Аймгийн Алдарт уяач Ж.Авирмэд: Нутгийнхан Авирмэд гэхээсээ илүү “ХУРДАН МОРЬТ” л гэдэг юм
А.Тэлмэн
Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жамьяншаравын Авирмэдийг танихгүй тус аймагт ховорхон. Олон түмэнд “Хурдан морьт“ гэж алдаршсан түүнтэй “Их мандал-2013” уралдааны үеэр уулзаж ярилцсан юм.
-Уяа эвлэг, морь хурдан сайхан наадаж байна уу?
- Сайхан наадаж байна. Ах нь морь уяагүй. Ач хүүгээ дагаад наадам үзэж явна. Хүү маань азарга, соёолон хоёртой ирсэн. Би морь уяхаа больсон. Нас ч дээр гарлаа.
-Алдарт нас сүүдэр хэд хүрч байгаа вэ?
- Би чинь ардын хувьсгалаас долоо дүү хүн. Нас залуу байхад Хулд сумын зүүн урд тал Хөөт, Могойтоор нутаглаж морь уядаг байлаа. Армийн гурван жилээс бусдад нь морь уясан хүн. Хурдан морь унасантайгаа нийлээд 80-аад жил наадам хийж явна.
-Хэдэн наснаасаа морь уясан?
-14 настайгаасаа л морь уясан. Морь уяж наадамд өөрөө унадаг байлаа. Манайх нэгдлийн адуутай байсан болохоор уях морь ихтэй байлаа. Сумынхаа наадамд олон ч морь сайн давхиулсан.
-Сумаасаа гарч хаагуур наадам хийж байв?
-“...Хол яваагүй Хот орж барилдаагүй сумын заан...” гэдэг шиг хүн. Гэхдээ ойр тойрныхоо аймаг сум руу хааяа л явдаг байлаа. 1995 онд намайг аймаг сумандаа 78 морь айрагдуулсан гэж аймгийн Алдарт уяач цолыг өгч байсан. Түүнээс хойш ч би олон айраг түрүү авсан. Одоо 100 хол гарсан байх.
-Уяаны эрдмийг өвлөн морь уяж буй ямар ямар хүмүүс байна?
-Улсын аварга малчин, аймгийн алдарт уяач А.Гантөмөр гэж хүү маань морь уяж байгаа. Ер нь миний ач зээ нар моринд хорхойтой хүмүүс байдаг.
-Бүсийн наадмуудад ямар амжилт гаргаж байв?
-Бүсийн уралдаан сүүлд гарч ирсэн наадам. Түүнээс өмнө аймагт одтой л наадаж явсан. Өмнөговь аймагт очоод азарга, их насны түрүүг нь авч байлаа.
-Алдартын адууны угшлыг сонирхвол?
-Говьшанхын угшилтай. Тэнд нутаглаж байгаад Хулд суманд ирсэн хүн. Мөн Галширын удам ч бий. Одоо унаган адуу болсон доо.
-Таны хурдан бор морины талаар хүмүүс их ярих юм билээ?
-Хоёр бор морь байсан. 1950 оноос хойш тэр хоёр маань хэсэгтээ л Дундговьд ноёолсон. Очсон наадам бүртээ л түрүү аман хүзүүнд ирдэг байлаа. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд би гурван жил дараалан азарга, их морь хоёрын түрүүг авч явсан. Наадам бүрт л морь хийдэг байлаа. Сайхан байж дээ.
-Таныг “Хурдан морьт” гэх юм билээ?
-Хоёр бор морийг сайн байх үед өгсөн нэр. Миний морь яаж давхиж байсныг гэрчлэх нэр байгаа юм. Буянт малын хишгийг олон жил хүртсэн дээ. Ер нь намайг Авирмэд гэхээс илүү “хурдан морьт” гэвэл андахгүй.
Хурдан хүлгээрээ овоглосон таныг шандаст хүлгэдийн хийморь ивээж явах болтугай.
"Тод магнай" сэтгүүд №40 Л.Цэрэнжаргал
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна