Аймгийн Алдарт уяач Ш.Чулуунбаатар: 1966 оноос хойш Дарьгангын адууны талаар тэмдэглэл хөтөлж байгаа


Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ш.Чулуунбаатар гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Дарьгангын хурдан морьдын тухай хамгийн сайн мэдэх хүн гэж нутгийнхан ярих юм билээ. Тэгэхээр Дарьгангын хүлгэдийн талаар яриагаа эхэлье?
-1966 оноос хойш Дарьгангын адууны талаар тэмдэглэл хөтөлж байна. Тэр жил Дарьгангын айргийн таван морьдын цувааны тэмдэглэл бичиж эхэлж байсан бол яваандаа тухайн адууны угшил, гаргасан амжилт, гарсан төлүүд нь гээд нэлээн юм болоод ирсэн. Өөрийнхөө сонирхлоор л хөтөлдөг юм. Үүнээсээ сонирхуулахад: Дарьгангын Алтан-Овооны баруун сугад гурван жил дараалан түрүүлсэн өндөр Санжийн улаан гэж азарга байлаа. Улаан азарга шиг ийм амжилт гаргасан адуу байхгүй дээ. Тэрийг залгаад Жамъянгийн хүрэн, аймгийн Алдарт уяач Дагвадоржийн улаан, миний өвөг эцэг Шонуугийн хүрэн, Будын хүрэн азарганууд гээд л үргэлжилнэ шүү дээ. За тэгээд хув Шарын тожин, түүний төл бүгээн Шарын тожин гэж азарга байна. Мөн аймгийн Алдарт уяач Дагвадоржийн нэгдлийн адуунаас тодруулсан Нийгмийн тожин гэж хурдан азарга байлаа. Залгаад панз Дүйдэнгийн хар азарга гарч ирсэн нь даага, шүдлэндээ Онгон суманд, хязааландаа Дарьгангад тус тус түрүүлж, соёолондоо арван хэдээр орсон байдаг юм. Манай суманд хамгийн олон түрүү авсан Дүйдэнгийн хар азарга нь зургаан түрүү, хоёр аман хүзүүтэй. Их уралдаж байх үед нэг удаа 15-аар, аймагт нэгдэлчдийн баярт нэг удаа, Онгон суманд очоод нэг дөрвөөр тус тус орсон байдаг. Бас бүгээн Шарын тожингийн эзэн бүлтэн Лхамсүрэнгийн хурдан улаан азарга гэж байлаа. Энэ улаан азарганы төлийн төл нь Пүрэвийн Далиу хээр азарга байсан бөгөөд хязааландаа нэг түрүүлж, түүнээс хойш дандаа аман хүзүүнд хурдалсан байдаг. Далиу хээрийн гал төл нь УИХ-ын гишүүн Рашийн хүрэн азарга, Бямбадоржийн Мөнгөн хөлт бөгөөд улсын наадамд уясан эзнээ цулбуур өргүүлсэн хурдан хүлгэд шүү дээ. Одоо ч Пүрэвийн дүү Гүрдагвын морьд их хурдан байгаа. Товчхондоо манай Дарьгангын адууны гол цөм нь Дүйдэнгийн хар, Жамъянгийн хүрэн, Хув шарын тожин, Пүрэвээгийн Далиу хээр азаргануудын үр төл байгаа юм. Одоо давхиж байгаа адуунуудын угшил гарвалыг нь судлаад явахаар эдгээрийн аль нэгийнх нь цус заавал орсон байх нь бий. Гэхдээ сүүлийн үед хүмүүс адууны наймаа их хийх болж л дээ. Тэр хэрээрээ адууны удам угшил холдож байна. Жишээ нь: улсын наадмын түрүү Бат-Эрдэнийн хээр хязаалан гэхэд Халзан сумын харьяат МУ-ын Алдарт уяач Ухнын адууны үр төл бөгөөд манайхнаас очсон. Эх нь Ухнын адууных бол эцэг нь Сүрнээгийн адууны цустай. Тэгэхээр манай Дарьгангын адуу нь Асгат, Халзан, Онгон сумдын адууны цус бас шингэсэн байгаа юм. Энэ мэтчилэн цуглуулсан тэмдэглэлийг маань дүү Жигжидсүрэн эмхэтгэн “Алтан овооны ажнай хүлгүүд” ном гаргасан. Дүү маань хотод ажиллаж амьдардаг багш хүн л дээ.
-Дүйдэнгийн хар, Жамъянгийн хүрэн, Хув Шарын Тожин, Пүрэвээгийн Далиу хээрээс хамгийн их тархсан нь аль байдаг юм бэ?
-Дүйдэнгийн хар илүү тархсан байдаг юм. Энэ чинь өөрөө Дарьгангын адуу биш л дээ. Баяндэлгэрийн эхтэй, Онгоны эцэгтэй азарга. Эх нь Дорноговь аймгийн Иххэт зүгийн Тайж банди адууны угшилтай. Харин эцэг Онгоны азарга юм билээ. Дүйдэнгийн хар нь даага, шүдлэндээ Онгонд түрүүлчихээд ирсэн гэхээр Онгон зүгийн адуу болж байгаа юм. Үр төлүүд нь хаа сайгүй тарсан болохоор одоо ч яг цөм нь тэр гэх аргагүй болжээ. Үүний дараа орох тархсан адуу гэвэл Хув Шарын тожин азарганы төлүүд байна. Хув Шарын дүү Дүнхбаатар гэж хүн нэгдлийн тожинг хурдан байхаар нь эх гүүг нь нэгдлийн адуучинтай хуйвалдаж байгаад өөртөө авсан юм билээ. Тэгээд Хув Шар ахынхаа азарганд тавьж төл гарган, Дүнхбаатарын тожин гэдэг хурдан азаргатай болсон. Хув Шарын тожингийн төлүүдээс цагаан тожин азарга, Рэнцэндоржийн Цэнджавын Хув Шарын тожин азарганд гүү тавьж авсан хүрэн тожин морь аль аль нь хурдан байсан.
-Та Дүйдэнгийн талаар хэр мэдэх вэ?
-Дүйдэн гэж худгийн мотор ажиллуулдаг хүн байлаа. Залуу цагтаа хурдан морийг үнэ цохьж аваад худалдана, эсвэл өөрөө уяж хурдлуулдаг байж. Тэгээд нэгэн удаа Онгон сумын Дашдэндэв гэж хүн Дарьганга суманд хүүхдээ сургуульд сургахаар ирж таарчээ. Тэр үед Онгонд дунд сургууль байгаагүй. Ингээд Дүйдэн өнөө хүнтэй хуурай ах дүүс болж яваандаа хар азаргыг худалдан авсан гэдэг. Дашдэндэв хар азаргаа даага, шүдлэнд нь түрүүлгээд, дүү хээрийг нь дааганд нь түрүүлгээд наадмын хоёр түрүүтэй болсон байхад нь Дүйдэн гуай хар азаргыг 2500 төгрөгөөр худалдан авч л дээ. Тухайн үедээ их өндөр үнэ, Дүйдэн панз тулдаа л авлаа гэж нутгийнхан ярьж байсан гэдэг. Нөгөө хэсэг нь хязаалан үрээ тийм өндөр үнэтэй байхдаа яадаг юм. Дүйдэн морины үнэ өсгөлөө хэмээн багагүй шүүмжлэл ч дагуулж л дээ. Ингээд өнөөх нь соёолондоо гүү хурааж, хавчиг азаргандаа таван эр төл гаргасан бөгөөд нэгээс бусад нь хурдалсан байдаг юм. Тэгэхэд гүүгээ тавьсан Сумъяагийн авсан төл нь их хурдалсан. Хожмоо Сумъяагийн хурдан хар алдартай болсон. Дүйдэн эхний төлүүдийнхээ нэгийг дүү Лувсандорждоо өгсөн нь дааганаасаа эхлээд л хурдлахыг харсан олон аваад эхэлж л дээ. Өнөө давхиагүй харыг нь Жамсран гэж хуурай дүү нь аваад хурдлаагүй гэх бөгөөд сүүлдээ “явдаггүй хар” нэртэй болсон юм.
-Төлүүдээс нь аваад хурдлуулсан ямар ямар хүмүүс байна вэ?
-Сая Сумъяагийн хар азарга Дүйдэнгийн харын гал төл гээд ярьчихлаа. За бас Дүйдэнгийн дүү Лувсандоржийн хар, Дондогийн хар, сумын намын дарга асан Мажигжавын хээр тухайн үедээ их хурдан байлаа. Эд чинь бүгдээрээ л Дүйдэнгийн харын гал төлүүд. Бас аймгийн Алдарт уяач Гомбожавын өнчин зээрд азарга их хурдан байлаа. Дүйдэнгийн харын төл зээрд унага гарч л дээ. Гэвч зээрдийн эх нь Эрээн толгойн рашаан уугаад үхсэн юм билээ. Тэгээд өнчин зээрд нэртэй болсон түүхтэй. Дүйдэн тэр үед Эрээн толгойн рашааныг хариуцан ажиллуулдаг байсан юм. Сонин юм шүү. Тэр рашааныг уусан адууны заримынх нь гэдэс нь тэнхийгээд үхчихдэг байсан гэдэг. Энэ өнчин зээрдийн төлүүд их хурдалсан. Эрдэнэцагааны хазгар Дүгэрээгийн хүрэн, Онгон сумын аймгийн хурц арслан Мөнгөнбаатарын эцэг Шарын хүрэн азарганы эцэг ов Гомбын ногоон азарга өнөө л харын гал төлүүд байгаа юм. Тэгэхээр Дүйдэнгийн хар азарганы төлүүд өөр сумдаар ч их тарсан байгаа биз. Нэг жилийн наадмаар Дүйдэнгийн харын гал төл зургаан хар азарга мордож байсан бахдам түүхтэй.
-Нутгийнхаа адууны угшил гарвал, амжилтын нэвтэрхий мэддэг болохоор өөрийнхөө адууны сонголтыг тун ч чамбай хийнэ биз?
-Дүйдэнгийн харын гал төл Гомбожавын өнчин зээрд гэж ярьсан даа. Гомбожав тэр өнчин зээрд азаргандаа Хув Шарын тожингийн гал төл ухаа гүүг тавьж хурдан хүрэн азаргатай болсон юм. Сүүлд нь хүрэн азаргаа “Монгол адуу” нийгэмлэг, уяачдын холбоонд өгчихсөн л дөө. Тэр хүрэн адууг гарцаагүй л хурдан хүлэг төрлөө дөө гэж бодсон чинь шүдлэндээ гурваар орчихоод хязаалан, соёолондоо ч ордоггүй ээ. Хавчиг долоон настайдаа зургаагаар ирснээсээ хойш ахидаггүй гурван жил болсон. Тэгээд ойрын богино давхил хийж байж урагшаа орж түрүүлдэг, айрагддаг адуу болсон юм. Би энэ хүрэн азарганд Жамъянгийн хүрэн азарганы төл хонгор халзан гүүг тавьж сартай хонгор төлтэй боллоо. Сарт хонгорыг даага, шүдлэнд нь айрагдуулаад, соёолонд нь Эрдэнэцагааны Сэрээдэндамба гэж хүнд зарчихсан юм. Дараа нь өнөө гүү азарга хоёроос дахиад нэг хонгор халзан төл гарсан. Хонгор халзангаа дааганд нь уяж чадалгүй, шүдлэнд нь зургаагаар, хязааланд нь түрүү, соёолонд нь аман хүзүүнд оруулсан. Хавчигт нь уялгүй, найман настайд нь сумандаа 2-оор, дараа жил нь гурваар, 10-тайд нь аймгийн 50 жилийн ойн наадамд 30 гаргаж хурдлуулсан. Хөлийг нь доголгосноос хойш сумандаа хоёр удаа гурав, дөрвөөр ирж, Онгон сумын хилийн отрядын баярт айргийн дөрвөөр хурдалсан. Тэрнээс хойш уяагүй хөөрхий. Үүнээс өөр гэвэл Лувсандоржийн даага, шүдлэндээ түрүүлсэн хар азарганд гүүгээ тавьж, сартай хонгор адуутай болсон юм. Тухайн үедээ сартай хонгороо залуу аав Чүлтэмийнхээ нэр дээр давхиулдаг байлаа. Би чинь өвөөгөөрөө овоглодог хүн л дээ.
-Өөр таны угшил хөөж гаргаж авсан ямар хурдан адуу байна вэ?
-Нэг улаан адуу бий, одоо хөл муутай болчихсон. Гомбожавын хурдан хүрэн азарганд өөрийнхөө гүүг тавьж авсан төл байгаа юм. Ярианы эхэнд өндөр Санжийн сумандаа гурав түрүүлсэн улаан гэж ярьсан даа. Тэр улаан азарганы гал үр нь шар Цэндийн улаан азарганы охин төлийг Цэнд нэгдэлд идэшний адуугаар солиод өгчихсөн байсан. Тэгэхээр нь Гомбожав бид хоёр ярьж байгаад “хурдан улааны төлийг идшинд өгчихлөө. Сольж авъя” гээд тамгалаагүй байхад нь нэгдлийн адуучинтай нь ярьж сугалж үлдсэн юм. Тэр үед Гомбожав адуугаа алдчихаад хэдхэн адуутай л үлдсэн байлаа. Тэгэхээр нь би хонгор халзан гүүгээ азарганд чинь тавъя. Харин чи нэгдлийн адуунаас авсан улаан байдсан гүүг ав. Хэрэв алдсан адуугаа олбол адуунаас чинь хээр байдсыг би авъя гэвэл зөвшөөрлөө. Ингээд Гомбожавын азарганд тавьсан хонгор халзан гүүнээс маань Сэрээдэн дамбад зардаг сартай хонгор, хонгор халзан унага төрж, бас нэг охин төл гараад, гүү маань дахин унагалж чадалгүй үхчихсэн юм. Харин Гомбожав миний өгсөн улаан байдсан гүүгээ хүрэн азаргандаа тавьж гарсан улаан морио том хүүдээ бэлэглэсэн. Улаан морь багадаа их хурдалж, их насандаа нэг орсон. Өнөө улаан гүүний бас нэг төл бор үрээг Гомбожав надтай хамт аймгийн 50 жилийн наадамд явахдаа авч яваад айргийн таваар хурдалж байлаа. Харамсалтай нь хойд жил нь тэр үрээгээ алдчихсан. Түүний дараа дахиад улаан гүүнээс гарсан бор халзан төл нь багадаа хачин хурдтай байсан ч хадуураад явчихдаг байсан юм. Тэр бор халзанг манай сумын багш Дугарсүрэн гэж хүн аваад давхихгүй болохоор нь буцаагаад өгчихсөн. Миний хонгор халзан азарга, Гомбожавын бор халзан азарга нэгэн үе ана мана уралддаг байлаа. Миний хонгор халзанг гурваар ороход, бор халзан нь дөрвөөр, тэрийг гурваар орвол минийх дөрвөөр гээд л давхина. Хонгор халзанг хязааландаа түрүүлдэг жил Гомбожав борогч гүүнийхээ охин даагыг, хязаалангаа унаж түрүүлгэсэн манай хүүд бэлэглэсэн. Дээр хөл муутай улаан морь гэж ярьсан даа. Тэр хүүд маань бэлгэнд өгсөн охин дааганы төл байгаа юм. Нэг саарал адуу гарсан нь миний алдартын мялаалга наадамд дааганд аман хүзүүдсэн. Дараа нь хүргэн Алтансүх маань сонирхоод байхаар нь өгчихсөн. Гэвч хүргэнд маань очоод олигтой давхиагүй хэрнээ найзад нь очоод соёолондоо Мөнххаан сумын наадамд түрүүлсэн дуулдана лээ. Тэрний дараа гарсан нэг бор адуу даагандаа нэг түрүүлж, аймгийн наадамд дөрвөөр ирсэн ч яг барианы дэргэд хүүхэд нь ташуураа алдаж зогсоод зургаалчихсан. Хойтон жил нь адууны ханиад гараад байхгүй болсон, хөөрхий.
-Та хэдэн онд аймгийн Алдарт уяач болсон юм бэ? Хэчнээн айраг түрүүтэй болж байна?
-2008 онд байхаа. Сумын баяр наадмаас 6 түрүү, 8 айрагтай. Үүнд сумын жижиг наадмуудын амжилтаа оруулбал нэлээд юм нэмэгдэх нь байх аа.
-Таныг залгаад хүүхдүүд тань уяа эвлүүлж байна уу?
-Би ганц хүүтэй, жолооч хийдэг юм. Хүү морь мал уяхгүй. Харин хүргэн морь уяна, хурдан адуунуудтай. Хүргэн маань Онгон сумын Шарын хурдан хүрэн азарганы угшлын хурдан азаргатай байсан. Тэр азарганы төл нэг даагыг хүүд маань бэлэглэсэн юм. Би тэр даагыг одоо уяж байгаа.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Хурдан тууртын босоо цагаан хийморьт ивээгдэж, урт наслаж удаан жаргаарай.
-Баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл №42



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
33 минутын өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
1 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
1 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
2 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн эхний 10 соёолонгууд
-
3 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
5 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
5 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
21 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
22 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
23 цагийн өмнө Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
23 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
3 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
22 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
21 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
23 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
5 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
5 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
23 цагийн өмнө Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
1 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
1 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
2 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн эхний 10 соёолонгууд
-
33 минутын өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна