Сумын Алдарт уяач Ц.Батболд: Миний өвөөг хурдан шувуун саарлаар нь нутаг орныхон анддаггүй
А.Тэлмэн
Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, сумын Алдарт уяач Ц.Батболдтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны дээдчүүлд хусуур, сойз зүүсэн уяачид байв уу?
-Миний өвөө Санжмятав Шувуун саарал гэж хурдан азаргатай уяач явлаа. Саарлаас гадна Түнтэг саарал гэж их морь, ногоон морь, Боксер зээрд гээд хурдан хүлгүүд байсан. Эндээс Шувуун саарал нь нутаг орондоо хурднаараа гайхагддаг байж л дээ. Харин аав маань морь уяж байгаагүй. Гэхдээ малын эмч хүн байсан болохоор адуу малтай ойрхон явлаа. Энэ хүмүүсийн үргэлжлэл болсон миний хувьд бага байхын л моринд дуртай нэгэн байсан юм. Багадаа хурдан морь унадаг байгаад 1987 онд наймдугаар ангийн сурагч даага айрагдуулсан нь уяачийн анхны гараа гэж болно. Түүнээс хойш тав, зургаан жил хэртэй завсарлаад 1993 оноос хойш тасралтгүй морь уяж байгаа. Аймгийн Алдарт уяач шар Ухна, адуучин Жаал нарыг дагаж л уяаны эрдмийн дөртэй болж байлаа. Ухна гуай морины хоолыг жигтэйхэн сайхан тааруулдаг хүн байж билээ.
-Өвөөгийн тань хурдан буянгуудаас өвлөгдөн ирсэн байх даа?
-Мэдээж тэгэлгүй яахав. Өвөөгийн адуу аавд өвлөгдөн ирсэн. Гэхдээ социализмын үед хатуу чанга сахилга баттай байлаа. Тийм болохоор ажлынхаа хажуугаар аав цаг гаргаж морь уяхгүй ч сайн адуу нэлээн цуглуулсан. Нутгийнхаа хурдтай гэсэн хүмүүсийн адуунаас авсан, Гүндсамба, Цэнд гээд л. Аав багадаа Гүндсамба гэж хүний морийг унадаг байсан гэсэн. Миний хувьд эцэг өвгөдөөс ирсэн адууныхаа цусыг сайжруулахын тулд гаднаас ганц нэг адуу аваад л байна. Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн Алтанбулаг, Дорноговийн Дэлгэрэх, Алтанширээгээс адуу авсан.
-Таны үед хурдалж байгаа хүлгэдээсээ танилцуулаач?
-Хүүхэд байхдаа даага уяж айрагдуулсан гэж түрүүн ярьсан даа. Түүний дараа овооны наадамд хоёр морь уяж мордуулаад аман хүзүүдүүлсэн. Харин анхны түрүүг соёолонгоор авч байлаа. Энэ маань булган сүүлтэй байж 2000 онд манай уяачдын холбооноос зохион байгуулсан бооцоотой наадмын түрүүний бай мотоциклийг авч байв. Миний хонгор халзан, хул морьд тус тус гурав түрүүлж, хул морь зургаан удаа аман хүзүүдсэн.
-Хаанахын адуунууд вэ?
-Цэндийн хонгор халзан гэж сумандаа найм түрүүлсэн хурдан буян бий. Түүний төл нь миний хонгор халзан байгаа юм. Эх нь манай унаган адуу л даа. Харин хул нь Гүндсамбын халтар азарганы төл юм.
-Одоо хичнээн айраг, түрүүтэй болоод байна?
-1993 оноос хойш гэвэл 30 гаруй айраг, түрүүн амжилтаараа ноднин сумын Алдарт уяач болсон. Яваандаа аймагт наадах бодолтой байна. Санаж явбал бүтдэг гэдэг дээ.
-Тэгэлгүй яахав. Уяаны ажилдаа амжилт гаргаж аймгийн Алдарт болоорой.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна