахгүй л байх. Одтой сайхан наадсан Манлайдаа дахин баяр хүргэж, амжилт хүсье.
-Баярлалаа.
А.Энхжил

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна