Уяач М.Энхтайван: Нутаг орныхоо нэрийг дуудуулж, түмэн олноо баярлуулах шиг сайхан зүйл юу байхав

2015 оны 12-р сарын 22 -нд

АХ-ын 94 жилийн ой баяр наадмаас...
-Төр түмнийхээ их баяр цэнгэл наадамд уясан хүлгээ айрагдуулсан танд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. Төрийнхөө наадамд морь айрагдуулсан хүн баяртай байлгүй яахав. Халтар даага маань манай өөрийн унаган адуу. Эх нь сумынхаа наадамд олон түрүүлж, айрагдсан Цагаан ташаат гээд хурдан морины маань төрсөн дүү байгаа юм. Цагаан ташаат маань энэ жил 25 нас хүрч байгаа.
-Адуунд бол бас л өндөр нас шүү?
-Тийм шүү. Яг манай Заамарын унаган адуу. Тэр нутагт тэнцсэн хурдан хүлгүүдийн нэг. Цагаан ташаатын төрсөн дүү нараас хоёр байдсан гүүг аав маань сонгож авч үлдсэн юм. Тэрний нэг сартай зээрд гүүний төл нь энэ Заамар халтар байгаа юм.
-Тэгвэл эцэг нь ямар азарга байдаг юм бэ?
-Эцэг нь “Торгоны зам” ХХК-ийн захирал Гантөмөрийн Англи хээр азарганы төл. Надад ирээд гарсан анхны төл нь энэ халтар үрээ байгаа юм.
-Улсын наадмаас өмнө уралдсан уу?
-Манай сум дөрвөн гал уяатай. Тэрний нэг үүсгэн байгуулагдсаны таван жилийн ойгоо тэмдэглээд даага уралдуулахад халтар үрээ маань түрүүлсэн. Түүний дараа сумынхаа наадамд бас их сайн давхисан юм. Тэгээд л улсын наадамд уралдуулъя гэж шийдсэн дээ. Манай сумын уяачид дор бүрнээ адуугаа сайжруулчихсан учраас наадмаар ялгадаггүй.
-Сумын наадмын дараа улсад иржээ дээ?
-Тийм. Улсын наадамд аман хүзүүнд давхиад, Булганд болсон хангайн бүсийн уралдаанд хол түрүүлсэн. Түүний дараа ММСУХ-ны 20 жилийн ойд очиж, хоёр км газар тасарч нэг хэсэг өнгөлөөд, суух хандлагатай болохоор нь татуулчихсан. Бага адуу олон уралдсан, дээр нь хоол ундны асуудал байсан болохоор татуулах нь зүйтэй гэж үзсэн л дээ.
-Заамар гэдэг нь тэр нутагт тэнцсэн гэдгээр нь бэлгэшээж өгсөн нэр үү?
-Тиймээ. Сумын 90 жилийн ойн болоход манай унаган хавчиг морь түрүүлсэн юм. Тэгсэн нутаг орныхон маань тэр чигээрээ баярлаж хөөрөөд... Сая халтар үрээ улсын наадамд аман хүзүүдсэнээс нь хойш бид нар ярилцаж байгаад “Заамар” гэдэг нэрийг өгсөн юм. Нутаг орныхоо нэрийг дуудуулж, түмэн олноо баярлуулах шиг сайхан зүйл юу байхав.
-Тэгэлгүй яахав. Өнөө жил төрийнхөө наадамд хэдэн насны мордуулсан бэ?
-Би улсын баяр наадамд хоёр даагатай ирсэн. Халтар үрээ маань аман хүзүүдэж, нөгөө нь 20-иодоор давхилаа. Би уралдааныг нь дагаж үзэж чадаагүй л дээ. Онон манлайн хүү Батбилэгийн ярих нь манай халтар гараад л өнгөлсөн гэсэн. Тэгээд нэлээд явж байгаад бор халзан даага нь гүйцсэн гэнэ лээ. Магадгүй уяаны бага зэргийн алдаа ч байсан байх. Морь уяна гэдэг чинь нарийн ажил шүү дээ. Миний аав насаараа морь уясан, хөдөөгийн хөх уяач. Би аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн морины сүүл шууж байна. Тэр утгаараа туршлага дутаж, алдаа оноо гаргаж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нутгийн уул ус, лус савдаг, ард түмний миний сайхан энерги түшиж төрийнхөө наадмаас айраг хүртлээ. Сэтгэл өндөр байна.
-Төрийн наадамд хэдэн жил морь мордуулж байгаа вэ? Одоогоор төрийн зарлигтай наадмаас хичнээн айраг, түрүү хүртээд байгаа вэ?
-АХ-ын 80 жилийн ойгоор аавтайгаа хамт явж, Жаргалант угшилтай хонгор азаргаа 29-өөр давхиулж байлаа. Миний оролцсон хамгийн анхны том наадам бол тэр. Түүний дараа 2004 онд “Их хурд-3” уралдаанд хонгор соёолонтойгоо очиж 19-өөр давхиулсан. Тэжээл бордоо юу ч өгөөгүй, өвсний үрээтэй очоод тэгж наадсан. Мөн хаврын бүсийн “Дүнжингаравын хурд” уралдаануудад азарга хоёр ч удаа 10-н хэдээр давхиулсан. Ер нь бол томоохон наадмуудад оролцож байсан ч энэ жил л анх удаа айраг хүртэж байгаа нь энэ юм.
-Аавынхаа тухай дурсамжаас хуваалцаач?
-Аавын минь нэртэй олон сайхан хурдан буянгууд байсаан. Тэрний нэг нь Монхор хүрэн гээд том сайхан хүрэн морь байлаа. Их сайхан давхилтай. Тойрсон бүх сумандаа бараг айрагдсан даа. Баянцогтын ойд айрагдаж байсан, сумынхаа 80 жилээр айрагдаж байсан. Дээр ярьсан Цагаан ташаат бол аавын маань амжилттай уяж байсан хамгийн сүүлийн морь нь. Одоо надад байдаг юм. Аавыг минь нутаг нугынхан нь андахгүй ээ. Олондоо хүндтэй сайн уяач байсан.
-Удамт уяачдын уухайд түрлэг нэмж буй таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №70

3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
10 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Өчигдөр, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
202.126.89.53
Mundag ahdaa bayr hvrgie
Reply202.126.89.215
mundag ahdaa bayr hurgey e
Reply202.55.188.91
Сайхан
Reply