Уяач гэж хэнийг хэлэх вэ?


Ийм нэг асуултыг хурдан морь сонирхогч эрхэм уншигч та бүхэнд тавибал хэрхэн хариулах вэ? Магадгүй ихэнх нь адуу таньдаг нүдтэй, хурд ирлэдэг идтэй хүнийг л уяач гэх байх даа хэмээн хариулах биз. Маргаан байхгүй энэ бол зөв хариулт. Уяач хүн хамгийн нэгдүгээрт хурд танидаг байх ёстой. Нэгэнт таниад олсон хурдаа давхиулж чаддаг байх ёстой. Энэ бол уяач хүнд байх ёстой наад захын эрдэм. Тэгвэл эдгээрээс гадна ямар чадвар байх ёстой вэ? гэдэг асуулт урган гарч ирнэ. Энэхүү асуултыг уншигч танд тавихын шалтгааныг Зууны манлай уяач, МУ-ын Тод манлай уяач Д.Даваахүү бий болгосон юм. Энэ насаа монголын хурдан морины хөгжилд зориулж, адуутай нөхөрлөсөн эрхэм уяачийн хэлсэн нэг “мундаг” үг уяачийн хэн болох тухай уяачаас асуух сониучхан бодлыг төрүүлсэн юм. Сэтгүүлийнхээ энэ дугаарт энэ цагтаа илүүрхэж яваа цөөн уяачдын нэг МУ-ын Тод манлай уяач Д. Даваахүү, Э.Эрдэнэчулуун нар уяач гэж хэнийг хэлэх тухайд ямар бодолтой байдгийг хүргэж байна.
Д.Даваахүү: Би өөрийгөө уяач гэж боддог юм шүү”
Одоогоос хэдэн жилийн өмнө МУ-ын Тод манлай уяачид зургаа байх үед дээд цолтнуудад хүндэтгэл үзүүлэх уулзалт зохион байгуулагдаж л дээ. Зоогт Д.Даваахүү, Г.Сандуйжав, Д.Онон, Ц.Аюуш, Э.Эрдэнэчулуун, Ц.Дуламсүрэн нарын Тод манлай уяачид хүрэлцэн ирж гүнцэг барингаа морь ярьцгаасан аж. Салбарын шилдгүүд цугларсан хойно өөр өөрийнхөөрөө асуудалд хандаж, үгэн дотор үг үхэр дотор гиваа гээч болж л дээ. Нэлээдгүй хугацаанд өрнөсөн цагаан маргаанд Д.Даваахүү уяач “би өөрийгөө уяач гэж боддог юм шүү” гэснээ хэсэг амсхийж, “яагаад гэхээр би энэ олон жил морь уяхдаа адууны хөл гэмтээж, доголгож үзээгүй юм байна. Тийм болохоороо би өөрийгөө уяач” гэж боддог юм шүү хэмээн хэлж тэр өрөөнд байсан хүмүүсийг хэдэн хором бодолд оруулаад авсан гэдэг. Нээрэн ч Зууны манлайн хэлсэнчлэн уяач гэдэг айраг түрүү хүртэж, амжилт гаргахаасаа илүүтэй адууг хайрладаг, зөв эдэлдэг хүн байх ёстой аж. Буурлаас үг дуул гэж энэ дээ.
Э.Эрдэнэчулуун:”Сайн байгаа ч болоогүй адууг аваад үлчихдэг сэтгэлийн хаттай байвал тэр хүн уяач”
Уяач хүн ямар байх ёстой тухайд Э.Эрдэнэчулуун Тод манлай нэгэнтээ ингэж хэлсэн гэдэг. Зүгээр ч нэг хэлчихээгүй амьдралдаа хэрэгжүүлж үлгэрлэсэн байдаг. Хурдан морь сонирхогч та бүхэн 2007 онд хязааландаа төрийн наадмын айргийн тавд, 2008 онд соёолондоо төрийн наадмын аман хүзүүнд, мөн жилээ төрийн тахилгат Алтан-Овооны наадамд аман хүзүүнд хурдалсан “Царамт-Уул” ХХК-ийн захирал Жаргалсайханы хурдан хээрийн талаар мэдэх биз. Энэхүү хурдан хүлэг Э.Эрдэнэчулуун Тод манлайн унаган адуу бөгөөд дааганд нь нэг уяаны моринд сэтгэлтэй Жаргалсайханд бэлэглэжээ. Хээр үрээ эрхгүй хурдан гэдэг нь сунгаан болгон дээр батлагдаж, улсын наадмын айргийн таван дааганы нэгээр нэрлэгдэж, эзэн нь баярын совинтой тогтож ядан байхуйд Э.Эрдэнэчулуун Тод манлай наадмын өмнөхөн “хээрийг энэ жил уралдуулахгүй ээ” хэмээн шулуухан хэлж. Уяачийн үгнээс гажих аргагүй тул Жаргалсайхан арга буюу зөвшөөрч, даан ч хол дараа жилийн наадмыг хоног тоолон хүлээжээ.
Хээр үрээ дараа жил нь мөн л их хурдан байж, Жаргалсайхан ч энэ жил эрхбиш нэгийг дуулах биз хэмээн хүлээж байв. Гэтэл Тод манлайн жилийн өмнө хэлсэн үгээ хэлээд хээрийг нь давхиулсангүй. Ийнхүү хоёр жил өнжөөсний эцэст хязааланд нь Э.Эрдэнэчулуун нэгэн өдөр Жаргалсайхандаа “За хө энэ жил дээлээ бэлтгээрэй” хэмээсэн гэдэг. Ид хурдан байхад нь хоёр жил өнжөөчихөөд хэмээн гоморхол тээсэн ч хариу хэлсэнгүй. Тод манлайн хэлсэн биеллээ олж, тэр жилийн хязаалангийн уралдааны айргийн тавд Жаргалсайханы хээр үрээ хурдлан ирэв.
Уралдааны дараа Тод манлай Жаргалсайханд “Хээр үрээ өмнөх жилүүдэд чөмөг нь бүрэн суугаагүй байсан юмаа.Хурдан морийг гамнаж уралдах хэрэгтэй. Уралдаан нэгээр дуусахгүй шүү дээ” хэмээн хоёр жилийн битүү гомдлыг нь тайлсан гэдэг. Тод манлайн хэлсэн биеллээ олж хээр үрээ соёлондоо хоёр том наадамд аман хүзүүнд хурдалж эзнийхээ магнайг тэнийлгэсэн билээ.
Энэ тухай хожим нь Э.Эрдэнэчулуун Тод манлай “Сайн байгаа ч болоогүй адууг аваад үлдчих сэтгэлийн хаттай байвал тэр хүн уяач” хэмээн дүгнэн өгүүлсэн байдаг. Нээрэн ч уяач хүн гэдэг сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаг, алсын хараатай байх учиртай аж.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
9 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна