П.Сэргэлэн: Булган аймгийн МСУХ үнэхээр сайн ажилладаг

2016 оны 1-р сарын 05 -нд

ММСУХ хэмээх өнөр бүлийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж байдаг Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэнгээс хангайн бүсийн уралдааны талаарх сэтгэгдлийг нь хуваалцлаа. Тэрээр бидний асуултанд ийн хариулсан юм.
-Засгийн газрын тогтоолт зуны бүсийн таван уралдаан болсон. Булган аймагт болсон хангайн бүсийн уралдаанд ММСУХ-ны тэргүүлэгчид зөвлөх, хяналт тавих үүрэгтэйгээр оролцсон уу?
-Оролцсоон. ММСУХ-ны тэргүүлэгч, Тод манлай уяач Батсайхан, Манлай уяач Хишигжаргал, Мэндбаяр, Даш-Өлзий нарын төлөөлөгчид очиж, оролцсон. Булган аймагт болсон хангайн бүсийн уралдаан зохион байгуулалт сайтай, дэг журамтай сайхан уралдаан болсон хэмээн уяачид, хурдан морины зүтгэлтнүүд дүгнэж байна лээ. Бид ч бас санал нэгтэй байгаа.
-Орон нутгийн удирдлагууд бүсийн уралдааныг цуцалж өгөх тухай хүсэлтийг Засгийн газарт хүргүүлсэн байсан. Өмнө нь ийм тохиолдол гарч байсан уу?
-Үгүй ээ. Булган аймгийн Засаг дарга гантай байгаа учраас бүсийн уралдаан зохион байгуулах боломжгүй гэдгээ Засгийн газрын тэргүүнд уламжилсан байсан. Энэ тухай ММСУХ-нд мэдэгдэхэд нь “хангайн бүсийн уралдаан бол зөвхөн Булган аймгийн хэмжээний уралдаан биш. Ойролцоо аймаг, сумдын уяачид ирж оролцдог улсын хэмжээний томоохон наадам” гэдгийг уламжилсан. Та бүхэн мэдэх байх.1995 онд Завхан аймагт Сар хайрханы даншиг нэртэйгээр Монголын анхны бүсийн уралдаан зохион байгуулагдаж, тэр жилээ Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд зуны бүсийн наадам болж байсан. Түүнээс хойш үндсэндээ 20 жил Засгийн газрын тогтоолт бүсчилсэн уралдааныг зохион байгуулж байна. Тэгэхээр энэ уралдааныг цуцлах боломжгүй юм. Тэгээд ч ганц Булган аймагт бус нийт орон даяар зуншлага тааруу байсан шүү дээ. Бидний саналыг Булган аймгийн МСУХ-ныхон маань орон нутгийнхаа дарга удирдлагуудад танилцуулж, зөвшөөрлийг авсан байна лээ. Хэдийгээр шийдвэр нэлээд тулгамдуу гарсан ч бэлтгэл сайн хангагдсан. Бат-Эрдэнэ тэргүүнтэй Булган аймгийн МСУХ-ныхон маань ажлаа мэддэг, ажилдаа эзэн болсон гэдгээ харуулж, богино хугацаанд зохион байгуулалт сайтай, сайхан уралдааныг хийж чадсан байна лээ. Би үүнд их талархаж байгаа.
-Бүсийн уралдааны эрхийг олгохдоо ямар хүчин зүйлүүдийг харгалзаж үздэг юм бэ?
-Баруун, зүүн, хангай, говь, төв гэсэн таван бүс нутагт уралдаан зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл тухайн бүсийн аймгууд ээлжлэн уралдааныг зохион байгуулдаг. Үүний хажуугаар тав, 10 жилийн давтамжтай зохиогддог уралдаанууд бий. Энэ бүхнийг харгалзана. Тэгээд тухайн аймгийн удирдлага болон уяачдын холбооноос ирүүлсэн хүсэлтийг үндэслэн ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар авч хэлэлцээд, саналаа Засгийн газарт хүргүүлж, батлуулдаг.
-Тэгэхээр тухайн аймгийн ЗДТГ, уяачдын холбооноос эхлээд хүсэлт ирсэн байх нь ээ дээ?
-Тиймээ. Орон нутгаас ирсэн албан хүсэлтийг үндэслэн уралдааны хуваарийг гаргаж, түүнийгээ Засгийн газарт өргөн мэдүүлж, батлуулдаг. Бүсийн уралдааныг тухайн аймгийн МСУХ, Засаг даргын томилсон салбар комисс хамтран зохион байгуулдаг. ММСУХ-ны хувьд бол монголын хурдан морины дүрмийн хүрээнд уралдааны зохион байгуулалтанд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй.
-Өнөө жилийн баруун бүсийн уралдаан Говь-Алтай аймагт болно гэлцэж байсан ч Увс аймагт зохион байгуулагдсан. 90 жилийн ой гэдгийг харгалзаж үзсэн хэрэг үү?
-Уг нь дарааллаараа бол Говь-Алтай аймагт зохиогдох ёстой байсан. Гэтэл Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд олон том наадам давхцуулахгүй байх үүднээс Увс аймагт зохион байгуулах тухай шийдвэр гарсан байсан. Ер нь сүүлийн үед холбооноос явуулсан тогтоол шийдвэрүүдийг Засгийн газрын хуралдаанаар өөрчлөх нь цөөнгүй болоод байгаа.
-Засгийн газрын тогтоолт бүсийн наадмыг тааруу зохион байгуулсан аймгуудтай ямар нэг байдлаар хариуцлага тооцдог уу? Жишээлбэл бүсийн уралдааны эрхийг өгөхгүй өнжөөх гэх мэтээр...?
-Арга хэмжээ авна. Уралдааны бэлтгэл явцтай нь танилцана. Өмнө нь бүсийн уралдааныг зохион байгуулахдаа гаргасан алдаа дутагдлыг нь хэлж залруулна. Тэр ч утгаараа холбооны тэргүүлэгчид ажилладаг юм. Жишээ нь өмнө нь Булганд хаврын бүсийн уралдаан болоход би өөрөө очиж уралдааных нь замыг үзэж байсан.
-Ерөнхий нарийн бичгийн дарга Булган аймгийн МСУХ-нд ямар дүн тавьдаг вэ? Шударгаар хариулахыг хүсч байна?
-Булган аймгийн МСУХ үнэхээр сайн ажилладаг. МУ-ын Манлай уяач Мэндбаяр ах маань хичээл зүтгэл гаргаад сайн ажилладаг байсан. Түүний дараа Бат-Эрдэнэ, Лхагвасүндэв, Дагий нар маань аваад бүр илүү сайн ажиллаж байгаа. Би энд олон хүний нэрийг хэлж амжихгүй ч эдний баг маш сайн ажилладаг гэдгийг хэлж чадна. Ялангуяа дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх Гиннесийн уралдаанд маш их идэвхтэй оролцсон гэдгийг зориуд цохон тэмдэглэмээр байна. Булган аймгаас ирсэн уяачид дангаараа нэг гараа болж 500 морь уралдуулсан шүү дээ. Энэ дашрамд тэрхүү үйл ажиллагаанд хичээл зүтгэл сэтгэл гаргасан Булган аймгийн МСУХ-ны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ болон удирдлагууд, МУ-ын Манлай уяач Д.Хишигжаргал нартаа дахин талархлаа илэрхийлье. Би Булганы уяачдын холбоог ойлголцол сайтай сайн баг гэж хардаг. Тэр ч утгаараа богино хугацаанд бүсийн уралдаан зохион байгуулахад ямар нэг байдлаар санаа зовниогүй. Тус холбоо 2014 онд МУ-ын шилдэг аймгийн салбар холбоогоор шалгарсаны зэрэгцээ Дашинчилэн, Баяннуур, Хишиг-Өндөр сумдын холбоо мөн ажил үйлсээрээ тэргүүлж байсан юм.
-Бидний хүсэлтийг хүлээн авч, цаг гаргасанд баярлалаа.
"Булганхангайн хурд" сэтгүүл №01

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
10 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Өчигдөр, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
Сэтгэгдэл бичигдээгүй байна