“Орлойн хурд” уяачдын холбооны тэргүүн Г.Осоржамаа: Далиу ногооныг манай сумынхан 1800 төгрөгөөр авч байсан гэдэг


Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, Уулбаян сумын харьяат, “Орлойн хурд” уяачдын холбооны тэргүүн Г.Осоржамаатай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Уулбаян сумын уяачдын холбоо хэзээ байгуулагдсан бэ. Та хэдийнээс тэргүүнээр нь ажиллаж байна?
-Манай Уулбаян сумын уяачдын холбоо 1992 онд анх байгуулагдаж байлаа. Энэ хугацаанд Б.Агваан, Ж.Соёлсүх нарын хүмүүс тэргүүнээр ажиллаж байсан. Миний хувьд 2013 оны хавраас тэргүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд гурав дахь тэргүүн болж байгаа юм. Энэ жил манай сумын уяачдын холбоо хуралдан шинэ зохион байгуулалтанд ороод байгаа. Ажлаа аваад “Уулбаян баруун бүс” уралдааныг зохион байгууллаа. Хэнтий, Дорнод, Сүхбаатарын уяачид оролцсон энэ уралдаанд манайхан нэг түрүү авлаа. Бид ойрын үед бүх гишүүдээ бүртгэлжүүлье, албан ёсны үнэмлэхтэй болгоё, уралдааныг төлөвлөгөөтэйгээр нутаг орондоо зохион байгуулъя, хүүхдийн эрх ашгийг хамгаалъя, тоног төхөөрөмжөө сайжруулъя, алдар цолтой улсуудынхаа хуучин тэмдэг үнэмлэхийг шинэчилье гээд олон ажлыг төлөвлөөд эхний ажилдаа орчихоод байна. Уяачдын холбоо 25 хүний тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнтэй. Харин 120 гишүүнтэй. Энд сумын Алдарт цолтой зуугаад, аймгийн Алдарт уяач цолтой 20 хүн бий. Энэ бол албан ёсоор бүртгэгдсэн гишүүдийн тоо байгаа юм. Тэрнээс хурд чуулсан энэ нутагт морь уяхгүй хүн байхгүй шүү дээ, бүгд л уяна.
-Хурд чуулсан нутаг болохоор “Орлойн хурд” нэрийг холбоондоо өгсөн байх нь ээ?
-Морь судлаачид, ахмад уяачдын ярьж байгаагаар Сүхбаатар аймгийн морины хурд нь манай Уулбаян сум буюу Уулбаянмөнх хошуу, Сүхбаатар сумын Дарханхаан уулаас эхтэй гэж үздэг юм байна лээ. Энэ хурд нь дотроо Орлойн хошууны баячуудын хүрэн адуу, Далиу ногоон, Хүүхэн Шүүлэнгийн хээр гээд хэд хэдэн бэсрэг угшилтай. Үүнээс Орлойн хурдыг энэ хошууны баячуудын хүрэн адуу бүрдүүлдэг. Хүрэн адууны угшил өнөөдөр манай Уулбаянд долоо, найм дахь үедээ хурдалж байна. Нөгөө нь болох Далиу ногоон нь Галшараас угшилтай. Халзан суманд аргалын ацаганд Галшарын хурдан Тонж ногоон азарга ирж л дээ. Тэрний төл болох Далиу ногооныг эзнээс нь худалдаж авах гэж манай Уулбаяныхан хоёр гурав хоног суусан гэдэг юм билээ. Наймаа хийхээр 1500 төгрөгтэй очсон ч наймаалцаж чадалгүй хоёр гурав хонож, сүүлд нь нэгнээсээ 300-г авч нэмээд 1800 төгрөгөөр авчирч байж. Ийнхүү Далиу ногооны төлүүд Уулбаян суманд хурдлан, удам угшил нь сайжраад л яваа нь энэ. Манай сумын Шарын ногоон, Жамсранжавын хээр, Дамдингаагийн хээр, Шагдарын хүрэн азарганууд бүгд л Далиу ногооны угшилтай. Харин Хүүхэн Шүүлэнгийн хээрийн тухай сонирхуулахад манай нутагт уралдах бүртээ түрүүлдэг сайн хээр азарга байсан байгаа юм. Тухайн үедээ 16 уралдахад 16 түрүүлж байсан гэдэг. Аймгийн Алдарт уяач Баазарын хээр, халтар азарганууд, Дондогийн нум хонгор тэр байтугай Хэнтий аймгийн Сүрэнхорын хээр азаргыг ч Хүүхэн шүүлэнгийн хээр азарганы угшилтай гэж ярьдаг юм. Бас Ламтны саарал байна. Манай Уулбаяны Гэндэнжав гэж өвгөнд нэг их хурдан азарга байлаа. 1946 онд аймгийн баяр наадамд ирж түрүүлсэн тэр азарганы угшил нь Нэрэнгийн Жамсрангийн ногоон морь, Цэрэндоржийн хонгор, Батаагийн саарал азарга гэхчилэн үргэлжилдэг юм. Эд Ламтны саарлын угшилтай. Ийм л хурд чуулсан нутаг байгаа юм даа.
-Та тэгвэл хурдны халуун цөм дээр байгаа хүн байна. Морь уяж байна уу?
-Сонирхоно. Би уг нь Халзан сумын уугуул хүн байгаа юм. Сургуулиа төгсөөд Уулбаянд ирснээс 30 жил болж байна. 1982 онд ирж байлаа. Би сумын төв дээр байдаг болохоор уяаны ажилд гар бие оролцоод байж чаддаггүй юм. Үйлчилгээний албаны хүн гэх үү. Хэрэгтэй зүйлийг нь дөхүүлээд л явдаг юм. Харин гол ажлыг ах дүү шиг минь дотно улс болох сумын Алдарт уяач Жижээгийн Ганбаатар, Алтангэрэлийн Мөнхжих дүү нар хариуцдаг.
-Одоогоор ямар ямар амжилт гаргаад байна даа?
-Амжилт үзүүлж байна. АХ-ын 88 жилийн аймгийн баяр наадмаар соёолонгоо тавлуулсан. Тэр жилээ сумандаа түрүүлээд Мөнххааны наадамд гуравт орж байсан. Болоогүй Алтан-Овооны тахилга наадамд айрагдаж, нэг жил нэг түрүү гурван айраг авч үзлээ. Эцэг тал нь Дорноговийн Дэлгэрэхийн, эх нь манай сумын хурдан хонгор азаргатай Ууганбаярын адуу байгаа юм.
Одоо надад нэг хар азарга бий. Суманд нэг айрагдсан. Халзан сумын Найдаа гэж залуугийн адуу байгаа юм.
-Ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээж байна.
-Баярлалаа. Дээр ярьсан яриагаа үргэлжлүүлэхэд өнгөрсөн жилийн Хэнтий, Дорнодын бүсүүдэд Бадамын Агваан, аймгийн Алдарт уяач Дэнсмаан Халтар нар одтой наадаж уясан хүлгэдээ айрагдуулаа шүү дээ. Халтар гуайн хоёр хүү Аюушжав, Алтанхуяг нар өнгөрсөн жилийн амжилтаараа аймгийн Алдарт уяачид боллоо. Бас бага хүү нь сумын Алдар уяач болсон. Мөн Г.Баяржаргал, А.Эрдэнэ-Очир нар аймгийн Алдарт уяачид боллоо. Сумын алдартууд таваар нэмэгдлээ. Энэ мэт өнгөрсөн жил бид амжилт дүүрэн байсан. Энэ жил ч энэ амжилтын буухиа үргэлжилнэ. Энд сонирхуулахад манай сум удамт уяачид олонтой. Дэнсмаан Халтарынхан, аймгийн Алдарт уяач Борын Дондог, түүний хөвгүүд болох аймгийн Алдартууд Шижирбаатар, Дагвадорж нар байна. Бас Алтангэрэлийн дөрвөн хүү болох А.Мөнхжих, А.Баатарчулуун, А.Лхагвасүрэн, А.Баяжих нар бүгдээрээ сумын Алдартууд. Хүргэн нь бас сумын Алдарт уяач. Ийм л хурдан хурц адуутай, эрдэм төгс уяачидтай сум байгаа юм.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар, 2013 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна