Аймгийн Алдарт уяач Б.Энэбиш: 2010, 2011 оны наадмуудад миний хар, хүрэн хоёр үрээ их сайн давхисан
А.Тэлмэн
Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, аймгийн Алдарт уяач Батбаатарын Энэбишийн ярицлагыг уншигч танаа хүргэж байна.
-Залуу Алдартын уяач болсон түүхээс яриагаа эхэлье?
- 1999 оноос хойш морь уяж байна. Хамгийн анх 100 дааганы уралдаанд нэг охин даага уяж түрүүлгээд уяачийнхаа гарааг эхэлж байлаа. Түүнээс хойш очсон наадмуудаасаа айраг, түрүү алдаагүй ээ. 2011 онд Засгийн газрын тогтоолт баруун бүсийн наадам дээр аймгийн Алдарт уяач цолоо гардан авч байлаа. Би аймаг, сумандаа төдийгүй Завханы Баянтэс суманд нааддаг.
-Хурдан хээр азаргаа манай уншигчдад танилцуулаач?
-Миний хээр азарга Баруунтуруун сумандаа дөрөв, Завханд хоёр, Цагаанхайрханд нэг удаа айрагдсан адуу.
-Унаган адуу юу?
-Сан адууны угшилтай. Эцэг, эх нь аль аль нь сангийн аж ахуйн адуу юм. Би шүдлэнгээс нь эхэлж уяад Баруунтурууны наадамд 12-т, Завханы Баянтэсэд очиж дөрвөөр давхиулсан. Ирээд Зүүнхангайд болсон нэг уралдаанд тавласан. Хязаалан жилээ сумынхаа наадамд таваар давхиад, Зүүнхангайн овооны тахилгад гуравласан. Түүний дараа Цагаанхайрханд бас нэг овооны наадам болж тэнд аман хүзүүдэж байлаа. Соёолон жилээ нэг их сайн давхиагүй. Хавчигтаа сумынхаа наадамд дөрөвлөөд, Зүүнхангайн ойгоор зургаалж, Өндөрхангайд ахиад дөрөвлөсөн.
-Айраг алдахгүй л уралдаж байж...
-Тиймээ. 2008 онд долоотой азарга аймгийн хаврын бүсийн уралдаанд 10-т орж, тэрний дараа жил очиж түрүүлсэн. 2009 онд Завханы Баянтэсийн наадамд дөрөвлөөд, 2010 онд Зүүнтуруунд болсон аймгийн Алдарт уяач Рэнцэнгийн мялаалганд түрүүлээд түүнээс хойш уягдаагүй.
-Залуу азарга шүү дээ?
-Тийм л дээ. Гэхдээ үр төлийг нь авахад анхааръя гэж бодсон юм.
-Тэгээд төлүүд нь хэрхэн давхиж байна вэ?
-Нэг төл нь даагандаа Ганбат Арслангийн мялаалга наадамд түрүүлээд, намар есөн сард болсон Мөнхбат Аваргын наадамд ахиад түрүүлсэн. Хязааландаа болохоор Баруунтуруун, Цагаанхайрхан сумдын наадамд гуравлаад, Зүүнхангайн овооны тахилгад аман хүзүүдсэн. Хавчигтаа сумынхаа болон Цагаанхайрхан сумын наадамд аман хүзүүдээд, Баруунтуруунд болсон овооны баярт гурвалж, Өндөрхангайд болсон сая төгрөгний байтай уралдаанд зургаалсан. Хүрэн азарга маань одоо долоотой.
-Алдартын урмыг тэтгэсэн өөр ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Бас нэг хар үрээ даагандаа Мөнхбат Аваргын мялаалга наадамд гурваар ирсэн. Ер нь 2010, 2011 оны наадмуудад миний хар, хүрэн хоёр үрээ их сайн давхиж байсан шүү.
-Хар үрээ чинь ямар угшилтай адуу вэ?
-Манай эндэхийн Дамдинсүрэн гэдэг хүнээс худалдан авч байсан юм. Эцэг нь Тува гаралтай гүү гэнэ лээ.
-Нутаг орны адуунд дуртай хүмүүсийн морийг мөн уядаг гэсэн. Тэр талаараа яриач?
-Сумынхаа Батаа гэдэг хүний морийг уяад энэ хавар Баянтэсэд болсон уралдаанд хязаалан үрээ аман хүзүүдүүлсэн. Тэр наадамд миний өөрийн хүрэн азарга бас аман хүзүүдсэн. Уралдааны маргааш Зүүнхангайд бас нэг уралдаан болж, тэнд очоод өөрийнхөө шүдлэнг гуравлуулж, хүрэн азарга таваар давхиулсан. Саяхан манай энд аймгийн Алдарт уяачдын нэрэмжит уралдаан болж тэнд Батаа ахынхаа даагыг аман хүзүүдүүллээ. Өөр мөн багийнхаа Баатарсүрэн гэдэг хүний хар морийг уяж Өндархангай, Зүүнхангай, Цагаанхайрхан, Баруунтуруун гээд дөрвөн сум нийлсэн том уралдаанд аман хүзүүдүүлсэн. Тэр хар морь хурдан адуу л даа. Баруунтурууны наадамд дахиад аман хүзүүдсэн. Мөн Баатарсүрэн ахынхаа хүрэн халзан даагыг Цагаанхайрханд таваар давхиулаад, Баруунтуруунд түрүүлгэж, Баянтэсэд ахиад тавлуулсан. Халзан үрээ энэ хавар шүдлэндээ аймгийн төвийн бүсийн хаврын уралдаанд долоогоор давхисан.
- “Зүүнтурууны унаган хурд” галынхан сүүлийн жилүүдэд амжилт арвин наадаж байгаа бололтой. Хэзээ гишүүнээр элссэн бэ?
-Манай галын тэргүүн Цэвээн гэж хүн бий. Гал байгуулах санаачлагыг гаргасан хүмүүсийн нэг нь би. Манай нутгийн Эрдэнэмөнх бид хоёр анх ярилцаад “нутгийн уяачдаа нэгтгэсэн гал байгуулбал яасан юм бэ” гэсэн саналыг дэвшүүлж түүнийгээ Цэвээн ахад хэлж байсан юм. Манай гал зохион байгуулалт сайтай, гишүүд маань дор бүрнээ хичээл зүтгэлтэй. Тийм ч учраас манайхан амжилттай сайхан наадаж байна. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэгчлэн бид ийнхүү нэгдэж, нэгдсэн зохион байгуулалтанд орсноор томоохон уралдаанууд хамтдаа явж, алдаа оноо , амжилтаа олуулаа хэлэлцдэг болсон.
-Өнөө жил Увс аймагт Засгийн газрын тогтоолт баруун бүсийн наадам болно. Хэдэн насны морьтой очихоор төлөвлөж байна вэ?
-Хүрэн азаргаа бас нэг шүдлэн үрээ уралдуулах санаатай одооноос бэлтгэж байна. Бас галынхаа хэдэн хүмүүсийн морийг уяж авч явах байх.
-Яриагаа сэтгэлд хоногшсон сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-Мөнхбат Аваргын мялаалга наадамд нэг даага түрүүлгэж, нөгөөг нь айрагдуулах сайхан байсан даа. Тэр сайхан хийморьтой хүний наадамд очоод тэгж сайхан наадсандаа одоо ч гэсэн баяртай байдаг юм.
-Баруун бүсийн наадамдаа одтой сайхан наадаарай. Ярилцсанд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна