Аймгийн Алдарт уяач Б.Винтов: 1999 оны улсын наадамд хонгор морь аман хүзүүдэхэд нь үнэхээр их омогшсон

2016 оны 6-р сарын 09 -нд

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Б.Винтовтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Эрдэнэт хүлэг” МСУХ-ны удирдлагын багт олон жил ажиллаж байгаа гэсэн. Хэдэн онд анх тэргүүлэгчээр сонгогдож байсан юм бэ?
-Би анх Дархан хотод ажиллаж амьдарч байхдаа тэндхийн МСУХ-ны тэргүүлэгчээр ажилладаг байсан. Тэгээд 2000 онд Орхон аймагт шилжиж ирээд 2001 оноос эхлэн өнөөдөрийг хүртэл 14 жил Орхон аймгийнхаа “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны тэргүүлэгчээр ажиллаж байна. Намайг тэргүүлэгчээр ажилласан 14 жилийн хугацаанд уяачдын холбоо маань дөрвөн удаа удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийсэн. Сүүлийн долоон жилийн хугацаанд МСУХ-ны тэргүүнээр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэр эрхэлсэн захирлууд сонгогдон ажиллаж байна. Яагаад ийнхүү үйлдвэр эрхэлсэн дарга нараар тэргүүнээ сонгож байна вэ гэхээр нэгдүгээрт уулын баяжуулах үйлдвэр эртнээсээ Орхон аймгийн морин спортыг дэмжиж, ойроос оролцож ирсэн. Хоёрдугаарт эдгээр хүмүүс маань дор бүрнээ монгол ахуй, морьтны соёлоо дээдэлдэг эрчүүд байдаг. Ганбаатар тэргүүний үед Засгийн газрын тогтоолт зуны төвийн бүсийн уралдаан зохион байгуулагдаж, амжилттай болж байсан бол Даваасамбуу тэргүүний үед “Эрдэнэт хурд-2013” хаврын бүсийн уралдаан болсон. Бас л халхын олон цуут хүлгүүд эрдэмт уяачид ирсэн өтгөн сайхан наадам болсныг та бүхэн мэдэж байгаа байх.
Тэрхүү хаврын бүсийн уралдааны урьд өдөр маш их хэмжээний цас орж зохион байгуулалтын ажилд хүндрэл учруулан болох эсэх тухай асуудал яригдаж байсан ч Даваасамбуу захирал асуудлыг тэр дор нь шийдэж богино хугацаанд цасыг цэвэрлэж, уралдаанаа товлосон хугацаандаа зохион байгуулж байсан. Энэ мэтчилэнгээс эхлээд уулын үйлдвэрийн туслалцаа их л дээ.
-Тэргүүлэгчид дор бүрнээ үүрэг хүлээдэг бололтой. Таны хувьд..?
-2001 оноос хойш зохион байгуулагдсан бүхий л уралдаануудад оролцсон. Мөн жил бүрийн баяр наадмын комисст орж ажилладаг юм. Олон жил азарга, их насны даамал хийсэн шүү.
-Таныг ах дүү нараасаа эхлээд олон хүнийг моринд урвуулсан гэдэг. Харин та хэдий үеэс хурдан морь сонирхон уяж байгаа юм бэ?
- Миний аав Бөөхүү Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын хүн. Уясан морьд нь сумандаа сайхан давхичихдаг байсан юм билээ. Тэр үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад ийш тийшээ гарч уралдаагүй юм шиг байгаа юм. Миний хувьд бие жижигтэй хүүхэд байсан болохоор долоон настайгаасаа эхлээд наймдугаар анги төгстлөө арваад жил наадмын зургаан насны морь унасан.
-Шаггүй унаач байжээ дээ?
-Магтагддаг л байсан шүү. Манай авга ах Бамбайн Цэвээн-Ойдов гэж морь уядаг хүн байсан юм. Сүүлд нь аймгийн төв орсон хойноо тэр хүний морийг бас унадаг байсан. Ер нь тэр үеэс л моринд татагдсан байх шүү.
-Сургууль, соёлын мөр хөөгөөд хэсэг завсарласан байлгүй дээ?
-Тэгэлгүй яахав. Тэгж байгаад 1995 оноос эхлэн өөрийн гэсэн адуутай болж морь уяж эхэлсэн.
-Хаанахын адуугаар наадаж байсан юм бэ?
- Манай нагац ах МУ-ын Алдарт уяач Рэнцэнгийн Мигаасүрэн гэж хүн нутагтаа морь уядаг байгаад дараа нь Төв аймгийн Лүн суманд шилжиж ирсэн юм. Тэр ахаасаа нутгийн угшилтай адуу хэдэн авч Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд аваачсан. Түүн дээрээ олон газраас адуу авч сэлбэсээн.
-Таныг адууныхаа чанарыг сайжруулахад эртнээс анхаарсан гэдэг юм билээ?
-Эхэн үедээ өөрийн унаган адуугаар уралдах гэж нэлээд үзсээн. Амжилт олоогүй. Сүүлдээ цус сэлбэж сайжруулах ёстой юм байна гэдгийг ойлгоод Сэлэнгэ, Увс, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Хэнтий, Дорнод гээд олон аймгийн аль гайгүй давхиж байгаа айлын адуунаас авсан. Шинэ цагийн адуу ч адилхан нэлээд цуглуулсан шүү. Би өөрөө хүртэл явж Оросоос Англи азарга авчирсан. Түүний төл нэгдүгээр үеийн азарганууд одоо надад бий. За тэгээд дээр нь Тод манлай уяач Бандгаа Ганхуяг, Эрдэнэчулуун, УИХ-ын дэд дарга Энхболд гуайгаас ч гэсэн адуу авсан. Улаан сайд ч гэсэн надад адуу бэлэглэж байсан. Одоо ер нь өөрийнхөө адууг нэлээд сайжирсан гэж боддог. 20 жилийн хөдөлмөрийн үр дүнд өөрийн гэсэн цөм сүрэгтэй л болж байна.
-Винтов Алдартын хамгийн олонтаа баярлуулсан буянт хүлгүүдээ танилцуулаач?
-Морь уясан цагаас хойш улсын бүсийн уралдаанаас есөн айраг, аймгийн чанартай баяр наадмаас 30-40 айраг, түрүү авсан байдаг юм. Уясан морь түрүүлж, айрагдсан наадам бүхэн сайхан. Гэхдээ хамгийн ихээр баярласан нь 1999 оны наадам.
-Хонгор морь аман хүзүүдсэн улсын наадам уу?
-Тийм. Төрийн наадамд их насны морь аман хүзүүнд хурдлуулах үнэхээр сайхан байсан. Түүндээ их урамшиж тэр олон газраас адуу мал цуглуулсан байх шүү.
-Хонгор морь тань хаанахын адуу байсан юм бэ?
-Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын адуу. 1997 онд Пунцагбалжир гуайн нэрэмжит төвийн бүсийн анхны уралдаан Эрдэнэт хотод болсон юм. Тэрэнд анх хонгор морь соёолон үрээ дөрвөөр давхиулж байлаа. Тэр үед моринд тэгтлээ шимтээгүй байсан болохоор нэг их юм бодолгүй тэгсгээд л өнгөрсөн. Харин дараа нь 1999 онд улсад аман хүзүүдэхэд нь үнэхээр их омогшиж моринд эргэлт буцалтгүй орсон доо.
-Төрийн наадамд их морь айрагдуулах завшаан тэр бүр тохиохгүй шүү дээ. Тэр тусмаа шинэ залуу уяачийн хувьд?
-Тэр утгаараа илүүтэй баярласан байх. 1998 онд Дархан хотын наадамд азарга түрүүлгэж байсан. Үндсэндээ морь уяад гаргасан эхний гурван том амжилт бол энэ.
-Хонгор морь чинь дараа нь яаж давхисан юм бэ?
-2000 оны улсын наадамд 13-аар давхиад, 2001 онд Эрдэнэтэд түрүүлсэн ч будилаан болоод ахин уралдаж зургаад ирсэн. Тэрний дараа жил Эрдэнэтдээ түрүүлсэн. 2003 онд болохоор Архангайн 80 жилийн ойд зургаалаад, Завханы 80 жилийн ойд наймаар давхисан. Тухайн үед одоог бодвол залуу ч байж. Дахин улсад явалгүйгээр энэ хавиараа л наадсан. Хонгор морины дараа миний нэрийг гаргасан адуу бор азарга болсон. Булган аймгийн 70 жилийн ой төвийн бүсийн уралдаанд хязааландаа дөрвөөр давхиад Заамарт болсон бүсийн уралдаанд 12-т ирсэн. Дараа жил нь 2009 онд
“Дүнжингаравын хурд”-д дөрвөөр давхиад, Атар газар эзэмшсэний 50 жилийн ой хангайн бүсийн уралдаанд гурвалсан. Тэгээд зун нь Баянхонгор аймагт болсон Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойд 12-оор давхисан. Ер нь намайг уралдах бүртээ баярлуулдаг буянт хүлэг байгаа юм. Одоо хөл нь жаахан муудчихаад уралдахгүй байгаа.
-2010 оны баруун бүсийн наадамд ямар үрээ ороод байлаа?
-Говь-Алтай аймгийн 70 жилийн ойд миний хүрэн шүдлэн гурваар давхисан. 2011 оны “Тамирын хурд”-д хар азарга маань түрүүлсэн. 2012 онд Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн уралдаанд хар даагаа гурваар давхиулсан. Тэр наадамд манай гаалийнхан явж, гурван адуу уралдуулан даага айрагдуулж, азарга долоо наймаар орсон.
-Сүүлийн жилүүдэд бүсийн уралдаанаас тогтмол амжилттай наадаж байгаа юм биш үү? 2013 онд яаж наадсан бэ?
-Ер нь бол тийм. 2013 оны тухайд хараахан айраг авч чадаагүй ээ. Эрдэнэтэд болсон хаврын бүсийн уралдаанд хар азаргаа 15-аар давхиулсан. 2014 онд болохоор Баянхонгор аймагт болсон говийн бүсийн уралдаанд бор даага гурваар давхисан.
-Өнөө жил Булган аймагт болсон хангайн бүсийн уралдаанд азаргаа долоогоор давхиуллаа.
Улсын цолны болзол тооны хувьд биелсэн юм шиг. Чанар хүрэхгүй байна уу?
-Тоо болсон, чанар хүрдэггүй юм. Би чинь нэг азарга түрүүлгэж, нэг их насны морь айрагдуулсан. Соёолон гурав, хязаалан нэг, шүдлэн нэг, даага хоёр оруулсан хүн шүү дээ.
-Ах НМСУХ-ны тэргүүлэгч. Хүү Нийслэлийн Алдарт уяач. Танай бүлд олон уяач бий байх шүү?
-Тиймээ, хүү маань нийслэлийн Алдарт уяач цолтой. Бага хүү бас морь уядаг. Аймгийн цолонд ойрхон байгаа шүү. Ах маань НМСУХ-ны тэргүүлэгч, нийслэлийн Алдарт уяач цолтой. Ийнхүү манайхан аав, өвөөгөө залгамжлан морь уяж байна даа.
-Морь уях төрийн хэрэгт үе дамжин шимтэж буй танай бүлийнхнийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай. Ярилцлагаа 20 жилийн ойн мэндчилгээгээр өндөрлье.
- За баярлалаа. Манай Орхон аймгийн адуу үнэхээр сайжирсан. Улсын хэмжээний томоохон уралдаануудад сайн нааддаг адуу сайтай уяачид Орхон аймагт ирээд айраг авч буцах нь олонтаа.
Аймгийнхаа баяр наадмыг манайхан өөрсдөө л голдуу авчихна шүү. Ингээд Орхончуудадаа морио сайн уяж, улсын цолонд хүрэхийн ерөөлийг өргөж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Морь нь хурдан, хүүхэд нь цовоо байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Орхон аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
10 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
11 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
12 цагийн өмнө Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрүүлсэн шүү
-
12 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
12 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
15 цагийн өмнө АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
16 цагийн өмнө МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
19 цагийн өмнө Фото - Азаргаа мордуулав
-
19 цагийн өмнө 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Өчигдөр, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Өчигдөр, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
-
15 цагийн өмнө АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
19 цагийн өмнө 153 азарга бүртгүүлжээ
-
16 цагийн өмнө МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
11 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
19 цагийн өмнө Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Өчигдөр, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
10 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
12 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
12 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
12 цагийн өмнө Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрүүлсэн шүү
Сэтгэгдэл бичигдээгүй байна