Дундговь аймгаас төрөн гарсан шилдэг аймгийн цолтнууд
Тус аймгийг бөхөөрөө тэргүүлэх сум бол Эрдэнэдалай. Адуу хонины орон болсон далай нутгаас улсын цолтой гурван бөх, мөн улсын цолны төлөө сайхан барилдаж байгаа А.Алтанхуяг нар төрөн гарсан юм. Тус сумын Өнгөт багаас л гэхэд таван аймгийн арслан төрсөн түүх байдаг. Горын Батсүмбэр, аймагтаа хоёр түрүүлсэн Дэлгэрийн Баатарсүх, циркийн Цэрэндоржийн Молдой, жүдогийн шилдэг мастеруудын нэг Мяарагчаагийн аав цэргийн арслан Ж.Санжаасүрэн, аймгийн анхны наадмын түрүү Б.Лувсандорж, төрийн их баяр наадамд хоёр удаа начны даваанд гарсан “дарваан” хэмээгч Будын Өвгөн нар Эрдэнэдалай нутгийнх. Мөн өсөх идэр начин Чинзоригийн төрсөн ах Б.Болдбаатар, 2010 оны аймгийн наадмын түрүү бөх Д.Дэлгэрбат нар ч энэ сумынх. Намхайн Алтангэрэл, Билэгтийн Отгонбаатар, Осорын Хүүхэнбаатар нарын аймгийн заан начингууд, өдгөөгийн нэрт бөхийн тайлбарлагч СТА Цэдэвийн Батнасан ч энэ нутгийн унаган хүмүүс билээ.
Молиго бүргэд арслангийн удмын А.Алтанхуяг өөрийн аймгийн 70 жилийн ой болон Говьсүмбэр аймагт түрүүлж, төрийн их баяр наадамд гурван удаа дөрөв, мөн олон удаа гурав даваад байгаа юм.
Өндөршил улсын хоёр начинтай, тус аймгийн манлай арслан Хорлоогийн Пийжаагийн уугуул сум юм. Довон дээрээ догшин байсан Хорлоогийн Пийжаа аймгаа наадам алгасч хийж байх жилүүдэд дөрөв түрүүлж гурав шөвгөрсөн гайхамшигт амжилт гаргасан юм. Бусад жилүүдэд Дундговь аймаг наадмаа хийж байсан бол “өмсдөг” Х.Пийжаа арслан үүнээс ч өндөр амжилт үзүүлэх бүрэн боломжтой байлаа. Харин өнөөдөр Шилийнхний найдвар нь аймгийн харцага Хүрэлбаатарын Батбаяр билээ.
Хурдан хурц морьдоороо нэгэн цагтаа аймагтаа гайхагдаж явсан улсад уралддаг Дэрэн сумынхан ч найр наадам бөх сайтай газар. 1970 оны төрийн наадамд гарцаагүй начны болзол хангасан Банзарын Пүрэвсүрэн арслан, сумандаа тун ч олон түрүүлсэн Сугирын Шараа (Сүхбаатар аймгийн баяр наадмаас арслан цол хүртсэн), МҮБХ-ны менежер бөх тайлбарлагч Санжаагийн Гантөр нар Дэрэн сумын хүмүүс юм. С.Тэрбиш, С.Нэргүй, Д.Ганзориг, Г.Баяржавхлан, өсвөр үеийн улсын аваргын шагналт байрт аймгийн харцага Ч.Бүрэнзэвсэг нар мөн Дэрэнгийнхэн.
Аймгийн Алдарт уяач, аймгийн арслан Намжилын Дорждагва Сайнцагаан сумынх. Аймгийнхаа наадамд хамгийн олон морь түрүүлгэж айрагдуулсан энэ сумаас 80 оны наадмын түрүү Данхын Батсуурь, Дундговийн довон дээр гурван удаа босоо үлдсэн Алтангэрэлийн Батсайхан, үндэсний бөхөөр хожуу барилдсан ч аймгаасаа түрүү авч чадсан Л.Баярсайхан, Говьсүмбэр аймгийн түрүү О.Өлзиймөнх, Н.Энх-Амгалан арслангийн ах Баттөр нарын шилдэг аймгийн арслангууд төржээ. Өдгөөгийн бүх аймгийн начин цолтонг эрэмбээрээ манлайлж байгаа дөрөв шөвгөрсөн Батцагаан арслангийн хүү Дамдин Сайнцагаан нутгаар овоглодог.
Алдарт Дашдооровуудын нутаг Дэлгэрхангай сумаас аймгийн арслан С.Сүхбаатар, аймгийн заан олноо “тэмээн” хэмээн алдаршсан Б.Бямбаа нар өөрсдийн үед сайн барилдаж байв. Аймгийн заан Ц.Тэгшээ
Дэлгэрцогт сум улсын манлай харцагатай төдийгүй улсын гурван алдарт уяачтай сум. Харин аймгийн заан М.Санрай, Д.Цэдэнсодном нарыг энэ сумынх гэж тэр хүн мэдэхгүй болов уу. Өдгөө хүлгийн шандас сорих болсон хүчит арслан Л.Цэмбэл мөн сумын харьяат бөх билээ. Дорноговь аймгийн баяр наадамд олон түрүүлж, үзүүрлэсэн хурц арслан Бадамгаравын Баттөр Дэлгэрцогтын унаган хүү.
Гурвансайхан сумаас анхны наадамд шөвгөрсөн Х.Цэдэндорж начин, 1944 оны цэргийн заан О.Одсүрэн, 1971 онд аймгийн начин цол хүртсэн өсгий хэмээх Т.Мяхандорж, улсын шүүгч аймгийн начин И.Ширнэн, өдгөө сумын заануудын цуврал барилдаанд сайн хүч үзэж байгаа 2009 оны заан Болдбаатарын Доржсүрэн нарын хүчтэнтэй.
Баянжаргалан сумаас аймгийн заан цолыг ахмад бөх М.Уртнасан нөхөн хүртжээ. МБӨ-нд өдгөө сайн барилдаж байгаа Ням-Осорын Наранбаяр, үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдааны дөрөвдүгээр байрын шагналт Аварга лицей сургуулийн сурагч Болдбаатарын Одсүрэн нар Жаргалан нутгийнхаа нэрийг гаргаж явна.
Сайхан-Овоо сумаас Улаанхүү начингийн өмнө өдгөөгийн улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн өвөг эцэг цэргийн заан Сосорбурам, цэргийн хүчит арслан Таравын Даржаа нар сайн барилдаж байсан юм. Мөн Өвөрхангай аймгийн баяр наадамд 1966 онд түрүүлсэн “Солгой” хэмээгч Самбуугийн Дэмбэрэл арслан Онгийн голын бөх юмаа.
Барнангийн хүүгээс авахуулаад Барьц ханасан аварга Моотон зааныг ч барилдуулж өнжсөн хэмээн Б.Доржпаламын “Говь-Угтаалын наадам” шүлэг эхэлдэг. Говь-Угтаалын Моотон гэгч аймгийн цолтой монхор хамартай сайхан эр байсан гэж одоо ч ярьцгаадаг. Боржигон хошууны заан Б.Гэлэгсамбуу хэмээгч хүчтэн 30-40 өөд онд сайн барилдаж байв. Аймгийн арслан Намхайн Энх-Амгалан, Амгалангийн Саруулсайхан, улсын наадамд дөрөв давж авсан Шонхор дээд сургуулийн төгсөгч аймгийн заан Төмөрчөдөрийн Занданбат нар өнөөдөр Угтаал сумаас сайн барилдаж байна.
1984 оны аймгийн баяр наадамд 128 бөхөөс Банзарын Пүрэвсүрэнг хаяж түрүүлсэн, тухайн үедээ аймагтаа тэргүүлэн барилдаж байсан Ламжавын Шагдаржав арслан Адаацаг сумын харьяат бөх. Монхорын Намжилсүрэн, Монхорын Улаанбанди, хөнгөний Монхор нарын аймгийн цолтнууд Адуун цэнхэр Адаацаг уулын хүчитнүүд. Цэвээндоржийн Маамчулуун, Мижидийн Дагвадорж нарын арслангуудтай,
Тус аймгийн хамгийн том газар нутагтай Өлзийт сумаас 90-ээд оны дундаар Дамдинжавын Цолмон, Дамбадаржаагийн Санзайжамц, Адьяагийн Мөнхбат гэх гурван аймгийн заан сайн барилдаж байсан түүхтэй. Цолмон нь Буянт-Овоо багийн есөн аймгийн Алдарт уяачийн нэг Дамдинжав гуайн хүү юм. Санзай зааны аав ч мөн аймгийн Алдарт уяач. Чимэдийн Баяраа, Чимэдийн Нохойхүү хэмээх ах дүү хоёр аймаг цэргийн цолтонтой. Хурдан хурц морьдоороо аймагтаа данстай Өлзийт сумаас Дагдангийн Цэнгэлбат, Нэрхүүгийн Батрагчаа нар өдгөө барилдаж байна.
Цагаандэлгэрийн Лувсангийн Наваанжамба гэж гайхалтай бөх бий. Сумандаа арав илүү түрүүлж, томчуудын зүрхэнд шар ус хуруулж явсан энэ хүчтэн 1946, 1950 онуудад аймагтаа түрүүлсэн. Түүнээс хэдэн жилийн хойно Хайдавын Цэнд-Аюуш гэж бие хаа сайхантай, дайчин түрэмгий барилдаантай (улсын аварга шалгаруулах барилдаанд Ж.Мөнхбат аваргыг ид үед нь хаяж явсан) хүчит бөх мөн сумаас тодорчээ. 1962,1964 онуудад аймагтаа тахим өгөлгүй түрүүлсэн хүчит арслан барьдаг илдэг авьяастай, адуу малд эрэмгий хараа булаасан сайхан эр явжээ. Цагаандэлгэр сумаас Г.Олзгэрэлийн үе чацуутан Н.Отгонбаяр арслан, аймгийн заан Я.Мөнхтөр, аймгийн начин Магванрагчаа (үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аваргын мөнгөн медальтай), аймгийн начин Мөнх-Эрдэнэ, аймгийн начин Б.Мөнхдалай нар аймагтаа сайхан барилдацгааж байлаа. Аймгийн наадмын үзүүр Хурган хэмээнч Ж.Данзан, 1992 оны анхны Боржигон наадмын үзүүр цэргийн заан Отгонбаатар, цагаан хэмээгч Б.Гантөмөр нар мөн Боржигоны энэ сумаас цолонд хүрчээ.
Төрийн наадмын их насны түрүүтэй Луус нутгийн бөхчүүдийг нэрвэл цэргийн арслан Бандиагийн Дэлгэрцогт, олноо хулгар хэмээн алдаршсан Бухын Павуу, аймгийн заан Дашийн Чүлтэм, Бандиагийн Дэлгэрбуян, аймгийн начин Сайнхүүгийн Батбэх, 40-өөд оны бөх сумандаа олон жил сайн барилдсан Д.Доржпалам, С.Дамбажамц нар байна. 1996 онд аймагтаа улсын начин Г.Олзгэрэлд унаж үзүүрлэсэн Павуугийн Ганхуяг аймгийн заан цолтой. Өдгөө аймагтаа сайн барилдаж байгаа С.Очирсүх, С.Бүргэд, Ч.Цогтбаатар нарын залуус ч байна.
Дундговь аймгийн Хулд сумаас Доржийн Цэнд, Норовын Дашжамц хэмээх хоёр хурц арслан цолтон төржээ. Цэнд гуай нь Өмнөговь аймгийн баяр наадамд дөрөв түрүүлж, Ховд аймагт шөвгөрч, өөрийн аймагтаа мөн шөвгөрсөн 40-өөд оны алдарт бөх байлаа. Харин хурц арслан Н.Дашжамц бол өдгөө Монгол бөхийн өргөөнд Д.Сэрээтэр харцагын хажууд сууж протокол хөтөлдөг буурал арслан шүү дээ. Буурал арслан 1958 онд Дундговь аймагтаа түрүүлж байв. Мөн энэ сумаас Батжаргалын Тавхай, Лампрангийн Хүрэлбаатар, Сэвжидийн Дэмбэрэл нарын цэргийн цолтнууд, аймгийн начин Сэрээгийн Шарав, Лодонгийн Оргой, Халтмаагийн Жоол, Цэдэвийн Товуудорж, П.Лхагва-Очир, П.Гантулга, сумын заан С.Мөнхчулуун, Д.Содномцэрэн, П.Өлзийхүү, Л.Золбаатар, Ш.Адьяа, О.Батцог, Н.Давааням нарын бөхчүүд төрөн гарчээ.
Мөн энэ аймагт ирж суурьшан олон жил сайн барилдсан нутгийн хүргэн Өвөрхангайн Лэгшидийн Батцагаан (гурав үзүүрлэсэн), мөн Өвөрхангайн Калинингийн Батболд, Архангайн Должинсүрэнгийн Энх-Эхлэлт, Булганы цэргийн заан Г.Чулуундаваа нарын хүчитнүүд бий юм.
О.Наранбаатар
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Өчигдөр, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Өчигдөр, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
192.82.87.140
Тус аймгийг бөхөөрөө тэргүүлэх сум бол Эрдэнэдалай. Адуу хонины орон болсон далай нутгаас улсын цолтой гурван бөх, мөн улсын цолны төлөө сайхан барилдаж байгаа А.Алтанхуяг нар төрөн гарсан юм. Тус сумын Өнгөт багаас л гэхэд таван аймгийн арслан төрсөн түүх байдаг. Горын Батсүмбэр, аймагтаа хоёр түрүүлсэн Дэлгэрийн Баатарсүх, циркийн Цэрэндоржийн Молдой, жүдогийн шилдэг мастеруудын нэг Мяарагчаагийн аав цэргийн арслан Ж.Санжаасүрэн, аймгийн анхны наадмын түрүү Б.Лувсандорж, төрийн их баяр наадамд хоёр удаа начны даваанд гарсан “дарваан” хэмээгч Будын Өвгөн нар Эрдэнэдалай нутгийнх. Мөн өсөх идэр начин Чинзоригийн төрсөн ах Б.Болдбаатар, 2010 оны аймгийн наадмын түрүү бөх Д.Дэлгэрбат нар ч энэ сумынх. Намхайн Алтангэрэл, Билэгтийн Отгонбаатар, Осорын Хүүхэнбаатар нарын аймгийн заан начингууд, өдгөөгийн нэрт бөхийн тайлбарлагч СТА Цэдэвийн Батнасан ч энэ нутгийн унаган хүмүүс билээ. Молиго бүргэд арслангийн удмын А.Алтанхуяг өөрийн аймгийн 70 жилийн ой болон Говьсүмбэр аймагт түрүүлж, төрийн их баяр наадамд гурван удаа дөрөв, мөн олон удаа гурав даваад байгаа юм. Өндөршил улсын хоёр начинтай, тус аймгийн манлай арслан Хорлоогийн Пийжаагийн уугуул сум юм. Довон дээрээ догшин байсан Хорлоогийн Пийжаа аймгаа наадам алгасч хийж байх жилүүдэд дөрөв түрүүлж гурав шөвгөрсөн гайхамшигт амжилт гаргасан юм. Бусад жилүүдэд Дундговь аймаг наадмаа хийж байсан бол “өмсдөг” Х.Пийжаа арслан үүнээс ч өндөр амжилт үзүүлэх бүрэн боломжтой байлаа. Харин өнөөдөр Шилийнхний найдвар нь аймгийн харцага Хүрэлбаатарын Батбаяр билээ. Хурдан хурц морьдоороо нэгэн цагтаа аймагтаа гайхагдаж явсан улсад уралддаг Дэрэн сумынхан ч найр наадам бөх сайтай газар. 1970 оны төрийн наадамд гарцаагүй начны болзол хангасан Банзарын Пүрэвсүрэн арслан, сумандаа тун ч олон түрүүлсэн Сугирын Шараа (Сүхбаатар аймгийн баяр наадмаас арслан цол хүртсэн), МҮБХ-ны менежер бөх тайлбарлагч Санжаагийн Гантөр нар Дэрэн сумын хүмүүс юм. С.Тэрбиш, С.Нэргүй, Д.Ганзориг, Г.Баяржавхлан, өсвөр үеийн улсын аваргын шагналт байрт аймгийн харцага Ч.Бүрэнзэвсэг нар мөн Дэрэнгийнх эн. Аймгийн Алдарт уяач, аймгийн арслан Намжилын Дорждагва Сайнцагаан сумынх. Аймгийнхаа наадамд хамгийн олон морь түрүүлгэж айрагдуулсан энэ сумаас 80 оны наадмын түрүү Данхын Батсуурь, Дундговийн довон дээр гурван удаа босоо үлдсэн Алтангэрэлийн Батсайхан, үндэсний бөхөөр хожуу барилдсан ч аймгаасаа түрүү авч чадсан Л.Баярсайхан, Говьсүмбэр аймгийн түрүү О.Өлзиймөнх, Н.Энх-Амгалан арслангийн ах Баттөр нарын шилдэг аймгийн арслангууд төржээ. Өдгөөгийн бүх аймгийн начин цолтонг эрэмбээрээ манлайлж байгаа дөрөв шөвгөрсөн Батцагаан арслангийн хүү Дамдин Сайнцагаан нутгаар овоглодог. Алдарт Дашдооровуудын нутаг Дэлгэрхангай сумаас аймгийн арслан С.Сүхбаатар, аймгийн заан олноо “тэмээн” хэмээн алдаршсан Б.Бямбаа нар өөрсдийн үед сайн барилдаж байв. Аймгийн заан Ц.Тэгшээ Дэлгэрцогт сум улсын манлай харцагатай төдийгүй улсын гурван алдарт уяачтай сум. Харин аймгийн заан М.Санрай, Д.Цэдэнсодном нарыг энэ сумынх гэж тэр хүн мэдэхгүй болов уу. Өдгөө хүлгийн шандас сорих болсон хүчит арслан Л.Цэмбэл мөн сумын харьяат бөх билээ. Дорноговь аймгийн баяр наадамд олон түрүүлж, үзүүрлэсэн хурц арслан Бадамгаравын Баттөр Дэлгэрцогтын унаган хүү. Гурвансайхан сумаас анхны наадамд шөвгөрсөн Х.Цэдэндорж начин, 1944 оны цэргийн заан О.Одсүрэн, 1971 онд аймгийн начин цол хүртсэн өсгий хэмээх Т.Мяхандорж, улсын шүүгч аймгийн начин И.Ширнэн, өдгөө сумын заануудын цуврал барилдаанд сайн хүч үзэж байгаа 2009 оны заан Болдбаатарын Доржсүрэн нарын хүчтэнтэй. Баянжаргалан сумаас аймгийн заан цолыг ахмад бөх М.Уртнасан нөхөн хүртжээ. МБӨ-нд өдгөө сайн барилдаж байгаа Ням-Осорын Наранбаяр, үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдааны дөрөвдүгээр байрын шагналт Аварга лицей сургуулийн сурагч Болдбаатарын Одсүрэн нар Жаргалан нутгийнхаа нэрийг гаргаж явна. Сайхан-Овоо сумаас Улаанхүү начингийн өмнө өдгөөгийн улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн өвөг эцэг цэргийн заан Сосорбурам, цэргийн хүчит арслан Таравын Даржаа нар сайн барилдаж байсан юм. Мөн Өвөрхангай аймгийн баяр наадамд 1966 онд түрүүлсэн “Солгой” хэмээгч Самбуугийн Дэмбэрэл арслан Онгийн голын бөх юмаа. Барнангийн хүүгээс авахуулаад Барьц ханасан аварга Моотон зааныг ч барилдуулж өнжсөн хэмээн Б.Доржпаламын “Говь-Угтаалын наадам” шүлэг эхэлдэг. Говь-Угтаалын Моотон гэгч аймгийн цолтой монхор хамартай сайхан эр байсан гэж одоо ч ярьцгаадаг. Боржигон хошууны заан Б.Гэлэгсамбуу хэмээгч хүчтэн 30-40 өөд онд сайн барилдаж байв. Аймгийн арслан Намхайн Энх-Амгалан, Амгалангийн Саруулсайхан, улсын наадамд дөрөв давж авсан Шонхор дээд сургуулийн төгсөгч аймгийн заан Төмөрчөдөрийн Занданбат нар өнөөдөр Угтаал сумаас сайн барилдаж байна. 1984 оны аймгийн баяр наадамд 128 бөхөөс Банзарын Пүрэвсүрэнг хаяж түрүүлсэн, тухайн үедээ аймагтаа тэргүүлэн барилдаж байсан Ламжавын Шагдаржав арслан Адаацаг сумын харьяат бөх. Монхорын Намжилсүрэн, Монхорын Улаанбанди, хөнгөний Монхор нарын аймгийн цолтнууд Адуун цэнхэр Адаацаг уулын хүчитнүүд. Цэвээндоржийн Маамчулуун, Мижидийн Дагвадорж нарын арслангуудтай, Тус аймгийн хамгийн том газар нутагтай Өлзийт сумаас 90-ээд оны дундаар Дамдинжавын Цолмон, Дамбадаржаагийн Санзайжамц, Адьяагийн Мөнхбат гэх гурван аймгийн заан сайн барилдаж байсан түүхтэй. Цолмон нь Буянт-Овоо багийн есөн аймгийн Алдарт уяачийн нэг Дамдинжав гуайн хүү юм. Санзай зааны аав ч мөн аймгийн Алдарт уяач. Чимэдийн Баяраа, Чимэдийн Нохойхүү хэмээх ах дүү хоёр аймаг цэргийн цолтонтой. Хурдан хурц морьдоороо аймагтаа данстай Өлзийт сумаас Дагдангийн Цэнгэлбат, Нэрхүүгийн Батрагчаа нар өдгөө барилдаж байна. Цага андэлгэрий н Лувсангийн Наваанжамба гэж гайхалтай бөх бий. Сумандаа арав илүү түрүүлж, томчуудын зүрхэнд шар ус хуруулж явсан энэ хүчтэн 1946, 1950 онуудад аймагтаа түрүүлсэн. Түүнээс хэдэн жилийн хойно Хайдавын Цэнд-Аюуш гэж бие хаа сайхантай, дайчин түрэмгий барилдаантай (улсын аварга шалгаруулах барилдаанд Ж.Мөнхбат аваргыг ид үед нь хаяж явсан) хүчит бөх мөн сумаас тодорчээ. 1962,1964 онуудад аймагтаа тахим өгөлгүй түрүүлсэн хүчит арслан барьдаг илдэг авьяастай, адуу малд эрэмгий хараа булаасан сайхан эр явжээ. Цагаандэлгэр сумаас Г.Олзгэрэлийн үе чацуутан Н.Отгонбаяр арслан, аймгийн заан Я.Мөнхтөр, аймгийн начин Магванрагчаа (үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аваргын мөнгөн медальтай), аймгийн начин Мөнх-Эрдэнэ, аймгийн начин Б.Мөнхдалай нар аймагтаа сайхан барилдацгааж байлаа. Аймгийн наадмын үзүүр Хурган хэмээнч Ж.Данзан, 1992 оны анхны Боржигон наадмын үзүүр цэргийн заан Отгонбаатар, цагаан хэмээгч Б.Гантөмөр нар мөн Боржигоны энэ сумаас цолонд хүрчээ. Төрийн наадмын их насны түрүүтэй Луус нутгийн бөхчүүдийг нэрвэл цэргийн арслан Бандиагийн Дэлгэрцогт, олноо хулгар хэмээн алдаршсан Бухын Павуу, аймгийн заан Дашийн Чүлтэм, Бандиагийн Дэлгэрбуян, аймгийн начин Сайнхүүгийн Батбэх, 40-өөд оны бөх сумандаа олон жил сайн барилдсан Д.Доржпалам, С.Дамбажамц нар байна. 1996 онд аймагтаа улсын начин Г.Олзгэрэлд унаж үзүүрлэсэн Павуугийн Ганхуяг аймгийн заан цолтой. Өдгөө аймагтаа сайн барилдаж байгаа С.Очирсүх, С.Бүргэд, Ч.Цогтбаатар нарын залуус ч байна. Дундговь аймгийн Хулд сумаас Доржийн Цэнд, Норовын Дашжамц хэмээх хоёр хурц арслан цолтон төржээ. Цэнд гуай нь Өмнөговь аймгийн баяр наадамд дөрөв түрүүлж, Ховд аймагт шөвгөрч, өөрийн аймагтаа мөн шөвгөрсөн 40-өөд оны алдарт бөх байлаа. Харин хурц арслан Н.Дашжамц бол өдгөө Монгол бөхийн өргөөнд Д.Сэрээтэр харцагын хажууд сууж протокол хөтөлдөг буурал арслан шүү дээ. Буурал арслан 1958 онд Дундговь аймагтаа түрүүлж байв. Мөн энэ сумаас Батжаргалын Тавхай, Лампрангийн Хүрэлбаатар, Сэвжидийн Дэмбэрэл нарын цэргийн цолтнууд, аймгийн начин Сэрээгийн Шарав, Лодонгийн Оргой, Халтмаагийн Жоол, Цэдэвийн Товуудорж, П.Лхагва-Очир, П.Гантулга, сумын заан С.Мөнхчулуун, Д.Содномцэрэн, П.Өлзийхүү, Л.Золбаатар, Ш.Адьяа, О.Батцог, Н.Давааням нарын бөхчүүд төрөн гарчээ. Мөн энэ аймагт ирж суурьшан олон жил сайн барилдсан нутгийн хүргэн Өвөрхангайн Лэгшидийн Батцагаан (гурав үзүүрлэсэн), мөн Өвөрхангайн Калинингийн Батболд, Архангайн Должинсүрэнгийн Энх-Эхлэлт, Булганы цэргийн заан Г.Чулуундаваа нарын хүчитнүүд бий юм.
Reply223.39.158.131
Хулдын доржийн Цэнд гэж ямар хүн байсын бол үр хүүхдүүд нь гэж ямар хүмүүс байна
Reply