Сумын Алдарт уяач Д.Цэрэндаш: Ногоон азарга, түүний үр төлөөр одтой наадаж байгаа хүн дээ, би
А.Тэлмэн
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул, сумын Алдарт уяач Д.Цэрэндаштай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэдий үеэс морины хөхөл сүүл боож байна вэ?
-Манай ах Гөлөг морь уядаг байлаа. Миний уяаны эрдмийг шанг татсан хүн гэж болно. 15,16-тайдаа ахдаа тусалж, хойно урд нь гүйж явсаар морины уяа гардах болсон. Түүнээс хойш сумаасаа 30-аад айраг түрүүтэй болоод байна. Дээхэн нэгдэл нийгмийн ажил гээд одоо шиг хол явж наадаад байж чаддаггүй байлаа.
-Энэ 30-аад айраг түрүүний амжилтанд жин дардаг ямар адуу байна вэ?
-Анх ногоон адуугаар уяа эхэлж байлаа. Тийм болохоор ногоон зүстэй адуу барьж зургаа авахуулж байгаа юм. Манай сумын Борын Чомчигийн хурдан ногоон азарганы төлийг манай ах үрээнд нь авч, би уях болсон. Чомчигийн ногоон азарганы амжилтыг миний ногоон азарга үргэлжлүүлсэн. 1960-аад оны үед ногоон азарга сумандаа даага, шүдлэн, хязааландаа гурван жил дараалан түрүүлсэн. Бүдүүрч азарга болоод хоёр түрүүлж, хоёр айрагдсан. Нийт долоо уралдахад тав түрүүлж, хоёр айрагдсан хурдан азарга байлаа. Ногоон азарганд гүү тавьж, төлийг нь авсан хүмүүс олон бий. Даржаа өвгөний гүү тавьж авсан төл нь сумандаа 10 түрүүлж, нэг айрагдсан. Сүүлдээ Даржаа ногоон нэртэй хурдан адуу болсон. Даржаагийн ногоон азарганы төрсөн дүү буюу нэг эхийн төл шарга азарга Гомбожав, Найдансүрэн гэж хүмүүст очоод аймаг, сумандаа олон түрүүлж, айрагдсан.
-Чомчигийн ногоон хаанахын ямар угшилтай адуу байсан юм бол?
-Дээд угшлыг нь би сайн мэдэхгүй. Чомчигийн ногооны болон миний ногооны төлүүд Сүхбаатар аймгийнхаа хаана ч хурдалж байна. Одоо ч миний ногооны угшлын адуунууд ойр хавийн сумд, аймагтаа айраг түрүү авсаар л байна. Баяндэлгэр суманд гэхэд миний ногоон азарганы угшлын адуунууд их тархсан байдаг. Ер нь гайгүй давхиж байгаа адууны угшлыг сураглахад ногоон азарганы цус эх болон эцэг талд нь орсон байх юм билээ. Манай ногоон азарганы удмын адуунууд ногоон, цагаан, шарга, саарал зүстэй төрдөг.
-Та хэдэн оны сумын Алдарт уяач вэ?
-2005 онд сумын Алдарт уяач болсон. Жараад оны үед ногоон азарга надад таван түрүү, хоёр айраг авчирч байлаа. Харин төл нь болох ногоон морь хоёр түрүүлж, дөрөв айрагдсан бол нөгөөх нь болох хонгор морь хоёр түрүүлж, дөрөв айрагдсан. Бас нэг цагаан шарга морь гурав айрагдаж уяач хүний баяр жаргалыг мэдрүүлсэн байна. Өөр бага адуунууд айрагдуулж байсан л даа. Товчхондоо ногоон азарга болон түүнийхээ үр төлөөр сайхан наадаж байгаа хүн дээ, би.
-Ярилцсанд баярлалаа. Та урт насалж удаан жаргаарай.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна