Аймгийн Алдарт уяач О.Арсланбаатар: Миний аав төрийн наадмаас айраг хүртэж явсан сайн уяач
Аймгийн МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач О.Арсланбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Сумынхаа МСУХ-ны тэргүүнээр нэлээд олон жил ажиллаж байгаа бололтой. Хэзээнээс энэ албыг хаших болсон юм бэ?
-1996 онд хонио хариулж байхдаа залуучуудтай хууч хөөрөөд “сумандаа МСУХ-г байгуулвал та бүхэн дэмжих үү” гэсэн чинь ямар учиртайг сайн мэдэхгүй байсан. Би аминдаа тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн нэгдэл гэж байхад хориод жил мал зүйч, малын эмчээр ажилласан учраас залуучууддаа ярьж ойлгуулах санаатай тийм зүйл сэдэж байхгүй юу. Тэгээд 1996 оны тавдугаар сард Засаг дарга болон хурлын даргадаа Яруу сумандаа МСУХ-г байгуулъя гэдэг санаагаа хэлж танилцуулаад, таван багийнхаа уяачид, морь сонирхогчдыг цуглуулан анхны хурлаа хийж байлаа. Хуралд оролцсон уяачид 100 хувийн саналаар намайг тэргүүнээр, нөлөө бүхий таван хүнийг тэргүүлэгчээр сонгож холбоо маань анхны үйл ажиллагаагаа эхэлж байлаа.
-Анхны удирдлагын багт ямар хүмүүс байв. ММСУХ төвхнөж амжаагүй байсан болохоор хүндрэлтэй мэдэхгүй чадахгүй зүйл бишгүй тохиолдож байсан байлгүй?
-Нарийн бичгийн даргаар А.Банзай, тэргүүлэгчдээр МУ-ын Алдарт уяач Ж.Баянжаргал, аймгийн Алдарт уяач Болд, “Чандмань” багийн залуу уяач Т.Баяраа нар ажиллаж байсан. Мэдээж бидэнд мэдэхгүй чадахгүй зүйл бишгүй тулгарна. Хөрөнгө мөнгөний хувьд ч гачлантай байсан. Гэхдээ л ямар ч байсан жилд хурлаа зохион байгуулчихдаг. Уяачдынхаа амжилтыг дүгнэх болж сумын Алдарт уяачийн болзол гарган хурлаараа хэлэлцүүлж уяачдаа цолтой болгож эхэлсэн. Миний ажилласан хугацаанд сумын Алдарт уяач 30 гаруй, аймгийн Алдарт уяач үндсэндээ 20-иод, Тод манлай уяач нэг, улсын Алдарт уяач хоёр төрлөө. Энэ бол миний ажлын сайных биш, манай уяачид алтан тууртдаа хоёргүй сэтгэлээр зүтгэснийх.
-Аймагтаа харьцангуй ойрхон учраас амжилт гаргахад ч дөхөмтэй байдаг байх?
-Манайх аймгийн төвөөсөө 60 км зайтай оршдог. Бусад сумаа бодвол харьцангуй ойр нь манай уяачдад маань давуу тал болдог гэдэгтэй санал нэг байна. 2006 онд Идэр суманд Хамбын гэгээний баяр болоод манай галаас хоёр адуу түрүүлж хоёр мотоцикль авсан юм. Тэгээд буцах замдаа уяачид ярилцаж байгаад нэг, нэг төлөг, эр ямаа гаргаж аймагт борлуулаад сумын уяачдын холбооныхоо 10 жилийн ойн баярыг ёстой төртэй тэмдэглэж байлаа. Тэр үед Магнай халтарын эзэн Баянжаргал их морийг 500 мянган төгрөгөөр байлъя, их насны морийг миний аавын нэрэмжит болгож явуулаарай гээд байлж байсан. Мөн Ерөнхийлөгч асан Багабанди Хөтөч овгийн миний отог жалгын хүн. Тэр утгаараа өсч төрсөн нутагт нь дээд гурван насны өвлийн бооцоот уралдаан зохион байгуулъя гэж шийдэж 2005 онд миний бие хангайгаас хөтөлгөө морьтой аймаг орж бэлтгэл базаагаад буцахдаа Засаг даргынхаа тэрэгтэй говь орж байлаа. Тэр уралдаан маань амжилттай сайхан болсон л доо.
-Сумын хэмжээнд хичнээн уяач байна вэ?
-Яруу сумын хэмжээнд 100 гаруй уяач бий шүү. Уяачид залуужиж байна. Тэр хэрээрээ адуугаа чанаржуулахыг зорьж, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгаас азарган үрээ авч байна. Мөн арилжаа наймааны шугамаар ч сайхан гүүнүүд ирэх юмаа. Гэхдээ бид дотроо нэг бодлого баримталдаг. Тэр нь юу вэ гэхээр баруун аймгийн бахим сааль сав сайтай гүүндээ зүүн аймгийн сайн азарга, зүүн аймгийн гүүндээ Сартуул азаргануудаа тавьчихвал нутгийн хэв шинжит хурдны адуу гарна. Энэ тооцоогоороо л үржил селекци хийж байгаа.
-Яруу суманд цагаан адуу, хурдан бор адуунууд их байсан гэдэг юм билээ?
