“Өмнийн говийн хүлэг” МСУХ-ны тэргүүлэгч гишүүн Б.Батаа: Хонгор зүсмийн адуу ээлтэй санагддаг болохоор ихэд бэлгэшээдэг

2016 оны 6-р сарын 06 -нд

Өмнөговь аймгийн “Өмнийн говийн хүлэг” МСУХ-ны тэргүүлэгч гишүүн Б.Батаатай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Сайхан намаржиж байна уу. Энэ жил хаагуур хаагуур наадав даа?
-Сайхан намаржиж байна. Би аймагтаа ямар хэмжээнд байгаагаа мэдэрч байж, дараа дараагийн наадмаа зорих ёстой гэж боддог юм. Одоогоос хоёр жилийн өмнө аймгийн наадамд соёолон хонгор үрээ түрүүлгэж байлаа. Тэр үрээ маань энэ жил аймгийн наадамд их насанд айрагдаж, Булган суманд амжилтаа бататгасан. Ер нь надад хонгор хул зүсмийн адуу хурдан байх шиг бодогддог юм. Тийм болохоор их бэлгэшээж явдаг даа.
-2011 оны Баруун бүсийн жижиг наадамд одтой наадсан уяачдын нэг бол та. Тэр наадмыг эргээд дурсвал?
-Нэг үе манай аймагт наадам уралдаан цөөхөн талдаа. Зун нэг, хавартаа “Тавантолгой транс” компаниас зохион байгуулаад нэг наадчихдаг байлаа. Ингээд МСУХ-ны тэргүүлэгчид хуралдаад, аймгийн наадмыг хэрхэн чанартай болгох, уяачдаа хэрхэн хөгжүүлэх вэ гэж санал солилцож байгаад Өмнөговь аймгийн жишиг наадмыг жилдээ дөрвөн удаа хийхээр болсон. Ингэснээр уяачдын сонирхол, морь уях эрдэм сайжирна гэж үзсэн учраас аймгийн статустай бүсийн наадмыг бий болгосон хэрэг л дээ. Аймгийн статустай наадамд сумдын тэгш ойн наадмууд бас орно. Эдгээр наадмуудад айрагдсан бол аймгийн алдарт уяач цолны болзол хангасанд тооцохоор болсон. 2011 оны уралдаанд миний соёолон хул үрээ түрүүлж, Булган сумын Нүцгэний талд болсон баруун бүсийн уралдаанд соёолон үрээ гуравлаж, даага айрагдсан. Тэр үед Улаанбаатар хотод 1000 долларын бооцоотой дааганы уралдаан зохион байгуулагдсан юм. Эндээс санаа авч, аймгийнхаа төв дээр зургаадугаар сарын 1-нд хүүхдийн баяраар дааганы уралдааныг зохион байгуулдаг болсон. Өмнөговьд аймаг, сумдын 15 Засаг дарга бий. Хүүхдийн баярын энэ уралдаан маань эдгээр засаг дарга нарын нэрэмжит болдогоороо онцлогтой. Засаг дарга нар ч идэвхитэй оролцож байгаа. Энэ жилээс зөвхөн даага гэлтгүй шүдлэн насыг ч нэмж уралдуулсан. Энэ дашрамд Өмнөговь аймгийн хурдан морины хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа УИХ-ын гишүүн, Манлай уяач Д.Бат-Эрдэнэд баярлаж явдгаа дамжуулмаар байна.
-Та хэзээнээс хурдан морь уях болсон юм бэ?
-Хөдөөгийн багачууд бид чинь хүүхэд байхын л адууны захад хүн болдог улс. Тэр жишгээр анх зургаан настайдаа хурдны морь унаж байлаа. Миний өвөө Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчин хүн. Олон сайхан хурдан адуутай, морь их сайн шинждэг хүн байсан. Нутгийнхан хурдан морьт Намжилдорж л гэнэ. Ийм хүний зээ хүү байгаа юм даа, би. Өвөөгийнхөө морийг унаж, олон айраг түрүү авч байлаа. Өвөөгийн хурдан морьдоос Хүрэн хаат азарганы тухай нутгийнхан үлгэр домог шиг л ярина шүү дээ. Сүүлд өвөө Өвөрхангай аймгийн Богд сумаас битүү “Богдын хээр” гэж азарга авч байлаа.
Би ч хамгийн отгон унаач нь байх шүү. Надаас өмнө өвөөгийн морийг унадаг олон хүүхдүүд байсан. Ихэнх нь л хожмоо уяачид болсон байдаг юм. Хурдан морины дэргэд байхдаа хамгаас жаргалтай харагдах өвөөгөө хараад түүн шиг уяач болохсон гэж мөрөөднөө. Ер нь тэгээд Монгол эр хүний хийморь адууны дэргэд сэргэдэг юм шигээ. Өдгөө мөрөөдлөө биелүүлэн одтой наадаж байна. Энэ жил аймгийн Алдарт уяач цолны болзол хангасан байгаа.
-Өвөө тань аль нутгийн адуугаар нааддаг байв?
-Дээхэн үед холоос адуу зөөчих хүн цөөхөн байлаа. Нутагтаа, нутгийнхаа адуугаар л наадна. Өвөөгийн үед уяачийн цол тэмдэг гэж байсангүй. Сүүлд уяачдын холбооны архиваас амжилтыг нь шүүж үзэхэд аймгийн алдарт уяач цолны болзол хангачихсан юм байна лээ. Гэхдээ цол олгож эхлэхэд өвөө маань бурхан болчихсон байлаа. Үеийнхнээс нь Ханхонгор сумын Дашдорж гэж хүн Монгол улсын Алдарт уяач болсон байдаг юм. Даанч нөхөж олгодоггүй юм гэнэ. Энэ тухай уяачдын холбооны хүндэт ерөнхийлөгч Буянтогтохоос асуусан л даа.
-Та энэ жил аймгийн Алдарт уяачийн болзол хангаж байгаа гэлээ. Тийм болохоор улсад хүч үзэхгүй юм уу?
-Одоогоор төлөвлөсөн зүйл алга даа. Улсын баяр наадам, бүсийн наадмын хурдны цензур, рейтинг гэж бий. Энэ насны морь тэдэн км замыг тийм хугацаанд туулна гэж. Хэзээ миний морь тэр жишигт хүрнэ, тэр үед уралдах байхаа. Төрийнхөө наадамд хурдан хүлгэдээ мордуулж л байвал хэдээр давхих нь яахав. Гол нь морь хүүхэд хоёр эндэлгүй сайхан ирвэл боллоо гэж уяачид ярьдаг. Энэ бол нэг талын хэрэг. Үнэндээ ямар хол замыг туулж очиж байгаа билээ. Ганцхан морь машинаар ачиж очоод давхиулахгүй шүү дээ. Морь уяхад хэдэн хүн оролцдог билээ. Хүн зорилготой явах ёстой шүү дээ. Тэр утгаараа мориныхоо барагцааг мэдэж байж уралдвал магадгүй сайхан давхих боломжтой. Тооцоолох л ёстой байхгүй юу. Жишээ нь тэр холоос өвлийн бүсийн наадам руу хүүхэд багачуудаа аваад явна гэдэг хүндрэлтэй.
-Та Өмнөговь аймгийн “Өмнийн говийн хүлэг” МСУХ-ны тэргүүлэгч гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа танилцуулаач?
-Анх бид зөвхөн аймагтаа наадах тухай ярьдаг байлаа. Уяачдын холбооны тэргүүнээ залуу хүнээр сонгосон нь зөв сонголт байсан шүү. Энэ хугацаанд нутгийн адууны угшлыг сайжруулах тал дээр олон ажил хийж, олон ч сайхан хурдан адуу энд тэндээс авчирлаа. Ингэснээр манайхаас улсын наадмын нэг, бүсийн наадмын нэг түрүүг авлаа. Өмнөговь аймгийн МСУХ-ны тэргүүлэгчид, уяачид бүгд л энэ ажилд идэвхи, санаачлагатай оролцсоны үндсэн дээр Өмнөговь аймгийн уяачид, хурдан морьд халхын өндөр довонд нэрээ гаргаж чадлаа. Энэ бол МСУХ-ны ажилтай шууд холбоотой гэж би боддог юм.
-Уяачаасаа гадна хурдан моринд унаач хүүхэд гол үүрэгтэй. Унаач хүүхдүүдийн тал дээр танай холбоо ямар бодлого баримтлан ажилладаг вэ?
-Улсын баяр наадмын тухай хуулинд юу гэж заасан байдаг вэ бид түүнийг л мөрдөн ажилладаг, уралдаанаа зохион байгуулдаг. Унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын талаар байнга ярьдаг. Энэ жилээс манай МСУХ хүүхдийн даатгал, хамгаалах хэрэгслийн асуудлыг холбоон дээрээ ярилцаж шийдсэн. Одоо техник хэрэгсэл ч сайжирч байна, тэрнийгээ дагаад хүүхдийн хамгаалах хэрэгсэл ч найдвартай болж байна.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Удахгүй төрийн наадмаас хишиг хүртэж, цулбуур өргөн цоллуулах болтугай.
"Тод магнай" сэтгүүл Өмнөговь аймгийн тусгай дугаар, 2012 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7 минутын өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
1 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна