“Халзангийн хурд” МСУХ-ны нарийн бичиг, аймгийн Алдарт уяач Ө.Золжаргал: Сартай хүрэн азаргыг авъя гэж Тод манлайнууд ирсэн ч би өгөөгүй
Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, “Халзангийн хурд” МСУХ-ны нарийн бичиг, аймгийн Алдарт уяач Ө.Золжаргалтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Уяачдынхаа холбооны нарийн бичгийн даргаар хэдийнээс ажиллаж байна?
- Халзангийн хурдан морьд болоод уяачдаа сурталчлах, чанартай наадмыг зохион байгуулах үүднээс энэ өвөл уяачдын холбоондоо шинэ зохион байгуулалт хийж, миний бие 2 дугаар сард холбооны нарийн бичгийн ажлыг хүлээж аваад байна. Холбоо шинэ бүтцээрээ 2 дугаар сарын 24-нд Сүхбаатар аймгийнхаа өмнөд бүсийн аймгийн чанартай уралдааныг сумандаа зохион байгууллаа. Дээд гурван насны энэ уралдаанд манай сумынхан амжилт сайтай уралдаж 2 түрүү, нэлээн айраг авсан. Азарганд манай сумын уяач Ж.Бат-Эрдэнийн Дүнжингаравын хурдад соёолондоо зургаад орж байсан халтар азарга түрүүлж, залуу уяач Эрдэнэбулганы халтар азаргыг миний бие уяж хурдлуулан гуравт оруулсан. Тавд сумын алдарт уяач Жаргалсайханы азарга орж, нэг түрүү, хоёр айргийг нь манайхан авсан. Их насны моринд миний нагац ах Цэдэндоржийн уясан хонгор халзан морь дөрвөөр давхисан. Соёолонд манай сумын 5 соёолон цувраагаараа орж, сайхан амжилттай уралдаан боллоо.
-Техник технологи өдөр бүрээр шинэчлэгдэн хөгжиж буй энэ үеэ дагаад залуучуудын сонирхол өөр болсон. Энэ залуу үеийн төлөөлөл чамайг сонирхлоороо гэхээс илүүтэй удам дагаж уяач болсон болов уу гэж бодож байна?
-Би өөрийгөө хурдан морьтой холбогдох л учиртай хүн гэж боддог юм. Ямар ч уралдаан наадамд малын эмч, хүний эмчгүйгээр морь уралдуулах боломжгүй юм. Манай аав Өлзийсайхан насаараа сумандаа малын эмчээр ажилласан, ээж Цээмаа хүний их эмчээр ажиллаж байна. Би мэдээ орсон цагаасаа аав ээж хоёртойгоо хаана л наадам болно тэнд очдог, морь дагаад дагасан морио анддаггүй тийм л хүүхэд байсан. Аймгийнхаа наадмыг одоо болтол бариан дээрээс харж үзээгүй. Заримдаа бариан дээрээс нэг харах юмсан гэж боддог, тэгсэн хэрнээ морь дагаад л явчихсан байдаг. Би бол хоёр талын удамтай уяач. Аавын аав Гөөгмоонон гэж хурдан улаан морьтой хүн байсан. Сумынхаа наадамд 2 түрүү, нэг аман хүзүү авч байсан. Хурдан улаан морь нь 2 жил дараалан түрүүлээд 3 дахь жилд нь аман хүзүүдэж байсан гэдэг. Ээжийн аав Янпилын Гомбосүрэн гэдэг хүний аварга хүрэн морь 1977, 1978, 1979 онд Халзан сумынхаа наадамд түрүүлж байсан. Тэднээс гадна аав, ээжийн ах дүү нар бүгд мундаг уяачид. Би ээжийнхээ аавынд хар багаасаа өсөж, нагац ах нарыгаа дагаж морь наана цаана гишгүүлж хөдөлгөж, багаасаа морин дээр явсны хэрэг л дээ. Нагац ах аймгийн алдарт уяач Гомбосүрэнгийн Цэдэндоржийг дагаж уяач болсон, миний уяаны багш байгаа юм.
-Удам, сонирхол аль аль нь залуу хүүг уяач болоход нөлөөлжээ. Ингэхэд танай аав морь уядаггүй хэрэг үү?
-Тиймээ, манай аав алба ажил ихтэй болохоор морь уяж байгаагүй. Аав маань одоо Халзан сумын Засаг даргаар ажиллаж байгаа. Би эхэндээ аавынхаа нэр дээр морь уяж, аав минь Аймгийн Алдарт уяач болсон юм. Дараа нь би аймгийн Алдарт уяач болж байна.
-Анхны айраг түрүү хэзээ авсан бэ? Хэдэн оноос уяж эхэлсэн?
-2004 онд 10 дугаар ангиа төгсөөд, сургууль соёл гэхээсээ илүү морины ажилдаа гүн орж, 2005 оноос анхныхаа морь уяж эхэлсэн. Гэхдээ Цэдэндорж ахаараа анх морио уяулдаг байсан юм. Хамгийн сүүлд 2006 оны 5 сарын 28-нд болсон 2 насны уралдаанд Цэдэндорж ахаараа уяулж, тэдний унаган халтар хязаалан аман хүзүүдээд, манай өөрийн хурдан хүрэн азарга даагандаа түрүүлсэн. Тэгээд Цэдэндорж ахыгаа 2 жил дагаад нэлээд дөртэй болчихсон хүн өөрөө морь уямаар санагдаад маргааш нь 4 морио ачаад гэртээ очиж байсан. Гэртээ очиход манай аав гэрийнхээ ард мориндоо жүчээ барьчихсан их сайхан хүлээж авсан. Тэр жилийнхээ сумын наадамд анх удаа бие дааж дөрвөн морио уяж уралдуулсан. Тэгэхэд хүрэн даага, халтар хязаалан хоёроо түрүүлгээд, хонгор соёолонгоо аман хүзүүдүүлж, бор соёолонгоо дөрөвт оруулж анхны уяагаа амжилт дүүрэн эхлүүлж байлаа. Тэр үед би 20 настай байсан.
-Мэдээж анхны айраг түрүүндээ их урамшсан байх. Залуу уяачийн морьд цааш нь яаж давхив?
-2007 онд ахиад сумынхаа наадамд хүрэн шүдлэнгээ түрүүлгэж, 2008 онд хүрэн хязаалангаа 4-т оруулсан. Ер нь тэрнээс хойш айраг түрүү тасраагүй. Аймаг бүсийн наадамд очиж чадаагүй, жил болгон сумынхаа АХ-ын наадамд л уралддаг. 2011 оны АХ-ын наадамд мөн сартай хүрэн азарга, борь морь хоёроо түрүүлгэж байсан юм. 2012 онд нь өмнөх жилийнхээ амжилтыг ахиулж сумынхаа баяр наадамд дээд 3 насанд морьдоо мордуулаад, сартай хүрэн азарга, саарал морь, хар соёолонгоо гурвууланг нь түрүүлгэж, бор морио зургаалуулж өндөр амжилттай наадсан. Ер нь сүүлийн хэдэн жил өнгөтэй сайхан наадаж байна.
-Сумын наадмын дээд гурван насны түрүүг авсан хурдан хүлгэд чинь ямар удам угшилтай вэ?
-Халзан сумын эмчийн сартай хүрэн азарга гэхээр хүмүүс андахгүй. Сартай хүрэн азарганы эх гүүний эцэг тал нь манай Халзан сумын Рагчаа гуайн ногооны угшилтай, эх тал нь ээжийн аав Гомбосүрэнгийн хурдан хүрэн морины угшилтай. Тэр гүүгээ Халзан сумын уяач Раашийн Очирхуягийн хурдан хүрэн азарганд тавьж манай сартай хүрэн азарга гарч байсан. Саарал морины эцэг нь С.Овоогийн хүрэн азарганы төл, эх нь 1-р багийн Жамбаасүрэнгийн галын хонгор азарганы төл. Хар соёолон бол Энхбаяр гэж ахын минь адуу, би уяаг нь тааруулж давхиулдаг юм. Хар соёолон 1-р багийн Мажиграгчаагийн хром хонгор азарганы төл. Тухайн үедээ хромон гутлаар сольж авч байсан болохоор хром хонгор гэдэг нэртэй болсон гэдэг.
-Исгэл дааган цагаасаа хурдалсан эмчийн сартай хүрэн өөр ямар амжилт гаргаж давхисан бэ?
-Сартай хүрэн азарга уралдсан наадам болгондоо сайн давхидаг адуу. 2006 онд даагандаа сумынхаа наадамд түрүүлээд, Замын үүдийн 100 жилийн ойд очиж түрүүлсэн. Шүдлэн үрээндээ сумандаа түрүүлээд, Баруун-Уртын 50 жил, аймаг байгуулагдсаны 65 жилийн ойд мөн түрүүлж, хязааландаа сумынхаа наадамд дөрөвт орсон. Соёолондоо Хувьсгалт намын уралдаанд түрүүлээд, 10 хоногийн дараа болсон “Жавхлант шарга”-ын аймгийн аварга хүлэг шалгаруулах өвлийн дээд гурван насны уралдаанд аман хүзүүдэж байсан. Мөн сумандаа 2-3 жижиг уралдаанд түрүүлсэн. 2010 онд сумынхаа АХ-ын наадамд хавчиг азарга түрүүлчихээд, Хүй долоон худагт болсон Их хурд-5 уралдаанд очиж уралдсан. Эргэснээсээ эхлээд эхний 10-т явж байгаад Цагаан хөтөл урууддаг дээр 6 дээр явж байгаад уяа руугаа хадуурчихаж байсан юм. Дараа жил нь буюу 2011 онд долоотой азарга сумандаа гуравлачихаад, АХ-ын 90 жилийн ойгоор улсад уралдахаар очоод ханиад хүрээд уралдалгүй ирж байсан.
-Аймгийн 70 жил, Зүүн бүсийн хурд-2012 уралдаанд сартай хүрэн яаж давхисан бэ?
-2012 онд сартай хүрнээ сумандаа түрүүлгээд, аймгийн 70 жилийн ойд очсон. Өнгөрсөн жилийн аймгийн ой бороо хур элбэгтэй, шавхар ихтэй болж, үлийний нүх цөмрөөд хүүхэд нь унаад уралдаж чадаагүй. Одоо 9 настай азарга, энэ жил “Их хурд-6”-д явах санаатай эртнээс уяа сойлгыг нь бэлдэж байна.
-Хурдан хүлгэдийн их олимп гэгддэг “Их хурд”-д уралдах эрхийг яаж авсан юм бэ?
-Аймгийн уяачдын холбооноос амжилттай уралдаж байгаа адуунуудад эрх өгдөг. Сартай хүрэн азарганд маань “Их хурд-6”-д тоосоо өргөх эрхийг “Жавхлант шарга” уяачдын холбооноос өгсөн байгаа.
-Уралдсан болгондоо түрүүлж, айрагдаж байгаа хүрэн азаргыг авахаар асууж сурсан удаа бий юү?
-Байлгүй яахав, сартай хүрэн азаргыг авъя гэж Монгол улсын манлай, тод манлай уяачид бараг бүгд ирсэн дээ. Хүрэн азарганы буянаар хотын том уяачдыг 2007 оноос сум руугаа цувуулаад одоо бараг бүгдийг нь таньдаг болсон. Даваахүү, Мөнхбат, Тангаа буюу Батсүх нарын тод манлайнууд, Одгэрэл манлай гээд таньдаг таньдаггүй хүмүүс их ирсэн дээ. Хүрэн азаргаа заръя гэсэн бодол байдаггүй. Харин саарал морио Мөнхбат тод манлайд өгсөн.
-Тухайн үед очсон хүмүүс ямар үнэ ханш хэлж байсан бэ?
-Бид нар ерөөсөө үнэ хэлж байгаагүй ээ. Энэ зарахгүй адуу байгаа юм гээд бид ч үнэ сонсдоггүй байсан. Гэхдээ тийм бага мөнгө биш байсан байхаа. Тэр хүмүүс үзчихээд сайхан хурдан буян байна гээд буцдаг. Адилхан моринд дуртай хүмүүс үзлээ гээд хор орно гэж байхгүй гээд би цааргалалгүй үзүүлээд буцаадаг юм.
-Амьдралд тав арван төгрөг нь хэрэгтэй гэдэг ч юмуу, эсвэл алдартай уяачдад очоод улсын бүсийн хэмжээнд нэр гаргана гэсэн үүднээс хүмүүс морио өгдөг болов уу. Чиний хувьд яагаад энэ олон алдартай уяачдад татгалзсан хариу өгсөн юм бэ?
-Энэ хүрэн азарга намайг анх морьтой холбож, исгэл дааган цагаасаа уралдсан наадам болгондоо айрагдаж түрүүлэн миний уяаны амжилтанд урам өгсөн хурдан хүлэг. Ер нь уяач хүн сайн мориноос суралцдаг гэж боддог, би хүрэн азарганаасаа л их юм сурсан. Хүрэн азаргаа зараагүйн буянд төлүүд нь гарч, сайхан давхиж байна. Анхны төл саарал хязаалан нь 5 айрагдаж түрүүлчихээд байгаа. Дараагийн төл хонгор шүдлэн үрээ энэ жилийн наадамд гуравт давхисан, уралдах болгондоо айрагддаг юм. Төл нь хязаалангаас доош 3 бага насны морьд бий, дахиад ч олон сайн төл гарна гэж бодож байна.
-Энэ сайхан хурдан буянаасаа өөр ямар адуу хурдлуулж байгаа вэ?
-Хонгор азарга сайхан хурдалж байгаа. Шүдлэн үрээ сумандаа түрүүлж, хавчиг азарга бас түрүүлэн, олон жижиг наадамд айрагдаж түрүүлж байсан. Халзан сумын аймгийн алдарт уяач С.Овоогийн хонгор халзан азарганы төл хүрэн азарга бас сайхан хурдалж байсан. Тэрний төл нь түрүүн ярьсан саарал морь байгаа юм. Бас нэг төл хонгор даага 2008 онд сумын наадамд аман хүзүүдэж, тэр жилийнхээ аймгийн наадамд түрүүлж байлаа. Одоо уралдаж байгаа сайхан бор морь байна, аймаг, сумынхаа наадмаас 10 гаруй айраг, түрүү хүртээд байгаа. 2013 он гарсаар хээр соёолон сайхан уралдаж байна. Дүнжингаравын уралдаанд аваачиж 26-д давхиулаад, Дорнодын уяачдын холбооны наадамд 5-аар оруулсан. Өмнөд бүсийн уралдаанд Эрдэнэбулган ахын халтар азаргыг уяж гуравт хурдлуулсан амжилттай байна.
-Улс, бүсийн наадамд хурдан хүлгэдийнхээ тоосыг өргөж айраг, түрүүг нь аваарай гэсэн бэлгэдэлтэй үгээр ярилцлагаа дуусгая.
-Баярлалаа. 2013 оны цагаан сарын босгон дээр Аймгийн Алдарт уяач цолыг аваад эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гэдэг шиг арай өөр зүйл бодох болсон. Энэ жил аймгийнхаа наадамд уралдчихаад, тэгээд бүсийн наадамд уралдана гэсэн бодолтой 6 насны нэг нэг морьдыг тусад нь тэжээж уяж байгаа.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна