аймгийн Алдарт уяач С.Омбосүрэн: Манай сумын уяачид тойргийн сумдадаа илүүрхэнэ шүү
А.Тэлмэн
2016 оны 2-р сарын 17 -нд
Увс аймгийн Баруунтуруун сумын МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач С.Омбосүрэнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Баруунтуруун сумын МСУХ-ны тэргүүнээр хэзээнээс ажиллаж байгаа вэ?
- 2000 оноос эхлэн тэргүүлэгчээр ажиллаж байгаад, сүүлийн хоёр жил холбооны тэргүүнээр ажиллаж байна.
-Холбооныхоо сүүлийн найман жилийн үйл ажиллагааг хамгийн ойроос мэдэх юм байна. Ер нь Баруунтуруун сумын МСУХ хэдэн онд үүсгэн байгуулагдаж байсан юм болоо. Холбооныхоо түүхээс мэдэхээ дуулгаач?
-Манай Баруунтуруун сумын МСУХ аймгийн төдийгүй улсын ууган салбар холбоодын нэг. 1995 онд аймгийн Алдарт уяач Гомбын Бор агсан ММСУХ-ны анхдугаар Их хуралд аймгаа төлөөлөн очсон юм. Тэрхүү хурлаас аймаг, сумдад ММСУХ-ны салбарыг байгуулах санаачлага өрнүүлж, тэр дагуу Г.Бор агсан сарын дараа хэсэг нөхдийн хамт сумандаа МСУХ-г үүсгэн байгуулж байсан юм билээ.
-Тэгэхээр 1995 онд үүсгэн байгуулагджээ дээ. Тухайн үед холбоо байгуулалцаж байсан хэсэг нөхөд хэн хэн гэдэг хүмүүс байсан юм бол?
- Тухайн үед холбоо байгуулах санаачлагыг ахмад уяач Гомбын Бор, Санжжамц болон МУ-ын Алдарт уяач Х.Ганбаатар, Аймгийн Алдарт уяач Панзын Ганбат, Бандийн Самдан нарын хүмүүс гаргаж байсан юм билээ. Тэгээд анхны тэргүүнээр Төвжөөгийн Баттогтох гэж хүнийг сонгосон байдаг. Манайхан Баттогтох багш гэхээр андахгүй дээ. Баттогтох тэргүүн уяачдаа нэгтгэх бодлого баримталж, тухайн үед зохион байгуулагдаж байсан томоохон наадмуудад уяачдаа нэгдсэн зохион байгуулалттайгаар авч явж байсан. Мөн 1995 оноос эхлээд жил бүрийн 6-р сарын 1-нд 100 дааганы уралдааныг зохион байгуулдаг болсон. Энэхүү уралдаан нь сумын МСУХ-ны нэрэмжит байгаад 2000 оноос аймгийн Алдарт уяачдын нэрэмжит болж, одоог хүртэл тасралтгүй зохион байгуулагдаж байна.
-Шигшмэл морьдын “Их хурд-1” уралдаанд Баруунтурууны уяачид нэгдсэн зохион байгуулалттайгаар очиж, Х.Ганбаатар агсан улаан морио айрагдуулж байсан. Энэ мэтчилэн томоохон наадмуудад явдаг байжээ дээ?
-Тиймээ, хамгийн анх манай уяачид Завхан аймгийн Дөрвөлжин сумнаа болсон Сархайрханы даншиг наадамд очиж, Ганбат Оодон хээрийгээ хол түрүүлгэн, улсын дээд амжилт тогтоож байлаа. Тэрхүү наадамд аймгийн Алдарт уяач Жамсран хээр хязаалан айргийн дөрвөөр, аймгийн Алдарт уяач Дамиранжав хүрэн хязаалангаа айргийн тав, МУ-ын Алдарт уяач Х.Ганбаатар бор соёолонгоо айргийн таваар тус тус хурдлуулж байсан юм. Түүний дараа Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон анхны “Их хурд” уралдаанд манай сумаас нийт зургаан морь явсан байдаг юм. Баттогтох тэргүүн уяачдаа зохион байгуулж, Х.Ганбаатар улаан морь, шарга даагатайгаа, Д.Сундуй гуай алдарт Соён хээртэйгээ, мөн ахмад уяач Санжжамц хээр азаргатайгаа, Цэдэв гуай болохоор жороо улаан морьтойгоо явж Монгол улсын өнцөг булан бүрийн шилдэг морьд цугларсан тэрхүү наадамд оролцон, манай Х.Ганбаатар агсны улаан морь дөрөвт хурдалж, бусад морьд нь 20 гаргаж давхисан байдаг. Сумынхаа баяр наадамд тав түрүүлж, гурав айрагдсан Сундуйн Соён хээр халтирч унаад сайн давхиж чадаагүй юм билээ. Уг нь хурдан буян л даа.
-Ер нь Баруунтурууны уяачид Засгийн газрын тогтоолт бүсийн наадмуудад хэрхэн наадаж байсан бэ? Бусад сумдын уяачдаа бодвол гарч уралддаг гэж сонссон юм байна.
-Манайхан ер нь гарч уралдана шүү. 2006 оноос хойш болсон бүх даншигуудад манай уяачид оролцсон. Би өөрөө ч явж байлаа. Анх 2000 онд Завхан аймгийн Баянтэс суманд болсон “Тэсийн голын унага” даншигт халиун шүдлэн түрүүлгэж, бор халзан хязаалан айргийн гуравт хурдлуулсан. Манай сумын Цэрэнчимэдийн хул даага аман хүзүүдүүдэж, аймгийн Алдарт уяач Цэрэв хар хязаалангаа түрүүлгэсэн. 2005 онд Увс аймагт болсон баруун бүсийн наадамд бас бор хээр хязаалан, буурал даага тус тус түрүүлгэсэн. Аймгийн Алдарт уяач П.Ганбатын хүрэн халзан даага аман хүзүүдэж байсан юм. 2006 онд Говь-Алтайд болсон баруун бүсийн наадамд 10 гаруй морь ачиж очоод хамгийн дээд тал нь зургаагаар тэгээд 12, сүүлийнх нь 22-оор ирж байсан юм. 2010 онд Хөвсгөл аймагт болсон “Хотгойдын хурд” хангайн бүсийн уралдаанд шарга, бор хээр шүдлэн болон Билгүүн хээр морьтойгоо очиж, Билгүүн хээрээ 12-оор давхиулж байлаа. 2011 онд Увс аймагт болсон баруун бүсийн наадамд манай сумынхан азарга, даага аман хүзүүдүүлж байсан. Ер нь манай уяачид очсон наадмуудаасаа барагтай бол ганзага хоосон ирдэггүй шүү.
-Баруунтурууны нэрийг дуурсган уясан хүлгээ хурдлуулж байсан үе үеийн нэрт уяачдыг танилцуулаач?
-Дээхэн үед Сандуйжав гэж сайн уяач байлаа. Тэр хүний хавчиг хээр морь дааганаасаа эхэлж уралдаад сумандаа гурав түрүүлж, хоёр айрагдаж байсан. Мөн уяачдын холбооны анхны тэргүүн Баттогтох гэж хүний хонгор морь Увс аймгийн наадамд гурваар давхиж байсан. Ер нь манай суманд сайн их морь олон байсан шүү. Пуужин хээр гээд сайхан хурдан буян байлаа. Бас Санжийн улаан хурдан хүлэг байсан. Сүүлд Бор гэж хүний Байгалийн хээр гэдэг морь бас их хурдалсан. Тэрнийг залгамжлаад Их хурдад айрагдсан Ганбаатарын улаан, Сундуйн Соён хээр гээд хурдан хүлгүүд төрсөн дөө.
-За тэгвэл энэ нутгийн цуут хурдан азаргануудыг танилцуулаач?
-Үнэнбатын хар гэж Баруунтуруун, Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнговь гээд энэ хавийн тойргийн хэдэн сумдадаа дөрөв түрүүлж, долоо айрагдсан гайхалтай хурдан хүлэг байлаа. Харамсалтай нь үр төл нь төдийлөн тарж чадалгүй ижилтэйгээ хулгайд алдагдсан юм. Энэ хар азарга Сан адуу буюу сангийн аж ахуйн адуу. Дээд удмыг хөөвөл Сандуйжав гуайн адуу болдог юм. Мөн Одонтойн хээр гэж цуутай хурдан азарга байлаа. Тэр хээр азарга гурван жил дараалан сумандаа түрүүлж байсан юм. Хээр азарганы төлүүд нь ч энэ хавиар их тархсан. Энэ хавиар ч гэлтгүй Улаанбаатар, Дархан руу хүртэл гарсан байдаг. За бас миний өөрийн хурдан халиун азарга байна. Одоо Улаанбаатар хотод байгаа. Хязаалан жилээ улсад АХ-ын 80 жилийн ойгоор очиж уралдаад 12-т давхиж байсан юм. Тэндээсээ наашаа ирж Өндөрхангайн 70 жилийн ойд түрүүлж байлаа. 2002 онд соёолондоо Баруунтуруун суманд аман хүзүүдээд, Цагаанхайрханы ойд түрүүлсэн. Дараа жил нь хавчиг азарга Баруунтуруун, Зүүнхангайн ойд түрүүлээд, Өндөрхангайд болсон Хан Хөхий хайрханы төрийн тахилга наадамд дөрвөөр давхисан. Мөн аймагт болсон баярт дөрвөөр давхиж байлаа. За мөн Баруунтурууны сайн азаргануудын нэг нь Мишигийн хээр юм. Энэ азарга сумандаа гурав түрүүлсэн. Октябрийн халтар болохоор сумандаа хоёр түрүүлж, аймагт нэг айрагдсан азарга. Бас л энэ нутгийн цуут хурдуудын нэг. Аймагт нэг аман хүзүүдэж, суманд хоёр түрүүлж, гурав айрагдсан Дорлигийн халзан гэж мөн аатай хурдан азарга байна. Одоо ч мөн түмэн олноо баясган хурдалж байна. Энэ мэтчилэн дурдаад байвал олон доо. Ер нь манайх тойргийн хэдэн сумдадаа хурдаараа илүүрхэнэ шүү.
-Ингэхэд Баруунтуруун сумын хэмжээнд хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг хичнээн уяач байна вэ?
- Нийт 60-аад уяачтай. Тэдгээрээс 23 нь аймгийн Алдарт уяач цолтой. ММСУХ-ны албан ёсны гишүүнчлэлийн бүртгэлд хамруулж, энгэрийн тэмдэг олгож байгаа ч одоогоор хараахан бүрэн гишүүнчилж амжаагүй л байна. Манай сумын уяачид хоёр галд хуваагдан морьдоо уядаг. Зүүнтуруун багийн уяачид 2012 онд “Зүүнтурууны унаган хурд” гал байгуулан нэгдсэн зохион байгуулалтанд орсон. Нийт 27 хүний гишүүнчлэлтэй. Өөрсдийн гэсэн туг, далбаа, тамга тэмдэг, байр оронтой. Энд тэндэхийн уралдаануудад нэгдсэн зохион байгуулалтайгаар явж уралдаж, томоохон амжилтуудыг үзүүлж байгаа. Нөгөө нэг гал маань ”Туруун голын хурд” нэртэй. Саяхан үүсгэн байгуулагдсан бөгөөд 15 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
-Холбооны тэргүүний албыг авснаас хойш ямар үйл ажиллагаа зохион байгуулав. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаасаа товч дурьдаач?
-Би сумынхаа МСУХ-ны гурав дахь тэргүүн нь. Миний өмнө Болдбаатар гэдэг хүн тэргүүнээр ажиллаж байсан. Тэр хүний үед манай холбоо 14 тэргүүлэгчтэй болж, албан ёсны бүртгэл, тамга тэмдэгтэй болсон юм. Би дээр хэлсэн шүү дээ. 1995 оноос эхлээд жил бүрийн 6-р сарын 1-нд 100 дааганы уралдаан зохион байгуулдаг болсон тухай. “Хонгор зул” сонины эрхлэгч Бадамсүрэн тэрхүү уралдааныг ээжийнхээ дурсгалд зориулан гурван жил дараалан ивээн тэтгэсэн. Түүний дараа аймгийн Алдарт уяачдын нэрэмжит болгон жил бүр зохион байгуулж байна. Олон жил зохион байгуулагдаж байгаа болохоор цар хүрээ нь тэлж, уралдах морьдын тоо ч өссөөр байгаа. Манай энэ уралдаанд Завхан аймгийн Тэс, Баянтэс, Сант болон Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан, Зүүнговь, Тэс, Малчин, Хяргас зэрэг сумдын уяачид ирж оролцдог. Мөн жил бүрийн 9-р сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлтэнд зориулсан дааганы уралдааныг тогтмол зохион байгуулж байна. Энэхүү уралдааны бай шагналыг Баттогтох тэргүүтэй 1982 оны төгсөгчид хариуцдаг юм.
-Хаврын уралдаан болдог уу?
-Манай нутагт чинь халуун хүйтний туйл болсон эрс тэс уур амьсгалтай газар. Тийм учраас хаврын уралдаан зохион байгуулахад хүнд байдаг юм.
-Уралдаанч хүүхдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангах тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?
-Ний нуугүй хэлэхэд тэр талаар учир дутагдалтай. Хамгаалалтын хувцас нь ч олдохгүй юм. Олдлоо ч их үнэтэй дуулдаад, уяачид, малчид авч дийлэхгүй байна. Гэхдээ яваандаа хүүхдүүдээ хамгаалалтын хувцсаар ханганаа. Бид уралдаанч хүүхдийнхээ урмыг сэргээж, хөдөлмөрийг нь үнэлэх үүднээс жил бүр сумын шилдэг унаач хүүхдийг шалгаруулдаг.
-Шилдэг уяачаа тодруулдаг уу?
-Тэгнээ.
-Холбооны тухайд ийм байж. Яриагаа Омбосүрэн Алдартын тухайд үргэлжлүүлье. Хэзээнээс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа вэ?
-1997 оноос эхлэн бие даан морь уяж байна. Анх авга ахынхаа их насны морийг бие даан уяж, сумынхаа наадамд таваар давхиулж байлаа.
-Авга тань морь уях уу?
-Уянаа. Аав, авга ах нар бүгдээрээ уяачид. Дунд сургуулийн хүүхэд бие дааж уяад сумынхаа наадамд их морь айрагдуулчихсан чинь нөгөө хэд маань мэддэг чаддаг бүхнээ зааж сургасан юм. Тэгээд 1998 онд дахиж нөгөө морио уяад дөрөв дээр давхиуллаа.
-Урд жил нь хэдээр давхиулсан билээ?
-Таваар, дараа жил нь нэгээр урагшуулж байгаа юм. Тэгээд цэрэгт татагдаж, хоёр жил болоод 1991 оноос дахиад морио уясан чинь эхний дөрвөн жилээ айраг, түрүү авч чадаагүй ээ. Адуу малынхаа удам угсааг сайжруулах ёстой юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч, нэлээдгүй хичээсний үр дүнд 1995 оноос эхлээд дахиад айраг, түрүү авч эхэлсэн. Тэр жил сумынхаа наадамд дөрвөн морь айрагдуулсан шүү. Хяргасын ойд очиж азарга түрүүлгэсэн. 1995 онд их сайхан наадсаан. 1996 оноос хойш хол, ойрын бүх сумдын ойн баяруудад очиж, 37 айраг, 23 түрүү авсан байна лээ.
-Аймгийн чанартай наадмаас хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Аймгийн хэмжээний баяраас таван түрүү, долоон айраг. Бүсийн чанартай наадмаас гурван түрүү, хоёр айраг аваад байгаа.
-Засгийн газрын тогтоолт бүсийн наадмуудад түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдээ танилцуулаач?
-2000 оны даншигт түрүүлсэн халиун шүдлэн, айрагдсан бор халзан үрээ хоёрын эх нь манай аавын адуу. Харин эцэг тал нь Зүүнговийн Түүвээ гэж хүний адуу байгаа юм. Тэдний хурдан шарга морины удмын халиун азарга байсан. Халиун азарга олон сайхан төл өгсөн. Бор халзан үрээ бол халиун азарганы төлийнх нь төл байгаа юм. 2005 оны Увсын даншигт түрүүлсэн буурал даага манай сумын Тамжидын Болдын унаган адуу. Бага насанд нь би уяж байсан юм. 2005 онд дөрвөн баярт орж дөрөв түрүүлсэн адуу.
-Уясан эзний магнайг хамгийн олонтоо тэнийлгэсэн буянт хүлэг аль нь вэ?
-Омбоогийн хул сайхан морь байсан. 1998 онд Увс аймгийн ИТХ-ын дарга байсан Батсайхан аваад Улаанбаатар хот руу явсан. Хул морийг манай аав хязааланд нь надад авч өгч байсан юм.
-Хаанахын адуу вэ?
-Хөхийн Нямжав гээд манай ээжтэй хамаатан болох хүнээс 1993 онд нуруу муутай, эцэнхий үрээ худалдаж авч байсан юм. Тэгээд тордож байгаад 21 дэх хоног дээрээ Цагаанхайрхан сумын наадамд уралдуулж гурваар давхиулж байлаа. Түүний дараа долоон сарын 27-нд манай сумын ой болоход хул үрээ уягдаж байгаад хөл нь доголоод уралдаж чадаагүй. Тэгээд 1995 онд соёолондоо Баруунтуруун сумын ойд түрүүлж, Өндөрхангайд аман хүзүүдээд, хавчигтаа гурав айрагдсан. Долоон настай морь Завхан аймгийн Сонгино суманд болсон уралдаанд 345 мориноос долоод давхиад, найман настай жилээ хөл нь доголоод уралдаж чадаагүй. Есөн настайдаа Зүүнговьд гурваар давхиад, Баруунтуруун, Цагаанхайрхан сумдад түрүүлсэн.
-Батсайхан Алдартыг хурдан адуунд гар татдаггүй л гэдэг. Таны хул моринд хэдийг өгсөн бэ?
- 1998 оны 3,5 сая төгрөг гэдэг өндөр ханш л даа. Бидний амьдралд их нэмэр болсоон. Тэр хүнд очоод “Их хурд”-ын түрүү Лхүндэвийн хонгор морины нэрэмжит наадамд гуравт давхиж, Доржсүрэн Манлайн Даян түмний эх хээр морины нэрэмжит шигшмэл 140 морины уралдаанд аман хүзүүдсэн гэнэ лээ. Тэгээд хойтон жил нь зүчээнээсээ алдчихаад олдоогүй гэдэг юм.
-Харамсалтай юм...
-Хул мориноос гадна олон түрүүлж, айрагдан намайг баярлуулсан адуу бол халиун азарга маань. Анх хэнз даага сумын наадамд 12-т давхиад, есөн сарын нэгний баярт түрүүлээд амжилтын гараагаа эхэлж байсан. Би дээр амжилтыг нь ярьсан шүү дээ.
-Төрийн наадмын дэвжээнээ хэдэн удаа уралдсан бэ?
-Би улсын наадамд хоёр удаа очиж уралдсан. Эхлээд 2001 онд очиж, дараа нь 2004 онд дахиад явсан. Хоёр дахь удаагаа очиход Хүй долоон худагт уралддаг болсон байсан. Би тэгэхэд дөрвөн морьтой очиж Буурал сүүлт маань 17-гоор, бор хээр соёолон маань 78-аар, халиун азарга маань 78-аар, найман настай бор морь маань 102-оор давхиж байсан. Тэгээд наашаа эргэхдээ Хархориноор дайрч, Хорихын 80 жилийн ойд Дуламсүрэн Тод манлайн сартай хултай уралдаж бор халзангаа түрүүлгэсэн.
-1990-ээд оны эхээр адуугаа сайжруулахад анхаарсан гэсэн. Ер нь хаа хаанаас адуу авсан бэ?
-Тэр үед бол нутгаасаа л авч байсан байх. Сүүлийн үед цус сэлбэх зорилгоор энд тэндээс адуу нэлээд авч байна. Саяхан гэхэд л Онон Тод манлайн Аварга хээрийн эзэн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, аймгийн Алдарт уяач Агваан багшаас хээрийн эгчийн төлийн төл хүрэн үрээ авлаа. Мөн МУ-ын Алдарт уяач Сурагч гэдэг хүнээс унагатай гүү авлаа. Монголын цөм сүрэг буюу хуучны морин тойруулгаас халзан их насны морь авлаа. Манай аймгийн харьяат, аймгийн Алдарт уяач Сайнбаяраас азарга тавих гээд бас хязаалан үрээ авсан. Энэ мэтчилэн авч л байна. Манай адуунд алдарт Маарын хээрийн угшилтай адуу бий.
-Адуу сайн цуглуулж байгаа юм байна?
-Тиймээ, морин тойруулгаас Бундан хүрэн гэж азарга авчирсан. Хуурай ах, аймгийн Алдарт уяач Түмэнжаргалын Болд гэж хүнээс ч адуу авсан. Ер нь сүүлийн дөрвөн жил адуугаа чанаржуулахад ихээхэн анхаарч байгаа.
-Сүүлийн дөрвөн жил энд тэндээс адуу авч байна гэлээ. Үнэ ханшийн хувьд ямархуу байдаг юм бэ?
-Адилхан хүсэл зорилготой эр улс бэлгэнд ч өгч байна. Адуу малаар солилцож байна. Янз бүр дээ. Ер нь дунджаар бага адуу хоёр сая төгрөгийн л ханштай байна даа.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цолоо хүртсэн бэ?
-Би 2002 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
-Залгамж халаа болох залуусаа бэлтгэж байна уу?
-Сүхбаатар аймгийн Түмэнцогтод миний аавын төрсөн дүүгийн хүү, аймгийн Алдарт уяач Баярсайхан гэж залуу бий. Дүү маань надад их зөвлөнөө. Дээр нь миний том залуу Мөнхбаяр бас морь уяна. Ховдод цэргийн алба хаасан юм. Тодорхойлолтон дээр нь манай сумын Тамгын дарга адуучин гээд биччихсэн юм шиг байгаа юм. Түүнийг нь харчихаад цэрэгт байхад нь морь уяулсан гэнэ лээ. Юм гэдэг бас их сонин шүү. Цэргийн ангийн адууг малладаг, аймгийн Алдарт уяач өвгөнтэй би 2004 онд улсын наадамд явахдаа таарч танилцаж л дээ. Тэгээд миний хүү, овог нэрээ хэлсэн, таниад “өө Омбоогийн хүүхэд юм бол наадахаараа морьдоо уяул” гэсэн гэнэ лээ. Одоо хүү маань эхнэр авч, өрх тусгаарлаад өөрөө тусдаа морь уяж байна.
-Энэ жил Увс аймгийн 90 жилийн ой, баруун бүсийн наадам болно. Хэдэн насны хэдэн морьтой очихоор төлөвлөж байна вэ?
-Зургаан насны морьтой очих байх. Би олон морь уядаг юмаа.
-Удамт хүлгүүд нь уясан эзний магнайг тэнийлгэн хурдлах болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Энэ хүртэл зорин ирсэн та бүхэнд бас их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
"Тод магнай "сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна