Аймгийн Алдарт уяач Б.Энхбаатар: Анх удаа ирээд халзан морио улсын наадамд түрүүлгэж, "Их Хурд"-д айрагдууллаа
А.Тэлмэн 2016 оны 10-р сарын 10 -нд
АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан их насны морьдын уралдаанд хонгор халзан морио түрүүлгэсэн Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бадралын Энхбаатарын баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.
-Шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаанд их насны морь аман хүзүүнд хурдлуулсан танд баяр хүргэе.
-Баярлалаа. Гурван жил тутмын “Их хурд” уралдаан өргөн дэлгэр сайхан болж байна. Хонгор халзан морь маань төрийнхөө наадамд түрүүлээд, давхар уяагаар морины их олимпод аман хүзүүдэж, хурдан гэдгээ дахин баталлаа. Сэтгэл их өндөр байна.
-Өмнөх “Их хурд” уралдаануудад оролцож байв уу?
-Үзэгчийн хувиар сонирхож байсан. Энэ жил анх удаа уяачийн хувиар оролцож, хонгор халзан морио айрагдуулсандаа маш их баяртай байна. Улсын наадамд ч ялгаагүй анх удаа оролцоод халзан морио түрүүлгэлээ. Энэ жил ихэнх нутгаар зуншлага сайтай, морьдын уяа сойлго аятайхан байлаа шүү дээ.
-Тийм болохоор улсын наадмыг зорьжээ дээ?
-АСЕМ-тай холбогдуулаад аймгуудын баяр наадам хойшилсон. Тийм болохоор төрийнхөө наадамд ирж уралдъя гэж бодсон юм.
-Халзан морь сунгаануудад өнгөлж байсан уу?
-Нутагтаа наадмын өмнөх сунгаагаа хийхэд гурваар давхисан. Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат аймгийн Алдарт уяач Алтангэрэлийн хар морь түрүүлж, Отгоннасан Манлайн хээр морь аман хүзүүдэж миний халзан гурвалсан юм. Хээр морийг та бүхэн мэднэ. Өнгөрсөн жил төрийнхөө наадамд гуравлаад, давхар уяагаар Өндөр Гэгээний даншигт айрагдсан. Хар морь мөн л Засгийн газрын тогтоолт бүсийн наадамд айрагдаж байсан адуу. Ийм том довны морьдтой эн тэнцүү уралдаж байсан учраас улсын наадамд явъя гэж шийдсэн юм. Улсын наадамд хар морь дээгүүр явж байгаад суугаад хойшилчихсон. Харин хээр морь уралдалгүй өнжөөд дан уяагаар сая Их хурдад таваар давхилаа. Манай нутгийн морьд өнгөтэй сайхан байна.
-Түмэн эхийн эзэн болно чинээ төсөөлж байв уу?
-Эр хүний дотор эмээл, хазаартай морь гэгчээр айрагдчих болов уу гэж бодолгүй л яахав. Гэхдээ түрүүлнэ чинээ санаагүй ээ.
-Барианд орох торгон агшныг хаанаас үзсэн бэ?
-Үзэж чадаагүй ээ. Хөлсний хашаан дээр амжиж ирж чадахгүй байх гээд ойрхон хүлээж байсан.
-Нэлээд итгэлтэй байжээ дээ?
-Барианы газраас хөлсний цэнхэр хашаа нэлээдгүй зайтай шүү дээ. Энд үзчихээд тийшээ гүйнэ гэхээр амжихгүй санагдаад тэнд нь хүлээж байсан юм.
-Өнөөдөр ч /2016.07.24/ мөн адил хөлсний хашааны орчим хүлээж байхыг тань харсан.
-Тиймээ. Морио зарлагдаад эхэлмэгц дөхөөд хүлээж байсан юм. Халзан морь маань нэг тэгээд зарлагдсан бол баараггүй л баярлуулдаг адуу.
-“Төрийн наадамд их морь түрүүлгэсэн хүн бүтэн жил айлын хойморт суудаг юм” хэмээн Баярмагнай доктор ярьдаг. Ямартаа ч аймгийн Алдарт уяач цолны эзэн болжээ дээ.
-Тэгсээн. Нутаг орныхон маань хүндэтгэн хүлээж авч, аймгийн Алдарт уяач хэмээх эрхэм цолыг олголоо. Би Өвөрхангай аймгийн Тарагт сумын хүн. Хонгор халзан морь түрүүлсний дараа нутгийн зөвлөлийнхөн маань аав ээж шиг дотно сайхнаар хүлээж авч баяр хүргэсэн. Ер нь таних танихгүй их олон хүн баяр хүргэдэг юм байна.
- Энэ удаа аавтайгаа иржээ дээ?
-Миний аав залуугаараа мөнх бусыг үзүүлсэн. Энэ хүн бол миний авга ах. Манай аавын дүү. Аймгийн Алдарт уяач Бандиагийн Галсантогтох гэдэг хүн байгаа юм. 2010 онд анх хонгор халзан морийг маань уяж өгч байсан. Амжилтын гарааг минь эхлүүлж өгсөн ачтай буурал ахтайгаа өнөөдөр “Их хурд”-ын дэвжээнээ халзан морио айрагдуулчихаад цоллуулах гэж байгаа нь сайхан байна.
-Хурдан морь уяад зургаан жил болж байна гэлээ. Алдартын нэрийг өргөсөн өөр ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Аймгийнхаа баяр наадамд айрагдаж байсан азарга бий. Одоо арав гаруй медальтай. Мөн сая аймгийнхаа баяр наадамд наймаар давхисан хүрэн соёолон байна. Ер нь нас болгонд морь уядаг даа.
-Хурдан халзангийн эзэнд дахин баяр хүргэж амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-За баярлалаа.
А.Энхжил

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна