Аймгийн Алдарт уяач Н.Батжаргал: Наадамчин олон Хулдын адуу хурдан, уяачид нь сайн гэдгийг харж байгаа байлгүй
А.Тэлмэн 2016 оны 7-р сарын 10 -нд
АХ-95 жилийн ойд шарга хязаалангаа айргийн гуравт хурдлуулсан Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Батжаргалын баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.
-Баяр хүргэе баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Төрийнхөө наадамд шарга үрээ айргийн гуравт давхиуллаа, сэтгэл өндөр баяртай байна. Төрийн наадамд анх удаа морь айрагдууллаа. Уяач бүрийн хүсэж мөрөөддөг төрийн их баяр наадмын энэ том дэвжээнд үрээгээ айргийн гуравт хурдлуулсандаа их баяртай байна. Миний шарга үрээ хурдан байсан учраас горьдож л суулаа.
- Улсын баяр наадамд хэдэн насны хичнээн морьтой ирсэн бэ?
- Энэ жил би арав гаруй морь уясан. Сумын наадам энэ тэрд тавиад одоо ес нь байгаа. Харин улсын наадамд ганц үрээтэй ирсэн. Улс бүсийн чанартай наадмаас айраг авч үзээгүй, харин шүдлэн үрээ зургаад хурдлуулсан. Тэр үед одоо ч ойрхон байна даа л гэж бодож байсан. Тэгтэл өнөөдөр тэр хүсэж хүлээсэн айргаа авлаа баяртай байна.
- Энэ жилийн хэддэх давхил нь бэ?
- Энэ жил тав уралдсан. Дөрөв түрүүлээд төрийн баяр наадамд өнгөлсөөр үзүүр дээрээ сууж байна. Миний шарга үрээг өнгөрсөн жил эрлийз гэсэн шалтгаанаар хассан. Энд жаахан гомдолтой байдаг. Уг нь өнгөрсөн жил бас их хурдан байсан.
- Төрийн наадмаас хасагдсаны дараа хэрхэн наадсан бэ?
- Улсын наадмаас хасагдаж очоод Дундговийн Адаацаг суманд 150 үрээнээс хол түрүүлсэн. Тэр үед нь миний үрээ аргагүй хурдан байж гэж бодсон, төрийн наадмыг холоос зорин ирээд хасагдсанд сэтгэл дундуур буцаж байлаа.
- Шарга үрээг хаанахын наадам хүлээж байгаа бол?
- Цогтцэцийн бүсийн уралдааныг зорино доо.
- Аймгаасаа хэдүүлээ ирсэн бэ?
- Улсын Алдарт уяач Баярсайхан чинь манай аавын төрсөн дүүгийн хүүхэд. Ахыгаа дагаж төрийнхөө наадамд ирээд нэг уяан дээрээс мордуулсан хоёр үрээ нэг нь түрүүлж, нэг нь айргийн гуравт орлоо. Наадамчин олон Хулдын адуу хурдан, уяачид нь сайн гэдгийг харж байгаа байлгүй дээ. Сүүлийн үед Дундговийн уяачид сайхан наадаж байна, тэр тусмаа Хулд, Адаацаг сумынхан сайхан уралдаж байна.
- Та хэдий үеэс хурдан хүлгийн уяа тааруулах болов?
- Би 2006 оноос морины сүүл боох болоод 2013 онд аймгийн Алдарт уяач болсон.
- Анхны айраг, түрүүгээ хаанаас авч байсан бэ?
- Анхны айраг 2010 онд Өмнөговь аймгийн бүсэд шарга даага айргийн гуравт давхиулж байсан. Мөн миний хамар цагаан шарга морь сайн уралдаж байна. Сая Өмнөговьд очоод өнгөлсөөр байгаад долоод орлоо л гэж байна.
- Таны нэрийг гарган хурдалж байгаа өөр ямар ямар хурдан хүлгүүд байна?
- Надад Дорноговь аймгийн Алтанширээгийн Ууганаагийн хамар цагаан шарга морь бий, Орон нутагтаа олон орсон морь. Дорноговийн Дэлгэрэхийн Хуягт гуайн зээ хүү том Ууганаагаас олон сайхан хурдан хүлгийг нь авсан. Аймаг бүсийн наадамд олон ч удаа түрүүлж айрагдан намайг баярлуулсан.
- Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийнх нь уралдаанд амжилт хүсье.
А.Энхжил

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

66.181.161.13
энэ шарга-н үр төлөөс хурдалж байгаа юм байгаа болов уу
Reply