-“Их Могол” компанийн захирал Эрдэнбатын аав Чойжилсүрэн гэдэг хүн саяхан амьд сэрүүн байлаа. Тэр хүн өртөөний улаач хийдэг, сумын төвийн алба хашиж байгаа хүмүүсийн морьдыг тэжээдэг байсан. Чойжилсүрэн гэдэг хүний хурдан цагаан морь, өртөөний цагаан морь, Мардайн улаан, Ширэндэвийн улаан гээд нэг үе олон хурдан цагаан морьдтой байсан юм шүү. Тэдний удам судрыг нарийн сайн мэдэхгүй юм. Зарим нь Хомын борлогуудын удам л гэдэг. Явж, явж адууны удам судрыг нарийн хэлэх хэцүү шүү дээ. Жишээлбэл, манай аавын хурдан Ам цагаан шар хээр морь байлаа. Тэр бол Хөвсгөлийн согтуу Пүүжээ гэдэг хүний адууны удамтай. Тэр хүн их хурдтай. Сумынхаа баяр наадмын зургаан насанд зургууланд нь түрүүлгэчихдэг хүн л дээ. Аав ачаа ачиж явсан гүүгээ тэдний азарганд гишгүүлээд манай Ам цагаан шар хээр морь гарсан.
-Алдарт тэгэхээр удам дамжсан уяач байх нь ээ?
-Манай аавын үед цэргийн албыг долоон жил хаадаг байж. Цэргийн алба хааж хотод хоёр жил ажиллачихаад Сэлэнгэ аймгийн Баянгол суманд хань ижилтэй болж амьдарсан түүхтэй. Тэнд адуу мал нь өсч, моринд шимтэн орж уяж эхэлсэн юм билээ. Ягаан саарал морио Баянгол суманд гурван жил түрүүлгэчихээд, сайн юм шиг болохоор нь улсын их баяр наадамд очиж уралдаж үзье гээд долоод давхиулчихаад байтал морины комисс Бөхөг тэрэгний бургаснаас хоёр морь угтуулж тавьсан гэж. Тэгээд нөгөө хоёрыг хасах эсэх тухай маргалдаж байгаад маргааш нь дахиж уралдахад аавын ягаан саарал морь тавд орсон юм гэнэ лээ. Үүнийг батлах хүн Чойжилсүрэн Аадай мөн тэгж ярьж байсан. Тэгээд ээжийнх нь бие муу байсан учраас нутаг орны дуудлагаар гэх юм уу, Яруудаа тохсон эмээлтэй хоёр бор морьтой ганцаараа ирсэн гэдэг. Тэгээд нутагтаа миний ижийтэй ханилсан юм билээ. Би аавынхаа 37-ны жил дээр гарсан. Аав маань мал туудаг, наймаа их хийдэг хүн байсан. Сант, Тэсийн гол дагуу явж адууны наймаа нэлээд хийсэн гэдэг юм. Би аавынхаа цагаан амтай шар хээр морийг нь унаж байсан. Тэр үед аав маань “би түүгээр азарга тавих байсан юм. Тэгсэн бол хэсэг хурдан адуутай болох байж” гэдэгсэн. Тэр шар хээр морь даага, шүдлэн, хязаалан, соёолондоо магнайдаа тоос хүргээгүй адуу. Хавчиг жил нь алдаж, олохдоо гэм суусан байсныг нь уламжлалт аргаар засч ямар ч байсан айргийн тавд ирдэг болгосон.
-Төрийн наадмаас хишиг хүртэж явсан уяачийн хүү шаггүй нэгэн байх байлгүй. Морь уяад гаргасан амжилтаасаа сонирхуулаач?
-Би аавынхаа унаач нь байж байгаад яваач нь болоод 1977 онд техникум төгсөж ирээд ажилд орсон. Тэгээд 1978 оноос өөрөө гардан морь уяж эхэлсэн дээ. Морь дандаа түрүүлж, айрагдахгүй шүү дээ. Хойно, урдаа ирнэ. Тэгэхэд аав маань ямар ч адуу уясан голж шилэхгүй, “за яахав наадах чинь 10, 15 хавьцаа ирэх л болов уу, харин наадах чинь тавд магадгүй болов уу” гэсэн маягийн юм яриад хөхөрч л байдагсан. Гэхдээ шантралгүй зүтгэсээр 2008 онд аймгийн наадмын таван түрүү, 10 айргаар Алдарт болж байлаа. Би Идэр сумын гаралтай сайхан бор хээр морь, Тэс гаралтай хул морь, унаган Шөвгөр хээр, Мөөжиг хүрэн зэрэг адуугаар нааддаг байв. Аймгийн Алдарт уяачийн болзлыг үндсэндээ унаган адуугаараа хангасан.
-Нэгэн цагт аавдаа шоолуулаад морь уяж явсан хүн одоо залгамж халаагаа бэлтгэж байна уу. Танд шоолуулаад морь уях залуучууд байх юм уу?
-Хүүхдүүд зарим нь сургууль соёлоо төгсөж байна. Отгон банди есдүгээр анги төгсөөд мал дээр гарч самган бид хоёрт түшиг болж байгаа учраас би морь луугаа нэлээн шимтэнгүй, удам угшлыг нь сайжруулах зорилготой уяж л байна.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна